fbpx С.Баярын хэлсэнчлэн хоёрын хоёр экс Ерөнхий сайдаа хорьсноор Монголын нэр хүнд дэлхий нийтэд унах уу, эсвэл...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 42 секунд

С.Баярын хэлсэнчлэн хоёрын хоёр экс Ерөнхий сайдаа хорьсноор Монголын нэр хүнд дэлхий нийтэд унах уу, эсвэл...

Энэ дөрөвдүгээр сар баривчилгаагаар эхэлсэн. Эхлээд С.Баярцогт тэргүүтэн, дараалаад Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилж хориод байгаа. Ийнхүү төрийн өндөр албан тушаалтнууд  баривчилгаанд өртөж, шалгуулж нягтлахдаа тулсан нь  бараг анх удаагийнх байх. Гэхдээ Н.Энхбаярыг эс тооцвол. 

Олон жилийн турш зөвхөн жараахайны араас хөөцөлддөг гэсэн нэр хоч авахдаа тулаад байсан АТГ-ын хаясан  дэгээнд ийнхүү тул  баригдсаныг шударга ёсны өлсгөлөнтэй монголчуудын хувьд талархалтай хүлээж авсан нь тодорхой. Тэр дундаа хуулийн өмнө хаан харцаасаа үл хамааран тэгш үүрэг хариуцлага үүрдгийн амьд жишээ болж байгаа гэдэгт итгэе. Гэхдээ энэ бүхэн түрхэн зуурын үзэгдэл биш байгаасай хэмээн битүүхэн залбирч байгаа.  Сүржин эхэлсэн баривчилгаа даржин төгсдөгийн эмгэнэлтэй үнэнийг монголчууд мэдэрдэг болохоороо тэр. Дуу шуутай, дуулиан чимээтэй эхэлсэн энэ мэт хэрэг зугуухан чимээ алдарч хожим хойно нэг өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлогдоогүй гэхчлэнгээр замхардаг. Ялангуяа шүүх дээр.Тийм биш байгаасай, гэмтэй бол гэм зэмээ эдлээсэй гэсэн хүлээлт л иргэдийн дунд байна. Ерөөс шударга ёсыг доороос нэхэхийн оронд дээрээс үлгэрлэх нь зөв байх. 

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг  гаргасан.  Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг хорвоо юм болохоор Төрийн ордонд хүндэтгэлтэй заларч байсан эрхмүүд өнөөдөр хорих 461-р ангид торны цаана сууж байна. Буруутай бол буруутай гэдгээ хүлээгээд, буруугүй бол бургуугүй гэдгээ тогтоолгоод авбал хэзээнээс нааш хар хэл аманд өртөөд буй энэ хоёр эрхмийн хувьд нэг бодлын амар ч байж мэднэ.

Эх сурвалжийн мэдээлснээр баривчлах гол шалтгаан нь гэмт хэргийн ул мөр нотолгоо баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгах болзошгүй гэдэг нөхцөл байдал үүсэхээс сэргийлж байгаа гэж тайлбарласан.  Дээрхи шүүх хурлын ажиллагаанд  Ерөнхий сайд асан С.Баяр онлайнаар оролцсон.  Тэрбээр  энэ үеэрээ "Өнөөдөр намайг сарын хугацаагаар цагдан хорих нь сонин биш. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорьж байна гэдэг нь өнөөдөр Монголын нэр хүнд дэлхий дахинаа унах цаашлаад Оюутолгойн хувьцаа унах асуудал үүсэж болзошгүй. Улмаар энэ нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм. Тийм болохоор энэ талаас нь харж үзээч" гэсэн санааг илэрхийлжээ..

Үнэхээр экс Ерөнхий сайдууд маань Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар хоригдож байгаа гэх мэдээлэл бий. Тэгснээс Ж.Батзандангийн хэлдэг  Эрдэнэтийн асуудал тэднээс холуур тойрч байгаа дүр төрх харагдаж байгаа юм.  Ямартай ч 7 ширхэг Эрдэнэттэй тэнцэх хэмжээний их баялагтай Оюутолгойн ордын гэрээ Монголын төрийнхэнд өлзий муутай, өгөөж хаялага нь шингэц муутай байх шиг.  Гээнэдээ байна уу, гоондоо байна уу гэдэг нь удахгүй тодорхой болох байх.  Энэ тусдаа асуудал учир ингээд орхиё.

Харин хоёрын хоёр Ерөнхий сайдаа  баривчилж саатуулснаар Монголын нэр хүнд дэлхий нийтэд унах уу гэдэг дээр л тогтож яривал ямарав.  Үнэхээр улсынхаа нэр хүндийг гадаад талдаа навсайтал унагачих гээд байна уу.

Мэдээж энэ явдал гадаад ертөнцөд гялайж цэлийх сайн мэдээ биш. Монголын төрийнхэн авлигад дуртай юм байна, гар сунгавал тосоод авдаг юм байна гэсэн мессеж очиж таарна. Ер нь ч иймэрхүү төсөөлөл өмнө нь байсан байх. Тэр бүдэг бадаг төсөөллийг л илүү тодруулж өгнө гэсэн үг. Гэхдээ энэ мэдээллийг нэг санй дохио дагалдана. Тэр нь юу гэвэл Монгол Улсад дураараа дургиж болохгүй, тус улсын хууль журмын гадна гишгэж болохгүй гэсэн сануулга хөрөнгө оруулагч нарт очино. Монгол бол хууль журамтай, түүнийг зөрчсөн хэн боловч хэн байхаасаа үл хамааран хуулийн өмнө тэгш үүрэг хариуцлагатай гэдгийн нотолгоо бас болно.  Тэгэхээр ерөнхий зургаараа Монголын нэр хүнд унах биш харин ч шударга ёсны үнэлэмжээрээ дээшилж, нэр хүнд нь уруудах биш өгсөх магадлалтай.

Олон мянган монголчуудын аж амьдралыг эх орноос нь илүү өөд нь татаж байгаа БНСУ Ерөнхийлөгч нартаа ихээхэн халгаатай улс. Ингэлээ гээд хэн ч тэднийг муу хэлээгүй. Харин ч хууль журам нь чанга, тэгш үйлчилдэг, шударга ёс  бүх шатандаа тогтсон хэмээн бахархангуй ярьж байхыг л харлаа. Солонгосын жишээ дотооддоо төдийгүй дэлхийн бусад улс орны удирдагч нарт ч сануулга сэрэмж болдог гэдэгт эргэлзэхгүй байна.

Эдүгээ тус улсын өмнөх хоёр ч Ерөнхийлөгч хоригдож байна. Тэд бүгд л авлигын гэсэн хэрэгт нэр ус нь холбогдоод байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ли Мён Бак баривчлагдан хоригдож байгаа бөгөөд 76 настай түүнд 40 орчим жилийн хорих ял оноож магадгүй гэсэн мэдээлэл байна. Ли Мён Бак анх прокурорт дуудан байцаагдах үедээ иргэддээ хандан “Би өнөөдөр та бүхний өмнө гашуудан зогсож байна. Улс эх орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд мөн Солонгосын хойгийн асуудал хурц байхад та бүхэнд хүндрэл учруулж байгаадаа гүнээ уучлал хүсэж байна” гэжээ.

Манай Ерөнхий сайдаас ялгаатай нь гэвэл тэр “Намайг хорьвол БНСУ-ын нэр хүнд дэлхий нийтэд унаж магадгүй” гэж хэлсэнгүй.

Түүнчлэн  тус улсын өмнөх Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д саяхан 24  жилийн хорих ял өгсөн. Амь насаараа дэнчин тавьж, удам угсаагаараа Солонгос эх орныхоо төлөө зүтгэсэн Пак-ын удмын тэрбээр ганцхан удаагийн хазгай гишгэлтээсээ болж үлдсэн амьдралаа  шоронд өнгөрүүлэх гашуун тавилангийн өмнө ирээд байна. Гэхдээ хууль бол хууль.

Харин энэ бүхний төлөө Өмнөд Солонгосын нэр хүнд дэлхий дахинд огтхон ч унаагүй, цэцэглэн хөгжсөөр байгаа гэдэг нь эргэлзээгүй юм. Харин ч эсрэгээрээ шударга байдал, хууль тэгш үйлчилдэгийн тод томруун жишээ болон үлгэрлэж байгаа.

М.Нэргүй

Zaluu.com

Хятадад хууль бусаар ажиллавал 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгоно
Хятадад хууль бусаар ажиллавал 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгоно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​