Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний олон насаар эгч эхнэр Брижит нар АНУ-д төрийн айлчлал хийж Дональд Трамп, түүний эхнэр Мелания нартай оройн зоог барьсан билээ. Тус айлчлалын үеэр Францын ерөнхийлөгч, болон тэргүүн хадагтай нарыг хамгаалж явсан бие хамгаалагч хоёр залуу олны анхаарлыг ихэд татаж байгаа аж. ОЛон нийтийн сүлжээгээр тус бие хамгаалагчдыг маш царайлаг, модель хийхэд тохиромжтой хэмээн мэдээлсэн байна.
Францын тэргүүн хатагтайн баруун талд явсан, Рикки Мартинтай адилхан хэмээсэн байна. Францын Ерөнхийлөгч Макрон, тэргүүн хатагтай хоёрын ар талд явсан хамгаалагчид нийгмийн сүлжээний хэрэглэгчид Томми Ли Жонес хоч өгчээ. “Men in Black” кинонд харь гарагийнхантай тулж ажилладаг нууц ажилтны дүрийг бүтээсэн Томми Ли Жонесын дүртэй андуурам адилхан бие хамгаалагчид өгсөн хоч нүдээ олсон аж.
Мөн Францын төрийн тэргүүний эмэгтэй бие хамгаалагч олны хараанд өртөж, нийгмийн сүлжээний хэрэглэгчид түүнд “Парис мэдрэмж” хэмээх хоч өгчээ.
Эх сурвалж Шуурхай.мн