fbpx ЕРӨНХИЙ САЙДЫН  ЭРЭЛД...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 3 секунд

ЕРӨНХИЙ САЙДЫН  ЭРЭЛД...

Ирж буй цагийн салхи гэдэг өөрөө ямар ч амьтны сэтгэлийг хөдөлгөдөг хойно доо. Нарны тоос солонгорч айсуй цаг дор өөрчлөлт шинэчлэл ярьсан “Хулхи эх орончид” олширч байгаа нь улигт хаврын синдром нэгэнт эхэлсэн бололтой. Үнэндээ энэ нийгэмд шинэчлэл хэрэгтэй юу гэвэл туйлын хэрэгтэй. Гэхдээ яаж. Өөрчлөлт шинэчлэлийг хэн нэгэн цэцэрхэгчид хийчихгүй, лоозон бариад жагсагчид бүр ч хийхгүй. Цаг үеийн шаардлагаар бий болдог зүйл гэдгийг түүх гэрчлээд өгнө.

Ямартай ч харь шүтэгчдийн бодож байгаа шиг Оросоос Путин, Хятадаас Син Зин Пи, Америкаас Трамп ирээд Монгол Улсыг өөрчлөхгүй. ОУВС болон гадны ямар нэг хөтөлбөр хэрэгжүүлээд ч өөрчлөлт шинэчлэл болчихгүй. Доройтлын галыг түр намдааж байгаа арга ядсан зүйл. Юуны өмнө Төрд  олон жил бугшсан энэ улс төр бизнесийн бүлэглэлийг үгүй хийж чадах, тэднийг шахаж чадах тийм засаглал манай улсад хэрэгтэй болжээ. Тэгэхээр бид “Айлаас эрэхээр авдраа уудла” гэдэгчлэн Монгол Улсыг дэлхийн дайдад мандуулдаггүй юм гэхэд тавиад туучихгүй нөхдийг Төр хэмээх их айлын галыг мануулах цаг нь болжээ. Нийгэм өөрөө үүнийг шаардаж байгааг олон зүйлээс уншигч та ч харж байгаа байх. Монгол Улсын гурван сая хүн дотор зөв бодлоготой, эх орон, ард түмнээ гэсэн зүрх сэтгэлтэй залуус олон байгааг үгүйсгэх хэрэггүй. 

Амьтны хараал идэх болсон МАН, АН, МАХН-ын данстай ч тэдний шавхайд хутгалдаагүй зөв бодолтой залуус ч олон бий.

Саяхан улстөр нийгмийн чиглэлд тандалт судалгаа хийдэг “ДЭВШИЛ ПРОГНОЗ” төвийн судлаачид ирээдүйн эрх баригчдыг тодруулахыг зорьжээ. Энэ нь өнөөх нийгэм өөрийг эрэлхийлж байгаагийн нэгээхэн тусгал мөн. Судалгааны төвийн үндэслэл дээр иргэдийн санаа бодлыг хачирлахаар заавал нэг хариулт гарч таарна гэсэн үүднээс үзгээ шүүрсэн нь энэ юм шүү. Тэдний үзэж байгаагаар юу юуны өмнө Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэн байхаас ихээхэн зүйл шалтгаалахыг урьдчилан сануулсан нь ч санаандгүй хэрэг биш аж.

Тэгвэл өдгөө парламентад олонхиороо бялуурч байгаа МАН-д ч зөв сэтгэлтэй шударга залуус олон бий. Тэр тусмаа парламентад цөөн ч болов зөв сэтгэлтэй залуус байгааг өнгөрөгч хоёр жилийн хугацаа бидэнд харуулж өглөө. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлэхдээ “Энэ удаагийн парламентад Монгол Улс, ард түмнээ гэсэн зөв сэтгэлтэй зөв бодолтой залуус олон орж ирсэн” хэмээсэнтэй би хувьдаа санал нийлнэ. Юуны өмнө судалгааны багийнхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг аль ч талаараа боломжтой гэж үзжээ. Өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг хэлж ярьдаг залуус тийм ч олон байдаггүй. Харин Х.Нямбаатарын хувьд удаа дараагийн мэдэгдлээр олон хурц асуудлыг дэлгэн тавьсан нь ийнхүү ард түмний таалалд нийцсэн бололтой. Гэхдээ бидний өмнө чилийсэн цаг хугацаа байгаа болохоор тэр хэн бэ гэдгээ нийгэмд улам тодруулж харуулах болно. Тэр тусмаа МАН-ын угшилтай залуус цаг ямагт ам нь үдээтэй явдаг байдлыг “Шинэ дэвшил холбоо”-ны Х.Нямбаатар тэргүүтэй залуус эвджээ. Төрийн албанд бага шатнаас нь ажилласан, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байсан энэ залуугийн зориг зүрхийг мохоохгүй байвал цаашид ихээхэн зүйлд туг болох нь дамжиггүй. Ирээдүйд Ерөнхий сайдын зиндаа ч байгааг тандалт судалгаа болон иргэд олон нийт хэлж байна.

Өнгөрөгч 2016 онд МАН-аас парламентад олон шинэ залуус орж ирсэн нь цус сэлбэж шинэчлэл хийсэн мэт харагдаж байгаа авч эдгээр залуусын дийлэнх нь ах нарын цүнхийг барьсан эсвэл хоосон цээжээ дэлдэгчид. Н.Номтойбаярыг өсөх ирээдүйтэй залуу гэж үзэж байгаа ч түүнийг бизнес улстөрийн бүлэглэлээс хаашаа ч салгаж ойлгож болохгүй. Харин түүний дэргэд “муу нэртэй луу данстай” ч Т.Аюурсайхан бол эртнээс МАН дотор “Шинэчлэлийн хороо” байгуулан тэмцлээ илэрхийлж явсан залуу. Эдийн засагч мэргэжилтэй энэ залууд дүүргийн даргаас эхлээд Төрийн албанд ажилласан туршлага бий учраас цаашид их улстөрд байх шаардлагатай гэдгийг нийгэм өөрөө хүлээн зөвшөөрч байна.

Л.Оюун-Эрдэнийг У.Хүрэлсүхийн хүн хэмээн Хэнтий нутгаар нь хардаж сэрдэх нь элбэг. Түүний хувьд чамгүй боловсрол эзэмшсэн, МАН-ын залуучуудын байгууллагаас эхлээд улстөрийн албан тушаал хашиж, нам дотор өөрийнхөөорон зайг өөрөө бий болгосон. Өөрийн гэсэн бодолтой, боловсролтой энэ залуу хэн нэгний харъяалалд байхыг хэзээ ч хүсэхгүй учраас хэн нэгэн өндөр албан тушаалтанд хамаатуулах хэрэггүй. Сонгуулийн тухай хуулийн дагуу 2012 онд МАН-аас сонгуульд нэр дэвшигчдээ эрэмбэлэн жагсаахад дөнгөж гучин насны босгоор давж байсан Л.Оюун-Эрдэнийг эхний 11-т жагсаасан нь санаандгүй хэрэг биш ээ. Бэрх тосгоны Тамгын газрын даргаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан энэ залууд олон талын туршлага, өндөр боловсрол ч бий. Ирээдүйд Гүйцэтгэх засаглал тэргүүлэх цөөн залуусын нэг хэмээн тандалт судалгаа хэллээ. Ямартай ч залуу улстөрчийн өмнө чилийсэн урт зам байна.

Ж.Энхбаяр, Л.Энхболд нарын гишүүдийг ч ирээдүйн удирдагчдын тоонд оруулсан байна. Ж.Энхбаярын хувьд бол туршлагатай мэргэшсэн парламентч хүн. Түмэн олон ч надаар дурдуулахгүй мэднэ. Түүнд байгаа нэг сайн тал гэвэл улс төр бизнесийн бүлэглэлд огт хутгалдалгүй гурван удаа парламентад сонгогдсон нь том олз. Л.Энхболдын хувьд шинэ тутам өсч яваа улстөрч учраас түүний хэрхэн өсч өндийхийг цаг хугацаа харуулна.

Улс төр, эдийн засгийн бүлэглэлээс залхаж, болдогсон бол тэднийг боомилохдоо тулж байгаа нийгмийн хандлага өөрөө шинэ зүйл, шинэ удирдагчдыг хүсч байна. Ийм л нийгмийн захиалгаар төрж буй улстөрчдийг би дээр танилцууллаа. Энэ бол миний бодож төлөвлөөд бичсэн зүйл огт биш. Нийгмийн давалгаанд үүсэн бий болсон хүлээлт, тандалт судалгааны дүгнэлт, ерөөсөө нийгэм өөрөө ямар хүмүүсийг захиалаад байна вэ гэсэн шинжээчдийн байр суурьтай нэгтгэн бичлээ.

 Үнэн хэрэгтээ тандалт судалгаа хийсэн залуусын дүгнэлт болон шинжээчдийн тандаж мэдсэн судалгаан дотор Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Буян” Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, С.Ганбаатар тэргүүтэй нэрс чамгүй дээгүүр байр эзэлж байсан ч миний зүгээс тэдэнд төдийлөн тал өгөөгүй гэдгийг ч дурдах хэрэгтэй. Учир нь тэдний хувьд худалдагдсан бол худалдагдсан, хуйвалдсан бол хуйвалдсан цаг үеэ өнгөрөөсөн тийм улстөрчид учраас тал өгөөгүй хэрэг. Тэдэнд ажил хийх цаг хугацааг ард түмэн хангалттай өгсөн. Үүн дотор УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажилласан хүн бий. Тэгэхдээ хийгээгүй байж өнөөдөр гэнэт ухаарсан мэт дайрч байгаагийн цаана ахиад л чөдөр тушаа байгаа урчаас би залуусын тухай тандалт судалгааны мэдээллийг түүвэрлэн оруулсан хэрэг.

Тэгэхээр өдгөө сөрөг хүчний дүрд чадварлаг тоглож буй АН-аас парламентад улиран сууж буй Ж.Батзанданг шударга үнэний дуу хоолой болж чадна гэдгийг нийгэмд зөвшөөрөх хандлага нэгэнт бий болчихож. Тандалт судалгааны баг түүнийг бүр нэгдүгээрт тавьсан нь ихээхэн сонирхолтой. Ирээдүйд Ж.Батзандан шиг Ерөнхий сайдтай бол алзахгүй гэх яриа ч өдрөөс өдөрт дэгдэж байгаагаас харвал цагтаа жагсаал цуглааны од байсан залуу нийгэмд нэлээд хүчээ авч байгааг харж болно. Тэр ямартай ч парламентад хоёр удаа сонгогдож, зургаан жил ажиллах хугацааны үйл явдлаас харахад улс төр бизнесийн бүлэглэлд худалдагдаагүй гэдгийг би ч, та ч мэднэ. Өдгөөгөөс арван жилийн өмнөх “Долдугаар сарын 1”-ний үймээнээс олны анхааралд илт орсон цагаас хойш карьер нь зогсолтгүй өссөн энэ залууд найдаж болох ч Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэмээсэн тандалт судалгаатай би бол харшилна. Харин сайнаас сайн Хууль зүйн сайд байхыг үгүйсгэхгүй. Иргэний нийгмийн байгууллагыг хөрс сууриа болгож гарч ирсэн хүнд нэг дутагдал бий. Болж өгвөл сэлэм эргүүлэх гээд байдаг талтай. Гэтэл Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань үе үехэн сэлэм эргүүлээд байвал гадна дотно ямар харагдах вэ гэдгийг ч бодолцох л асуудал.

Харин тус тандалт судалгаанд дээгүүр давхисан нэг эрхэм бол БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр. Түүний хувьд УИХ-д гурван удаа сонгогдон ажиллаж, нэг удаа Засгийн газарт багтаад авсан туршлагатай бол туршлагатай, боловсролтой бол боловсролтой залуу. Улс төрийн халуун тогоонд бага залуугаасаа чанагдсан энэ залуу бас л улс төр бизнесийн бүлэглэлд хутгалдсангүй нь хамгийн том олз. Ерөнхийдөө АН доторхи зөв залуустай харилцаа тогтоон ажилладаг гэдгийг хэлдэг. Тандалт судалгаанд тэргүүлэгчдийн нэг болж байгаа ч нийгмийн салхи хойш татах хэд хэдэн зүйлийг өгүүлж байна. Түүний нэг нь БСШУ-ны сайдаар ажиллаж байхдаа харь шүтэх хандлагад автаж эх сайхан монгол хэлээ гадуурхаж байсан, ийм бүлэглэлийг БСШУЯ-нд байршуулсан гэх бурууг түүнд тохдог нь үнэний хувьтай байж мэднэ. Хилийн чанад боловсрол эзэмшиж тэндээ олон жил ажилласан хүний сэтгэхүй өөр болдог тал бий. Тэгэхээр монгол хөрсөнд монгол үр л ургадгийг хаа хаанаа санахад илүүдэхгүй.

Мөнхүү тандалт судалгааны айргийн тавд багт багтсан хүний нэг бол Эрүүл мэндийн Дэд сайдаар ажиллаж асан Ж.Амарсанаа. Эрүүл мэндийн чиглэлд бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явж байсан энэ залууг зөв хүн гэдэгтэй олон хүн маргахгүй. Эрүүл мэндийн салбарыг бол тэр сайн гадарлана, түүнд боловсорсон мэдлэг, хуримтлуулсан туршлагаас эхлээд олон зүйл бий. Том агуулгаар нь харвал ирээдүйд Ерөнхий сайд ч байсан болохгүй зүйл алга гэдгийг шинжээчид өгүүлжээ. Уг нь тэр саяхан АН-ын бүлэглэл фракцийн гар хөл болоогүй байсан ч хэт их албан тушаал хөөцөлдөх болсон тухай нийгмийн салхи шивнээд авав. Магадгүй юм. Тэрбээр нам дотроо хэнд ч тал алддаггүй нэгэн байх. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Эрүүл мэндийн Дэд сайдаар ажиллаж, өдгөө Х.Баттулга Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байна. Тэр ч бүү хэл 2016 онд МАН-ыг засгаа бүрдүүлэх үед Эрүүл мэндийн салбарт бодлого хэрэгжүүлж байсан мэргэжлийн сайд Ж.Амарсанааг намын харъяалалгүй сайдад нэрийг нь дэвшүүлье гэсэн санаа бүхий мэдээ цацагдаж байгаагийн цаана өөрөө байснаас зайлахгүй. Үүнээс харвал түүнд албан тушаалын төлөө хэнтэй ч өвөр түрийдээ орж мэдэхээр аюул харагдаж байна. Гэхдээ Ж.Амарсанаа бол бодлогтон мөн гэдгийг давхар бодолцох ёстой.

Мөнхүү тандалт судалгаанд багтсан нэг эрхэм бол Цөмийн энергийн газар болон Геологийн төв лабораторийн даргаар ажиллаж асан Н.Тэгшбаяр хэмээх залууг нэрлэжээ. Цөмийн салбарыг тэргүүлж байхдаа Монгол Улсад цөмийн энергийн бодлого, хуультай гэдгийг таниулсан хэмээдэг. Томилогдож очсон албаа хэнээс ч илүү залгуулдаг ч Ч.Сайханбилэгийг хамтарсан МАНАН Засгийн газар байгуулахад хэлмэгдэж үзсэн. Нөгөө талаар эдийн засаг чамгүй хүнд үед Геологийн лабораторийг удирдаж байхдаа ч стандарт нэвтрүүлэх зэрэг мэргэжлийн ур чадварыг гаргаж, баг хамт олноо маш сайн удирдан чиглүүлсэн гэдгийг өдгөө хүртэл салбарын хамт олон нь дурсаж байгаагаас харвал бодлого барихын зэрэгцээ удирдан чиглүүлэх тал дээр чамгүй нэгэн гэдгийг харж болно. Тэгээд ч дэлхийн улс орнуудын технологийн өндөр хөгжил нь физикт суурилж байна. Ямартай ч Гүйцэтгэх засаглалыг ажил хийж сурснаас гадна зоримог, бодлоготой эрдэмтэй хүн л авч явна. Н.Тэгшбаяр нь жинхэнэ монгол хөрсөнд соёолж, амьдрал дундаас ургасан учраас Ерөнхий сайд байхад болохгүй зүйл үгүй гэдгийг тандалт судалгаанаас харж болно.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин АН-ын залуусын багийг тэргүүлж буй С.Болд-Эрдэнэ, Нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн Пүрэвдорж нарыг зөв бодолтой өсөх ирээдүйтэй залуус хэмээн тандалт сударгааны эхний аравт багтаасан байна лээ. Тэдний хувьд тандалт судалгаанд чамгүй чансаа тэргүүлж эхний аравт эрэмбэлдэгдсэн. Гэтэл сэлэм эргүүлж жагсаал цуглаан зохион байгуулахаас өөр зүйл мэдэхгүй О.Магнай, аавынхаа нэрээр улс төрд явж байгаа Б.Баттүвшин, мөн улс төрд крандуулж байгаа С.Болд-Эрдэнэ нарыг удирдагч байна гэхэд тэгтлээ итгэхгүй байгааг нийгмийн салхи хэлээд авав. Харин Б.Пүрэвдорж гишүүн зоримог зоримог шийдвэр гаргадаг, хэлсэн үгэндээ эзэн байж чаддаг учраас  Гүйцэтгэх засаглалын тэргүүн биш юм гэхэд танхимд байх ёстой хүмүүсийн нэг хэмээн судалгаанд дурдсан байна.

Судалгааны багийнхан парламентад ганцхан суудалтай МАХН-ыг ч орхисонгүй. Тус бүлэглэлээс нэлээд дээгүүр давхисан нөхдөөр Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар тодорч байна. Э.Эрдэнэжамъянгийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж ахуй цагтаа Монгол Улсын нэрийн өмнөөс интерполд захидал бичсэн хэргээр сайдынхаа суудлыг орхисон гэх зэмтэйг эс тооцвол өсч яваа залуу улстөрчдийн нэг яах аргагүй мөн. Б.Тулгын хувьд Н.Энхбаярыг хар багаасаа дагаж сайн муу нэр зүүсэн учраас тандалт судалгаанд дээгүүр байр эзэлсэн ч түүний улстөрийн ирээдүй тийм ч дардан харагдахгүй байна. Тодотгож хэлбэл, тэрбээр ах нарын муу муухайг гүйцэтгэж явсан гэх “данс”-нд орсон хэрэг.   

С.Ууганбаяр Шуурхай.мн 

О.Алтансүх даргаа, анхаарлын гадна байгаадаа баярлах хэрэггүй
О.Алтансүх даргаа, анхаарлын гадна байгаадаа баярлах хэрэггүй
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​