Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг цурманд оруулжээ


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийн нөхцөл байдал хүндэрч магадгүй байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баярбаатар, ГТТГ-ын Ой, хээрийн түймэртэй тэмцэх асууал хариуцсан мэргэжилтэн, хошууч С.Галтзул нар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Т.Баттогтох, Ойн албаны дарга А.Батболд нартай цахим хурал зохион байгууллаа.Цахим хурлаар түймрийн голомт дахь нөхцөл байдлыг тодруулж, тодорхой үүрэг чиглэл өгсөн Энэ сарын 18-ний өдрийн 11:00 цагийн байдлаар түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас нийт 168 хүн, 10 автомашин, 8 мотоцикль, 61 морьтойгоор ажилласан.

Эрдэнэбулган сумын Иргэдийн хурлын дарга Д.Дагваас тодруулахад “Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 2018 оны дөрвөн сарын 15-ны 14:37 минутад Горхины эх Ухнатын даваанд ой хээрийн түймэр гарсан. Хамгийн анх сумын ойролцоо амьдардаг иргэн мэдээлснээр уг түймрийн унтраах ажил эхэлж хүмүүсийг зохион байгуулалтад оруулж эхэлсэн. Тэр өдрөөс хойш ой хээрийн түймрийг унтраахаар тав дахь өдрөө ажиллаж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд, зургаан автомашин, найман мотоцикл, 30 гаруй морьтой хүн ажиллаж байна. Түймрийн голомтод 192 хүн ажиллаж цурманд нь орууллаа. Баруун хойд зүгээс зүүн урд зүг рүү чиглэсэн түймэр бүрэн унтарсан. Баруун хойноосоо зүүн хойд хүртэлх газрын түймрийг өнгөрсөн шөнө цурманд оруулж түймрийг барьж авлаа. Одоо түймрийг дотгош нь хумиж дахин гадгашаа алдахгүй байхын тулд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Урьдчилсан мэдээгээр 5800 га газар түймэрт өртсөн байна. Ой хээрийн түймэрт зэрлэг ан амьтад өртөөгүй”гэв.

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • dagva · [103.229.121.144] · 2018/04/20

    huvsgulchuud mundag bn.bayar hurgie.gal tuimerees bolgoomjjiltsooe