Ардчилсан нам нөхөн сонгууль зарлалаа


 

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос дараах сонгуульт албан тушаалуудад нөхөн сонгууль зарлалаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын болон Завхан, Баян-Өлгий, Дорнод, Хан-Уул дүүргийн Үндэсний бодлогын хорооны гишүүний нийт таван суудал дээр нөхөн сонгууль зарлажээ.

Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа энэ сарын 26-ны өдрийн 10:00 цагаас энэ сарын 28-ны өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх аж. Харин сонгуулийн сурталчилгааны ажил ирэх тавдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цаг эхэлж, тавдугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаар дуусгавар болох юм байна.

Дотоод сонгуулийн санал хураалтыг ирэх тавдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас эхлүүлж, тухайн өдрийн 20:00 цагаар дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [180.149.78.99] · 2018/04/26

    Намынхаа нэрийг "Сонгууль" гээд өөрчлөх шаардлагатай болгохчих яасан завтай хүмүүс вэ


  • Зочин · [103.57.92.118] · 2018/04/25

    haalttai heleltsuulgeer reklamdahgui sain huul bataldag