Б.БУЛГАН ТЕГ-Т ДУУДАГДАЖ, НУУЦЫН МАТЕРИАЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ


С.Зориг агсны эхнэр Б.Булган өнөөдөр / Тагнуулын ерөнхий газарт дуудагдсан байна. Түүнийг Тагнуулын ерөнхий газарт ямар шалтгаанаар дуудагдсан талаар тодруулахад, нууцын материалд гарын үсэг зурсан гэлээ. 

Тагнуулын ерөнхий газраас ямар шалтгаанаар Б.Булганыг дуудсан талаар өмгөөлөгчөөс нь тодруулахад, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат “Нууцын материалд гарын үсэг зурсан учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Анх өгсөн мэдүүлгээсээ эргэж буцсан зүйл байхгүй. Өнөөдөр мөн нууцын материалд гарын үсэг зурснаа баталгаажууллаа” гэсэн тайлбар өглөө.

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал: