“Спирт бал бурам”-ын хувьчлал гэх луйварт Ц.Элбэгдорж ямар оролцоо гүйцэтгэсэн бэ?


Саяхан Ц.Элбэгдоржийн өөр нэг луйврын хэргийг “Хөх толбо” сонин дэлгэв. “Авилгын жинхэнэ Загалмайлсан эцэг нь хэн бэ?”

гэсэн гарчигтай тэрхүү ярилцлагад дурьдсанаар бол Зүүнхараагийн Спирт бал бурмын комбинатыг "хувьчлал" нэрээр Оджаргалын “Эм Си Эс” ХХК-д ямар ч өрсөлдөгчгүйгээр, бүр тодруулбал зүгээр луйвардаж авах ажлыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байх үедээ гардан зохион байгуулж, ёстой хамгийн гаршсан луйварчны чадвараа харуулсан байгаа юм. 

Уг ярилцлагад: 

“Тэр шөнө 2 цаг хагасын үед гар утас дуугараад байхаар авбал Ерөнхий сайд Элбэгдорж ярьж байна. Та Ордонд яаралтай хүрээд ирэхгүй юу, тантай ярих яаралтай ажил байна гэхээр нь би нэгдүгээрт Ордонд орох зөвшөөрөл байхгүй, бас шөнө орой болсон байна, өглөө эрт болохгүй юу гэхэд яг одоо яримаар байна, орох асуудлыг би зохицуулна. Та яаралтай Ордонд миний өрөөнд хүрээд ир гэж хэлэхэд нь хажуу байранд байдаг жолоочоо сэрээж гурван цагт давхиад очсон. 

Ингээд ордны аркаар бие хамгаалагч нар тосож ерөнхий сайдын өрөөнд оруулсан. Амар мэнд асуугаад Та Зүүн хараагийн Спирт бал бурамын маргааш болох дуудлага худалдаанд оролцохоор саналаа өгсөн байна лээ. Танд зөвлөхөд барилгынхаа салбараар дагнавал яасан юм бэ?! Түүнийг чинь төрийн бодлогоор дэмжье, танд барилгын салбарт манлайлахад тань засгийн газрын зүгээс тусалъя. Сонсголон бармашийн төрийн өмчийн 30 хувийн хувьцааг баланснаас балансад танай компанид шилжүүлье. Харин та спирт бал бурамын дуудлага худалдаанаас өргөдлөө татаад авчих гэхэд нь би за ч гээгүй, үгүй ч гээгүй бодож суух зуур тэрээр утсаа авч З.Энхболд дарга уу, Сонсголон бармашийн 30 хувийг эдний компанид шилжүүлэх засгийн газрын захирамжийг маргааш надаас аваарай, Спирт бал бурамын дуудлага худалдаанаас өргөдлийг нь татаад авчихаарай гэхэд цаанаас нь Та тэр компанитай тохирсон юм уу гэж асууж байгаа бололтой. Би тохирсон, одоо уулзаад сууж байна гэж хэлэхэд нь яах ч арга олдоогүй. Би тэр үед их мөнгөтэй байсан, ямар ч үнээр хамаагүй “Спирт бал бурам”-ыг авахаар дансандаа 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн, түүнээс дээш үнээр ч хамаагүй би авна гэсэн бодолтой байсан. Тэр үед анхны дуудах үнэ нь 600 сая байсан ... “Тэр шөнө гай нь ирсэн юм шиг утсаа салгаагүй…Тэгэхэд Спирт бал бурам компаний зөвхөн дансанд нь 800-гаад сая төгрөг, агуулахын бараа нь бараг 2 тэрбум байсан. Спирт бол маш ашигтай бизнес” хэмээн тэрбээр харамсан ярьж байсан. 
Хэдэн хоногийн дараа дээрх компанийн эзэн Төрийн өмчийн хороон дээр Сонсголон Бармашийн хайрганы улсын үйлдвэрийн 30 хувийн хувьцааг шилжүүлсэн захирамжаа авахаар очиход Засгийн газрын тийм захирамж гараагүй, түүнийг танд өгөх боломжгүй гэж хэлэхэд нь Ц.Элбэгдоржид хэрхэн хулхидуулснаа ойлгосон. Хулхидуулсан тэр компанийн захирал, Элбэгдорж хоёрын зөрчил өнөөдөр хүртэл үргэлжилдэг. Учир нь тэр компанийн захирал сүүлдээ УИХ-ын гишүүн болсон. Нэг биш удаа УИХ-ын чуулган дээр хулгайч муурын тухай ярьсан байдаг. “Хулгайч муур хаяагаар ороод ирэхээр хаалгаар хөөгөөд гаргана, хаяа хатавчаа битүүлээд хаалгаа хаачихаад байхад тооноор ороод ирдэг, хулгайч муураас бид салж чадахгүй байна” гэж гудамжнаас ерөнхий сайд болсон Элбэгдорж руу дайрч байсан. 

Хариуд нь Ц.Элбэгдорж түүнийг сайдын суудлаас нь огцруулсан. Ийнхүү Ц.Элбэгдорж М-Си-Эс-ийн буюу Зүүн хараагийн Спирт бал бурмын далд хувьцаа эзэмшигч ... ” болсон ажээ. 

Харж байгаа биз дээ зөвхөн дансан дахь бэлэн мөнгө нь 800 сая төгрөг бүхий үйлдвэрийг 600 саяар худалдаж авна гэдэг нь зүгээр л дээрэм хийж байгаа хэрэг шүү дээ! Энэ бол түүний оролцон хийсэн олон хэргийн зөвхөн нэг жишээ нь. Ер нь өмч хувьчлал гэгч Монголыг тонон дээрэмдсэн хулгай луйварын их түйвээн бол жичэд нь ярих ёстой сэдэв л дээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Dr. Adity Apradhan · [105.112.38.245] · 2019/01/06

    Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр, Та бөөр, эрэгтэй, эмэгтэй аль нэгийг зарахыг хүсэж байна уу? Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг борлуулах боломжийг энэ боломжийг та олохгүй байна. Эмнэлэгийн мэргэжилтэн нь танд хамгийн сайн $ 1,000,000 сая долларыг бөөрөнд өгөх болно. Миний нэрийг Doctor Adity Apradhan, би Энэтхэгийн мэс заслын эмнэлэгт нефрологичоор ажиллаж байна. Манай клиник нь бөөрний мэс засал / шилжүүлэн суулгах мэс засал болон бусад эрхтнийг эмчлэхэд оролцдог бөгөөд бид худалдан авагч, шилжүүлэн суулгах, эрүүл, хандивлагчидтай ажилладаг. Бид Энэтхэг, Их Британи болон бусад улс оронд байрладаг. Хэрэв та хүүхэд худалдах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу И-мэйл: Dr.Adityapradhanmedical@gmail.com Утасгүй дугаар: эсвэл +12675278876 P.O. Шигтгээ 27 Шинэ Дели   Анхаарна уу: Та манай хамтран ажиллах вэбсайтыг дараах хаягаар үзэж болно: WWW.CLINICSPOTS.COM. Хэрэв та юу мэдэхгүй бол хийх. Манай эмнэлэг яаралтай бөөрөнд +12675278876 хэрэгтэй. Хариулт: Доктор Адайшевад


  • Зочин · [66.181.184.96] · 2017/12/05

    Эрэлийн Эрдэнэбат уг нь хэд хэлэн алтны орд Ээбийгээс тэгэхэд аваа биздээ.Өөр хүн юм болов уу.


  • зочин · [66.181.190.115] · 2017/12/05

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.


  • зочин · [66.181.190.115] · 2017/12/05

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.


  • зочин · [66.181.190.115] · 2017/12/05

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.


  • зочин · [66.181.190.115] · 2017/12/05

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд


  • зочин · [66.181.190.115] · 2017/12/05

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.


  • Са ах · [66.181.160.79] · 2017/12/05

    Бид мэдсээр харсаар хонь шигээ өрлүүлж дууслаа.


  • Зочин · [202.55.184.18] · 2017/12/05

    Тэгээд энэ хулхидуулсан хүн нь хэн бэ?


  • Зочин · [103.10.22.50] · 2017/12/05

    Зүгээр... Энэ Элбэгдорж мэтийн хужаагийн эрлийз хурлийз нар, тэдний гар хөлбологч "Женко" Баттулга мэтийн нөхөд "Шар хадны энгэрт" хүлээтэй зогсон Монголчуудаас биднийг өршөө хэмээн уйлан гуйх өдөр удахгүй ирнэ.


  • ҮНЭН мэдээ · [66.181.178.62] · 2017/12/05

    ХУВЬЧЛАЛ нэрээр луйвар хийсэн нь үнэ. ОДОО яах вэ? Шударга ёс гэж байна уу?


  • Зочин · [66.181.178.24] · 2017/12/04

    хувьчлал бол ердөө л луйвар. өөр юу ч биш.Улс эх орноо тонон дээрэмдэж луйвардах маш том их сургууль дамжааг анх нээсэн .ҮҮүнээс хойш улсаа гадны мөнгөөр луйвардаж тонож дээрэмдэх........цөөврүүдийг торүүлсэн.УРЬД НЬ БҮГД ХҮН БАЙСАН


  • зочин · [49.0.219.20] · 2017/12/04

    элбэгээ бол дураараа дургигч луйварчин болохыг иргэд хэдийнээ мэддэг болсон . түүний гар хөл болсон луйварчид хамгаалсаар байгаа. хэзээ энэ новшийн лайгаас салдаг юм бол