Шинэ жилээр дөрөв хоног амарна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож бүх нийтээр амардаг. Тэгвэл тус өдөр Баасан гарагт таарч байгаа юм байна.
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар нэгдүгээр сарын 1-нд бүх нийтээр амрахыг хуульчилсан байдаг. Харин тэдгээр өдрүүдийн хоорондох арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гарагуудад таарч байна. Тэгэхээр оны босгон дээр дөрвөн хоног амрах юм байна.