Өчигдөр буюу 05 сарын 01 ны өдөр Олон улсын ихрүүлдийн баярын өдөр бтохиосон. Тэгвэл энэхүү баяртай зэрэгцэн Орхон аймагт 3 ихэр охин мэндэлжээ.
Өнгөрсөн онд мөн адил тус аймагт 3 ихэр хүүхэп мэндэлж байсан бол энэ жил төн адид ихрүүдийн баяртай үалгуулан 3 ихэр охин дуу дуугаа хадаан мэндэлжээ. Тодруулбал өчигдөр өглөө Орхон аймгийн их залуу багийн иргэн н.Одхүүгийн гэр бүл 2120, 1820, 1890 жинтэй гурван охиноор бүл нэмж гэргий Цэрэннадмид нь алдарт эхийн 2-р одонгийн болзол хангаж байна.
Н.Одхүүгийн гэр бүл дөрвөн настай охинтой. 3 ихэр төрснөөр дөрвөн охинтой болж байна. 28 настай гэр бүлийн хоёр энэ баярт явдлыг билэгшээж, аав, ээжийн үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг хэлж байлаа. Гэр бүлийн хоёр хоёул багш мэргэжилтэй бөгөөд Булган аймгийн Бугат сумын сургуульд багшилдаг гэнэ.
Өмнө нь 2004, 2017 онд БОЭТ-ийн төрөх тасагт гурван ихэр хүүхэд мэндэлж байсан. 2018 он нарсаар анхны гурван ихэр мэндэлж байгаа нь энэ бөгөөд эх нярайн биеийн байдал тогтвортой сайн байгаа аж.
Эх сурвалж Шуурхай.мн