Зэсийн үнийг 7000 ам.долларт хүрнэ гэж үзжээ


Дэлхийн банк зэсийн баяжмалын үнийг ойрын 12 жил өсөлттэй байх бөгөөд 2030 онд тонн нь 7000 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. Харин хөнгөн цагааны үнэ 2030 онд 2200 ам.доллар, нүүрсний үнэ 60 ам.долларт хүрнэ гэж таамагласан байна. “Эрдэнэт”, “Оюу толгой” компаниуд жилд 1.7-1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж байгаа юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хийсэн судалгаагаар зэсийн энэ оны нэгдүгээр сарын байдлаар 6800 ам.доллар, хөнгөн цагаан 2070 ам.доллар байсан бөгөөд нүүрсний тухайд 2017 онд “Энержи ресурс” компани угаасан нүүрсээ 110, Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн өмчит Тавантолгой компаниуд уурхайн аман дээрээсээ 63 орчим ам.доллараар борлуулж байсан байна.

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ИРГЭН · [202.179.31.121] · 2018/04/30

    ЕТГ-ЫН ДАРГА АСАН П.ЦАГААНЫ МӨРӨӨДӨЛ БОЛСОН ЗЭСИЙН ҮНЭ ГЭЖ.