БЗД-д байрлах "Цагдаа хотхон"-д яг одоо гал гарч байна. Тодруулбал, нэг айлын гэрт гал гарсны улмаас одоогоор 4 айлд галд өртөөд байна. Онцгой байдлын албан хаагчид галыг унтраахаар ажиллаж байна.
Албаны хүмүүсээс айлуудыг аюулгүй байдлаа сайн шалгаж явахыг сануулж байна. Учир нь нэг айлын буруутай үйлдлээс болж, бусад айл иргэд хохирч байна. Тиймээс айл өрх бүр дор бүрнээ болгоомжтой байхыг анхааруулж байна.