fbpx Ц.Нямдорж: УИХ-аар баталсан гэрээнээс болж, төрд зүтгэсэн хүмүүсийг хорих нь буруу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 12 секунд

Ц.Нямдорж: УИХ-аар баталсан гэрээнээс болж, төрд зүтгэсэн хүмүүсийг хорих нь буруу

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярилцлаа.

-Оюутолгойн гэрээг судлахаар УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс танд ямар хүлээлт байна вэ?

-Оюутолгойг тойрсон хардлага, янз бүрийн хэл ам их байгаа. УИХ-ын дарга захирамж гаргаж, энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан юм билээ. Тэр ажлын хэсэг асуудлыг нь шалгаж, дүгнэлтээ танилцуулна биз дээ.

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан гурван хүнийг хорьсон. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Мөрдөн байцаах байгууллага энэ асуудлаа хурдан нэг тийш нь болгож, дүнгээ олон нийтэд танилцуулах шаардлагатай гэж бодож байна.

Миний эмзэглээд байгаа зүйл бол “Мөрдөж байна, нууц” гэж хэлчихээд үнэнийг нь олон түмэнд хэлдэггүй нэг ийм зовлон хууль хяналтынханд байгаа юм. Үүнээс болоод тодорхойгүй байдал их гарч байна. Мөн Оюутолгойн төсөлд нэг жилд хэт олон шалгалт орох нөхцөл бий болчихлоо. Би энэ асуудлыг Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэчихсэн нэг шалгалт явж байна. Ерөнхий сайд байсан хоёр хүнийг хорьчихсон. Удахгүй аудитын шалгалт орно. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын ажлын хэсэг гээд л тал талаас нь шавж, шалгаад байдаг. Ямар дүгнэлт гарахыг нь би одоо мэдэхгүй шүү дээ.

Хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулахад УИХ-д оруулаад нэг буцаасан юм. Анх УИХ-д оруулахад ажлын хэсгийг нь тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгээд “Энэ гэрээ болохгүй, сайжруул” гэдэг чиглэлийг УИХ-аас өгөхөөр нь ажлын хэсгийг С.Баярцогт ахалсан. Ажлыг хэсэг, байгуулж, ахлагчийг нь сольж их явдал суудал болж байгаад Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар баталсан шүү дээ.

Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байхдаа л УИХ-д өргөн барьсан болохоос тал талаас нь шүүж, хэлэлцэж УИХ-аар баталсан гэрээ. Хэрвээ гэрээг байгуулахад оролцсон сайд нар нь хахууль авчхаагүй юм бол энэ асуудалтай холбогдуулж, УИХ шийдвэр гаргасных нь төлөө төрд зүтгэж байсан тэднийг барьж, хорих нь буруу. Чин үнэнийг хэлэхэд Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээдэг зарчимтай.

Тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч байсан. Би ч байсан. Би элдэв хардлага, сэрдлэг нь худлаа байгаасай, битгий гэрээг байгуулсантай холбогдуулж, авлига авсан байгаасай гэж залбираад л сууж байна. Арай үгүй байлгүй дээ гэсэн миний итгэл одоог хүртэл алдраагүй байна. Ийм л асуудал болчхоод байгаа юм.

Миний эмзэглээд байгаа зүйл бол “Мөрдөж байна, нууц” гэж хэл-чихээд үнэнийг нь олон түмэнд хэлдэггүй нэг ийм зовлон хууль хяналтынханд байгаа юм. Үүнээс болоод тодорхойгүй байдал их гарч байна. Мөн Оюутолгойн төсөлд нэг жилд хэт олон шалгалт орох нөхцөл бий болчихлоо. Би энэ асуудлыг Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэчихсэн нэг шалгалт явж байна. Ерөнхий сайд байсан хоёр хүнийг хорьчихсон. Удахгүй аудитын шалгалт орно. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын ажлын хэсэг гээд л тал талаас нь шавж, шалгаад байдаг. Ямар дүгнэлт гарахыг нь би одоо мэдэхгүй шүү дээ.

Хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулахад УИХ-д оруулаад нэг буцаасан юм. Анх УИХ-д оруулахад ажлын хэсгийг нь тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгээд “Энэ гэрээ болохгүй, сайжруул” гэдэг чиглэлийг УИХ-аас өгөхөөр нь ажлын хэсгийг С.Баярцогт ахалсан. Ажлыг хэсэг, байгуулж, ахлагчийг нь сольж их явдал суудал болж байгаад Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар баталсан шүү дээ.

Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байхдаа л УИХ-д өргөн барьсан болохоос тал талаас нь шүүж, хэлэлцэж УИХ-аар баталсан гэрээ. Хэрвээ гэрээг байгуулахад оролцсон сайд нар нь хахууль авчхаагүй юм бол энэ асуудалтай холбогдуулж, УИХ шийдвэр гаргасных нь төлөө төрд зүтгэж байсан тэднийг барьж, хорих нь буруу. Чин үнэнийг хэлэхэд Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээдэг зарчимтай.

Тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч байсан. Би ч байсан. Би элдэв хардлага, сэрдлэг нь худлаа байгаасай, битгий гэрээг байгуулсантай холбогдуулж, авлига авсан байгаасай гэж залбираад л сууж байна. Арай үгүй байлгүй дээ гэсэн миний итгэл одоог хүртэл алдраагүй байна. Ийм л асуудал болчхоод байгаа юм.

-Баримт байгаа эсэхийг нь мэдэхгүй ч тэднийг гэрээ байгуулахад хахууль авсан байж болзошгүй л гээд байгаа шүү дээ?

-Үнэхээр гэрээ байгуулсантай холбогдуулаад авлига хээл хахууль авчихсан, түүнийг нь баримтаар нотолчихсон бол надад хэлэх үг байхгүй. Харин надад өнөөдрийг хүртэл гарцаагүй юм аа гэсэн баримт огт сонсогдоогүй. Одоо энэ чинь нэг асуудал биш болж байна.

Оюутолгой гэдэг чинь геополитик холилддог их гүрнүүдийн сонирхлыг татдаг зүйл. Ар Монголын гадаад нэр төрийн асуудлыг хөнддөг юм. Монголын хууль хяналтынхан буруу зүйл хийвэл гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж, ичээдэг. Үүнээс болоод Монгол руу хүн харахаа байчихдаг юм.

-Үүнтэй холбогдуулаад Хөрөнгө оруулалтын гэрээг цуцалъя, зогсооё гэсэн хандлага яваад байна л даа?

-Тийм адал балмад зүйл байж болохгүй. Нэгдүгээрт, шалгалтын дүн гараагүй байна. Хууль хяналтын байгууллага нь шалгаад үнэнийг нь хэлэх хэрэгтэй. Нэг юм асуухаар “Мөрдөн байцаалтын нууц" гээд хаалгаа цоожилчихдог ийм хууль хяналтын байгууллагатай байж болохгүй шүү дээ. Одоо хоёр зүйлийн нэгийг нь л хэлэх ёстой. Энэ гэрээ байгуулсантай холбогдуулаад тэр Засгийн газрын ийм сайд тэдэн ам.долларын хахууль авсан байгааг ийм баримтаар нотоллоо гэж хэлэх нэг хувилбар байна.

Харин нөгөөх нь “Энэ асуудал худлаа байсан юм байна. Одоо яриад байгаа мөнгө төгрөгийн асуудал чинь Оюутолгойтой холбоогүй, өөр зүйл байсан юм байна” гэдгийг ард түмэнд хэлэх хэрэгтэй. Ингэхийн цагт асуудлын учир тайлагдана. Ингэхээс нааш асуудлын учир олдохгүй. Одоо “Жаст"-ын Ш.Батхүүгийн зээлсэн мөнгөний баталгааны асуудал гэж жилийн хэрүүл болж байна. Яг ижилхэн асуудалтай төмөр замынхан үндсэн баримтаа гаргаж өгөөд Арбитрын шүүх дээр хожчихсон байхад “Эрдэнэт" нь яагаад үндсэн гэрээгээ нууж байгаад хожигдчихов гэдэг асуудал гарч ирнэ. 

Энэ аюул байгаа биз. 28 хуудастай үндсэн гэрээг гаргаж өгсөн бол “Эрдэнэт" хожих боломжтой байсан. Адилхан л Арбитр ш дээ. Би гадаадын Арбитрт холбогдсон маргаанд хуулийн яамыг төлөөлж гурван удаа орж, ялж байсан хүн. Баримтаа гаргаж өгөхөд ялдаг л байхгүй юу. Яахаараа ижилхэн хүмүүсийн гарын үсэгтэй, нэг үед зурагдсан, адилхан хуурамч гэрээний маргаан гарч байхад нэг нь ялаад, нөгөөх нь ялагдаж байгаа юм. Асуудал энд л байгаа юм.

-Үндсэн гэрээгээ санаатай гаргаж өгөөгүй гэж яриад байгаа. Үнэн болов уу?

-Надад ингэж харагдаад байгаа юм. Яагаад үндсэн гэрээгээ гаргаж өгөөгүй юм. Яагаад энэ маргааны үндэс суурийг тавьсан хүний хөрөнгийг нэг өдөр хурааж авсан юм. Шүүхийн шийдвэргүйгээр шүү. Зориудаар 150 тэрбум төгрөгийг нь банкнаас татсан. Хоёрхон өдөр хоёр, гурван хүн ажиллуулсан дүр эсгээд л өглөө нь эрх хүлээн авагч томилоод, үдээс хойш нь төрийн мэдэлд хураагаад авсан. Ийм балмад зүйл байж болох уу. Одоо надад өргөдөл ирчихсэн байна. Тэгэхээр энэ их явдалтай зүйл юм аа.

Буруу мэдээлэл цацаж, олон нийтийг хөөрөгдөж огт болохгүй асуудал.

-Дубайд байгуулсан Оюутолгойн далд уурхай байгуулах төлөвлөгөө үнэхээр муу болсон юм уу. Эсвэл нөхцөл байдал нь тийм байсан юм уу?

-Энэ бол Засгийн газрын яамдаасаа санал авалгүй, танилцуулсан дүр эсгээд гэнэт байгуулчихсан асуудал байна лээ. Тэр чинь явдалтай эд. Засгийн газрын шийдвэр гаргахын өмнө яамдаасаа санал авахад бүх хууль, журмаа ухаж үздэг юм. Жишээлбэл, манай яамны хувьд нэг жижигхэн зүйл орж ирэхэд түүнтэй холбоотой олон арван хуулийг бүгдийг нь ухаж төнхчиж үздэг. Харин Дубайн төлөвлөгөөг ийм шат дамжлагагүй, яаран сандран хийсэн.

Тэр үед ч би хэлж байсан. “Ерөнхий сайд Монголд тогтохоо байлаа" гэж хэлж байсан. Гэхдээ үүнийгээ сайн шалгаад учрыг нь олох биз дээ. Харин Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар баталсан гэрээ. УИХ-аар 100 сая ам.доллароос дээш өртөгтэй гэрээг УИХ-аар хэлэлцдэг хуулийн заалттай байсан юм. Би тэр хуулийг бичиж байгаад Цэцийн дүгнэлтэд орчихсон хүн ш дээ.

Тэр гэрээнд бол 4.4 тэрбум ам.долларт багтааж, ил, далд уурхай байгуулна гэсэн үндсэн заалт байсан. Асуудал юунаас үүссэн бэ гэхээр ийм гэрээ байгуулсны дараа ашиглалтын шатанд зардал нь өсчихсөн. Зардал нь яагаад өссөнийг нь л одоо олох ёстой. Үндсэн асуудал нь энэ. Харин УИХ-аар баталсан үндсэн гэрээ бол ном журмаараа хийсэн гэрээ. Би тэр үед 4.4 тэрбум ам.долларт багтаагаад ил, далд уурхай босгочих юм байна гэж ойлгож байсан хүн.

Харин зардал нь 10 гаруй тэрбум ам.доллар болж, хэрэгтэй, хэрэггүй сул явдлууд болсон. Жишээ нь, төлөвлөгөө гэж ярих байсан юм бол яагаад Монголд ярьж болоогүй юм. Баялаг нь энд, эзэд нь ч энд байна. Тэр бол хөнгөн явдал болсон.

Б.Цэнд-Аюуш

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан амралтын өдрөө тансаг өргөөндөө бус ард иргэдтэйгээ ойр байхыг илүүд үздэг
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан амралтын өдрөө тансаг өргөөндөө бус ард иргэдтэйгээ ойр байхыг илүүд үздэг
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​