Жүдо УАШТ: Ц.Батцэцэг Самбо, Жиү Жицү, Жүдогийн УАШТ-д бүгдэд нь түрүүллээ


Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн эрэгтэй 41, эмэгтэй 26 дахь Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 04-р сарын 12-14 ны өдрүүдэд спортын төв ордны А зааланд зохион байгуулагдаж байна.  УАШТ Пара жүдогийн төрлөөр эхэлсэн бөгөөд өнөөдөр үндсэн жингүүд эхэллээ. 

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 81, 90, -100, +100, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаанууд явагдах бол 14-нд эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн аваргууд тодорно.

УАШТэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Наранжаргал зургаадахь удаагаа түрүүллээ. 
70 кг Алт Ц.Наранжаргал
Мөнгө Б.Хонгорзул
Хүрэл медаль А.Бадамгарав - С.Адилцэцэг

“Алдар” спорт хорооны бөх, Армийн Дэлхийн аварга Г.Алтанбагана “Хилчин” спорт хорооны бөх Б.Бат-Эрдэнэ нар аваргын төлөө барилдаж Г.Алтанбагана өрсөлдөгчөө яллаа. Хүрэл медалийг Р.Анхбаатар ..... нар хүртсэн байна.
Улсын хошой аварга болсон Г.Алтанбагана алдарт жүдоч Х.Болдбаатарын удмын бөх бол УАШТ-ээс хоёрдахь мөнгөн медалиа хүртсэн Б.Бат-Эрдэнэ Даншигийн заан Саманд, арслан Хас-Очир, Улсын арслан Өлзийсайхан, арслан Эрдэнэ-Очир нарын 5 дахь удмын бөх юм байна.


Цог-Очирын Батцэцэг УАШТ-д хоёрдахь удаагаа түрүүлэв. 
Мөнгө А.Батзул
Хүрэл Л.Уранчимэг
Ц.Буянжаргал
Ингэснээр Ц.Батцэцэг энэ жил Самбо, Жиү Жицү, Жүдогийн УАШТ-д бүгдэд нь түрүүллээ.

УАШТ -100 кг
ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар шинэ жиндээ түрүүллээ.
Мөнгөн медалийг Б.Жанчивдорж хүртлээ.УАШТ +78 кг
Алт Б.Мөнхтуяа 
Мөнгө Ш.Сэржмядаг

 


Энэ мэдээ таалагдаж байвал: