Нийгэм / 2018/05/01 / 1

ТОСК-ийн захирал асан А.Гантулга нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа



Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулга нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон ч шүүхээс хэргийг эцэслэн шийдээгүй байна.
Тодруулбал, хавтаст хэрэгт шинжилгээ хийгээд, хэргийг дахин хянаж үзэх шаардлагатай хэмээн Нийслэлийн прокурорт буцаажээ.

А.Гантулга нь хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан байгаа юм.  



  • OD · [66.181.160.85] · 2018/05/02

    oligtoi shalgaachee, naad nuxur chine ch estoi baruun solgoigyi soliorch ugsun du saitar shalgax xeregtei