fbpx Виз мэдүүлэх дугаарыг 30-100 мянгаар дамлаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 12 секунд

Виз мэдүүлэх дугаарыг 30-100 мянгаар дамлаж байна

Монголчууд аялах,ажиллах, эмчлүүлэх, сурах зэрэг шалтгаанаар БНСУ руу зорчдог болсон. Гэхдээ тэдгээрийн олонх нь тус улсад ажил хөдөлмөр эрхлэхийг илүүд үздэг. Ийм зорилгоор БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлж, материал бүрдүүлэн өгч буй иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн. Тодруулбал, 2012-2014 онд жилд 33 мянга орчим хүн виз мэдүүлж байсан бол энэ тоо даруй нэмэгдэж 2016 онд 67 мянгад хүрчээ. Харин өнгөрсөн онд өдөрт 60 хүн виз мэдүүлж байсан бол өдгөө 130-140-д хүрээд байна. Үүнийг БНСУ руу зорчих виз мэдүүлэх шаардлагад өөрчлөлт оруулж хөнгөвчилсөн, иргэдийн амь-жиргааны төвшинтэй холбоотой гэж тайлбарлаж буй. БНСУ руу зорчих хүсэлтэй иргздийн визийн материалыг “Passport Express International”, Монгол-Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг, "Hang-Mong Law", "Chinggis Journey", "Mongol Namshin”, "GH&F",“Mongol News” The Korean As-sociation in Mongolia (TECKM) гэсэн төлөөлөн гүйцэтгэх найман байгууллага хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл, БНСУ руу зорчихоор виз хүсэгчид эдгээр байгууллагын аль нэгэнд хандана гэсэн үг. Харин дээр дурдсан газруудын үйл ажиллагаанд виз хүсэгчид төдийгүй олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна.

Учир нь, иргэд виз хүсч тухайн байгууллагад хандахдаа дугаар авч үйлчлүүлдэг. Гэтэл үүнийг зарим нь аль хэдийнэ бизнес болгон цэцэглүүлсэн нь харамсалтай. Тийм ч учраас визийн материал хүлээн авах найман байгууллагын заримынх нь дугаар ирэх есдүгээр сар хүртэл дуусчээ. Үүнийг нь зарим хүн ашиглан олон тооны дугаар авч БНСУ-ын визийн материал бүрдүүлж буй иргэдэд өндөр үнээр зарж байна. Харин зарим нь хэн нэгэнтэй хамтарч энэхүү бизнесийг цэцэглүүлж буй талаар ч виз мэдүүлэгчид учирлав. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд "Солонгосын визийн материал өгөх дугаар зарна, худалдаж авна" гэсэн зар хөврөх болов. Иймд энэ төрлийн зар бичсэн нэгэн дугаар руу залгахад "Таван сарын дугаар 100, зургаадугаар сарынх 50 мянган төгрөг" гэв. Долоо, найм гэх мэтээр сар нь хойшлох тусам үнэ нь хямдардаг гэнэ. Ийм байдлаар дээр дурдсан найман байгууллага хэн нэгэнтэй үгсэн хуйвалдаж дугаар тарааж мөнгө угааж байна гэж иргэдийн хардах нь ор хоосон зүйл биш бололтой. Дээр дурдсан төлөөлөгчийн газрууд өдөрт 50-80 хүний материал хүлээн авдаг байна. Үүнээс үүдэн визийн материал хүлээн авах хугацаа удааширч, зохион байгуулалтгүй болжээ. Үүнийг дагаад хүнд суртал үүсч, хугацаа алдахад хүрсэн байна. Иймд хэд хэдэн төлөөлөгчийн газраар орж, бодит байдалтай нь танилцлаа. Мongol Namshin төлөөлөгчийн газарт 11.00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн харьцангуй бага, хавтастай материал барьсан хүмүүс дугаарлаж суугаа харагдана. Хөл хөдөлгөөн бага байгаагийн шалтгаан нь тус төлөөлөгчийн газар дугаараа тараагаад аль хэдийнэ дууссан явдал юм. Харин дугаарынхаа дагуу бичиг баримтаа бүрдүүлж ирсэн болон хариугаа сонсохоор хүлээж байгаа иргэд л ирсэн нь энэ аж. Ийм зохицуулалт хийснээр иргэд өдөр шөнөжин дугаарлан зогсохгүй болсон ч нөгөө талаар хүнд суртал, арын хаалга, танил тал, хахууль авах нөхцөлийг бүрдүүлж дугаар зардаг далд бизнесийг хөгжүүлэв.

Солонгос улсад ажиллаж буй Монгол иргэний цалин манай улсынхтай харьцуулшгүй өндөр. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монголчууд сард дунджаар нэг сая төгрөгийн орлоготой. Харин Солонгос улсад ажил хийвэл Монгол мөнгөөр сард хоёр сая 500 мянган төгрөгийн цалин авна. Ийм л учраас амьдралаа дээшлүүлэх гэсэн иргэд халуун хүйтэн, өдөр шөнийг үл ажран хувийн хэдэн байгууллагын үүдийг сахин байж дугаар авч, виз мэдүүлсээр байна. Харамсалтай нь виз мэдүүлсэн хүн бүр сайхан хариу сонсохгүй нь гачлантай. Нэг байгууллага өдөрт 50-80 хүний материал хүлээж авдаг гэхээр сард 150-240 гэсэн үг. Гэтэл эдгээрээс маш цөөхөн хүний виз гардаг байна. Гэхдээ төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд үүнээс илүү, аль болох олон хүний материал хүлээж авах сонирхолтой. Учир нь, тэр хэрээр тухайн байгууллагад ашигтай байдаг аж. Мөн төлөөлөгчийн газрууд зуучлалын үүрэг давхар гүйцэтгэж, зөвлөгөө орчуулга, нотариатын үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, анкет бөглүүлэхэд 15 мянган төгрөг авдаг байна. Тиймээс л төлөөлөгчийн газар "Зөвхөн өөрсдийн дэргэдэх товчоонд орчуулсан материалыг хүлээн авна" гэсэн бүдүүлэг, хүний эрхэнд халдсан дүрэм журам тогтоосон нь иргэдийг бухимдуулж, ихээхэн хохироож байгаа юм. Хэрэв өөр газраар орчуулуулсан бол түүнийг нь хүлээж авахаас татгалздаг байна. Виз мэдүүлэх шаардлага хангасан, хангаагүй бүх хүний материалыг хүлээн авч, эцэст нь татгалзсан хариу өгдөг. Үүний цаана анкет бөглүүлэх, зөвлөгөө авах гэх мэт үйлчилгээгээр дамжуулан менгө олж буй хэрэг юм. Энэ бол зөвхөн визийн материал хүлээн авдаг төлөөлөн гүйцэтгэх байгууллагын бодит дүр зураг.

 

ЗУУЧЛАЛЫН ГАЗАР ИРГЭДИЙГ Х0ХИР00Ж БАЙНА

 

Эдгээрээс гадна БНСУ руу зорчих виз хүсэгчдийн сонирхлыг далимдуулан тэднээс багагүй хэмжээний мөнгө салгадаг газар цөөнгүй бий. Тодруулбал, хувийн буюу сайн дураар үйл ажиллагаа явуулж буй зөвлөгөө өгч, орчуулга хийдэг, зуучилдаг газар олон бий. Тэдгээрээс зуучлалын компанийг онцолмоор байна. Тэд иргэдэд "БНСУ руу найдвартай гаргана" гэсэн баталгаа өгч, бичиг баримтыг хүлээн авдаг ч эцэст нь мөн шалтаг шалтгаан тоочиж "Бүтсэнгүй" гэсэн хариулт өгдөг. Ийм байдлаар зуучлалын компанид хандаж, мөнгө төгрөг, сэтгэл санаагаараа хохирсон хүн цөөнгүй. Монголчуудын хувьд өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн богино хугацааны буюу гурван сарын визээр Солонгос улсыг зорих нь нэмэгдсэн. Гэсэн хэдий ч хүмүүсийн мэдээлэл дутмагаас зуучлалын албан болон албан бус газрын хаалгыг татаж, эцэст нь Монголдоо үлддэг жишээ олон бий. Иймд богино хугацааны виз хэрхэн мэдүүлэх талаар товчхон мэдээлэл хүргэе. Тодруулбал, гэр бүлийн лавлагаа, гадаад паспорт, ажлын газрын болон нийгмийн даатгалын тодорхойлолт бүрдүүлэхийн зэрэгцээ анкет бөглөнө. Анх удаа виз мэдүүлж буй 18-аас дээш, 60-аас доош насныхан цагдаагийн газрын тодорхойлолт авах шаардлагатай. Гэтэл "Гээнэдээ ч бий гоонодоо ч бий" гэдэг шиг БНСУ руу виз мэдүүлэхэд аль аль талдаа багагүй асуудал үүсгэдэг байна. Монголчуудын олноороо авдаг 90 хоногийн аяллын визийг олгохын тулд санхүүгийн зарим баримт шаарддаг.Мөн аяллын зорилгыг үнэн зөвөөр мэдүүлэхийг чухалчилдаг. Гэтэл Монгол хүмүүс Нийгмийн даатгал төлсөн баримт, банкны баталгаа зэргийг хуурамчаар бүрдүүлж өгөх нь түгээмэл байдаг. Элчин сайдын яамныхан өдөрт 20 орчим хуурамч баримт илрүүлдэг талаар мэдээлж байсан удаатай. Үүнээс шалтгаалан Солонгосын талаас мэдээллээ үнэн зөв мэдүүлсэн хүмүүсийн материалыг буцаах тохиолдол цөөнгүй гарах болжээ. Тиймээс хэн нэгэн хүний буруу үйлдлээс болж үнэн бодит баримтыг ч хуурамч юм шиг үнэлэхэд гомдох эрхгүй болох нь. Нөгөө талаараа монголчууд аяллын виз мэдүүлчихээд 90 хоног буюу гурван сарын хугацаагаа хэтрүүлж ажиллаж, "харлаж" байгаа нь бусдыгаа хөлдөө чирдэг байна. БНСУ руу зорчих гэсэн, тэдэнд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй газрын үнэн дүр төрх, тус улсад очсон иргэдийн хандлага, бодит нөхцөл байдал зэрэг нь аялах, эмчлүүлэх, сурах гэж буй хэн нэгэнд хаалт болоод байна. Иргэдэд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төлөөллийн газрууд иргэдэд олгодог дугаарын асуудлаа зөвөөр шийдмээр юм. Тухайлбал, Чех улсад визийн дугаар тараахтай холбоотой асуудал үүсч, улмаа иргэдэд суурин утсаа дараалал өгдөг болсноо асуудлыг шийдсэн. Тиймээс Монгол Улсын Гадаа харилцааны яам, БНСУ-ын Элчин сайдын яам виз мэдүүлгийн төлөөлөгчийн газруудад хяналт тавьж, ашиг хонжооны араас улайрч байгаа үйлдэлд нь анхаарал хандуулж, тоог нь багасгах эсвэл чаддаг нэгэнд шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах цаг нь иржээ. Аяллын буюу 90 хоногийн виз мэдүүлэх ямар саад бэрхшээл тулгарч байгаа талаар иргэн Б.Жаргалцэцэгээс тодрууллаа.

 

Б.ЖАРГАЛЦЭЦЭГ: ТАНИЛТАЙ ХҮМҮҮСИЙН ВИЗ Л ГАРДАГ

 

-Та ямар ажил хийдэг вэ. Өмнө нь БНСУ руу зорчиж байсан уу. Виз мэдүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

 

-Би хувиараа бизнес эрхэлдэг. Өмнө нь 2013 онд гурван жилийн гэрээгээр Солонгос явж байсан. Өнгөрсөн жил аяллын визээр БНСУ руу явсан. Тухайн үед би хоёр сар гаруй болоод буцаж ирсэн. Энэ удаад дахин аяллын виз мэдүүлэхээр "Passport Express international" төлөөлөгчийн газарт хандсан. Энэ газар дөрөвдүгээр сарын 2-нд дугаар тараасан. Тэр үед хонож өнжин долоо дугаарыг авч, дөрөвдугээр сарын 26-нд материалаа бүрдүүлж ирэхэд "Өмнө нь Солонгос улсад зорчихдоо 30 хоноод буцаж ирсэн хүмүүсийн материалыг аваарай гэсэн. Та өмнө нь аяллын визээр явахдаа 60 гаруй хоносон юм байна. Гэхдээ бид таны паспорт дээр тэмдэглэгээ хийгээд явуулж болно" гэсэн. Тухайн үед би тэмдэглэгээ хийнэ гэдгийг нь ойлгоогүй, виз мэдүүлэх эрхгүй болох юм байна гэж бодоод татгалзсан. Дараа нь үүний учрыг олсон. Мөнгө өгөх ёстой байсан юм билээ. Тэгэхээр цааш нь явуулахдаа тэмдэглэчихдэг гэсэн үг.

 

-Тэгээд та материалаа өгч чадсан уу?

 

-Чадаагүй. Өмнө нь Солонгос улсад зорчихдоо 30 хоноод буцаж ирсэн хүмүүсийн материалыг авч байгаа эсэхийг холбогдох газраас нь тодруулахад "Тийм зүйл байхгүй" гэсэн. Тухайн газрын ажилтан худал хэлж, хүнд суртал гаргасан гэж ойлгож байна. Нэгэнт материалаа бүрдүүлчихсэн учраас  Мongol Namshin төлөөлөгчийн газарт хандсан боловч есдүгээр сарын 16-ныг хүртэл дугаар тараасан гэж байна. Тухайн үед нь ирээд дугаар авлаа гэж бодоход бараг 10, 11 сард материалаа бурдуулж өгөх юм байна. Солонгос улс руу зорчих виз мэдүүлдэг найман газраас нэг нь л гэхэд өдөрт мянга гаруй дугаар иргэдэд тараасан. Эдгээр хүмүүс бүгд материалаа бүрдуулж өгсөн ч виз гарахгүй. Үүний цаана анкетны мөнгө, зөвлөгөө зэргээр далимдуулсан бизнес цэцэглэж байна. Үүнээс гадна дугаар бизнес болчихсон байна. Нэг хүн 2-3 дугаар барьчихсан 30- 50 мянгаар зарж байна шүү дээ.

 

-Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс аяллын виз мэдүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлж байна вэ?

 

-Түрээслүүлэгчийн гэрээ болон тодорхойлолт, түрээслүүлж буй газрын гэрчилгээ, шаардаж байна. Сүүлийн зургаан сарын орлого, зарлагын хуулбар ч хэрэгтэй. Гэхдээ тухайн лангууг сарын 450 мянган төгрөгөөс дээш төлбөртэй түрээслэдэг байх ёстой юм билээ. Гэтэл ийм өндөр төлбөртэй лангуу түрээслэгчид цөөхөн шүү дээ. Тийм болохоор хүмүүс хуурамч бичиг баримт бүрдүүлэх тохиолдол цөөнгүй гардаг юм билээ. Танилтай, арын хаалганы хүмүүсийн виз л гарч байна. Гадаад паспорт дээр нь тэмдэглэгээ хийгээд явуулдаг гэхээр л ойлгомжтой. Нэг байгууллагад ажилладаг найзууд бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөд танилтай нэгнийх нь виз гараад нөгөөхийг нь гараагүй байх жишээтэй.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Транспэрэнси Интернэшнл: Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар аюулд өртөөд байна
Транспэрэнси Интернэшнл: Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар аюулд өртөөд байна
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​