fbpx Б.Жигжиднямаа: Монголын коридор Транс–Сибирийн тээврийн коридорын гол тэтгэгч шугам
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 59 секунд

Б.Жигжиднямаа: Монголын коридор Транс–Сибирийн тээврийн коридорын гол тэтгэгч шугам

 Транзит тээвэрийн үйлчилгээгээ олон улсад сурталчлан танилцуулдаг “Транзит Монгол -2018” форум TransRussia Олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээ технологийн XXIII үзэсгэлэнгийн хүрээнд Москва хотноо амжилттай боллоо.

Тус форумын нээлтэд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, Хятадын олон улсын тээвэр зуучлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Лин Бейжан, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич зэрэг албаны хүмүүс үг хэлэв.

Түүнчлэн ЗТХЯ-ны Сайд Ж.Бат-Эрдэнэ “Транзит Монгол- 2018” форумын нээлтэд амжилт хүсч, мэндчилгээ илгээснийг тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур уншиж танилцуулав.

Монголын төмөр зам, УБТЗ, Зам тээврийн хөгжлийн яам хамтран 2017 оноос “Транзит Монгол” цуврал форум зохион байгуулж байгаа билээ. Гол зорилго нь  Ази Европыг холбосон тээврийн системд Монгол Улс  хямд, чанартай транзит тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжоо танилцуулахад оршиж байгаа юм.  “Транзит Монгол- 2017" анхдугаар форум өнгөрөгч оны 4 дүгээр сард Бээжин хотноо болж Монгол Улсын транзит тээврийн салбарт багагүй үр өгөөж өгснийг  УБТЗ-ын дарга Б.Жигжиднямаа энэ үеэр онцлов. 

 

 

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд хөрш орнууд  Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын  тээврийн салбарын асуудлыг эрчимтэй хэлэлцэж, томоохон төслүүд хэрэгжихээр болсон нь төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэх таатай боломж бүрдэж байна. Цаашид төмөр замын хөгжлийг “Бүс ба зам” санаачилгын хүрээнд илүү өргөтгөх боломжтой. УБТЗ 2019 онд нэг зөрлөг шинээр нээж, 16 зөрлөгт галт тэрэг хүлээн авах замын тоог нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд тээх чадварын хэмжээ 28 сая тонн-д  хүрэх тооцоо бий.

2018 онд замын их засварын ажлын хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэн. Цаашид ачаа эргэлт нэмэгдэхийн хэрээр төмөр замын суурь бүтцэд шинэчлэн сайжруулалтын чиглэлээр хийх шаардлагатай төсөл хөтөлбөрийг  хөршүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх болно. Монгол улсын нутгаар дамжин өнгөрч буй Транс - Монголын коридор буюу УБТЗ нь Европ-Азийг холбосон тээврийн коридорын хамгийн өрсөлдөх чадвар бүхий Транс – Сибирийн тээврийн коридорын гол тэтгэгч шугам юм” хэмээн онцлоод  Монголын хоёр талаар явж байгаа тээврийн коридор ачаалал ихтэй, харин Монголоор дамжих коридор илүү дөт бөгөөд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэйг тэмдэглэв.

Монгол улсын төмөр замын гол шугам буюу ОХУ-ыг БНХАУ-тай холбож буй төмөр замын урт нь 1110 км бөгөөд жилдээ 22 сая тонн ачаа тээвэрлэдэг аж. Уг коридор нь Казахстан улсаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км-ээр тус тус дөт юм.

 

 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх салбарын хамтын ажиллагаа өргөжиж, Ази-Европын ачаа тээврийн дамжин өнгөрөх урсгал нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд Москва хотноо "Транзит Монгол- 2018" олон улсын форум зохион байгуулж буй нь цагаа олсон, чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.Тээврийн салбар нь манай орны хөгжлийн болон гадаад орнуудтай өрнүүлэх хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг мөн. Эдийн засгийг хөгжүүлэн, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд үр дүнтэй, аюулгүй бөгөөд найдвартай тээвэрлэлт хийх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд бид дамжин өнгөрөх тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд таатай эрх зүйн орчинг бий болгоход анхаарч байна” хэмээн онцлов.

“Транзит Монгол”- 2018 форум хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт “Төмөр замын хөгжлийн бодлого, Монгол, Орос, Хятадын төмөр замын хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд ЗТХЯ, УБТЗ, МТЗ ТӨХК, Хятадын олон улсын тээвэр зуучлалын холбоо, Монгол Улсын далайн захиргааны газар, Нортерн Рейлвейс ХХК-ийн төлөөлөл илтгэл хэлэлцүүлсэн.

Монгол Улсын Далайн захиргааны дарга С.Түвшинтөр “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн хүрээнд Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 онд Бүгд Найрамдах Сингапур Улсад эхлүүлсэн. Олон улсын хөлөг онгоцны бүртгэлд өссөн дүнгээр 30-аад улсын 3000 гаруй хөлөг онгоц бүртгэгдсэн бөгөөд 300 орчим хөлөг онгоц байнгын бүртгэлтэй байна. Манай улс  хэдийгээр далайд гарцгүй ч, Монголын хѳлѳг онгоцны бүртгэл нь зарим далайд гарцтай орнуудтай харьцуулахад бүртгэсэн онгоцны нийт даац болон тоогоор илүү байгаа нь ѳнгѳрсѳн хугацаанд тухайн салбартаа тодорхой хэмжээний орон зайг эзэлж чадсаны илрэл юм” хэмээв.

 

 

 БНХАУ-ын Олон Улсын тээвэр зуучлалын холбооны Нарийн бичгийн дарга Лин Бэйжан  форумын үеэр тавьсан илтгэлдээ “Нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай байх нь "Бүс ба зам" хөтөлбөрийн хамтын ажиллагааны үндсэн зарчим юм. Хятад, Монгол, Орос, Европыг холбосон коридор байгуулахын сацуу ачааны хэмжээг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг зохицуулах механизмыг бий болгоно. Мөн гурван улсын практик хэрэглээ, хамтын ажиллагааг үндэслэн зах зээлийн боломжийг судалж,  "Бүс ба Зам"-ын инженерийн загварыг бий болгох нь нэн чухал” хэмээн тэмдэглэв.

Форумын төгсгөлд Британийн стандартын институтээс УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвд “Чанарын удирдлагын стандарт ISO 9001:2015” гэрчилгээг гардуулсан юм. Мөн үеэр Мосгипротранс ХК болон МТЗ ТӨХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

“Транзит Монгол- 2019” форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.

 

Л.Нандиа

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогчоо зодож, гарыг нь хугалжээ
Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогчоо зодож, гарыг нь хугалжээ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​