fbpx 2045 онд Хятад Монголыг нэгтгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 37 секунд

2045 онд Хятад Монголыг нэгтгэнэ

Хятадын ChinaNews com сайтад гарсан нэгэн өгүүллийг Хонконгийн “Midnight Express 2046” блог англи хэл дээр орчуулан тавьсан нь олны анхаарлыг татаж байна.

Тус блогт энэ өгүүллийг орчин үеийн Хятадын империализмын сонгодог жишээ гэж нэрлэжээ. Энд бичсэнээр бол өнөөгийн Хятад улс газар нутгаа тэлэх, өөрсдийн нь хэлдгээр үндэсний нэгдлийн төлөө ирэх 50 жилд зургаан том дайн хийх гэнэ. Түүний нэг нь Монголыг өөртөө нэгтгэх дайн байна гэжээ.

Эхний дайн: Тайванийг нэгтгэх /2020-2025 он/

Тайвань Хятадад энх тайвнаар нэгдэнэ гэж санахын ч хэрэггүй. Сонгуулийн замаар ч ингэж нэгдэхгүй. Хятадын хувьд Тайванийг нэгтгэх асуудлаар 2020 он хүртэлх хугацаанд өөрийн бодлогоо гаргана. Тайваньд хоёр боломж олгох байх. Энх тайвнаар нэгдэх үү, дайн хийх үү гэж. 2025 он хүртэл тэдний саналыг хүлээх зуураа Хятад өөрийгөө бэлтгэнэ. Ингээд “Шинэ Хятад”-ын төлөөх дайн болж энэ нь Хятадын Ардын чөлөөлөх арми орчин үеийн дайнд бэлэн эсэхийн шалгуур болно. Хятад ялах эсэх нь АНУ, Японы байр сууриас ихээхэн шалтгаална. Хэрэв АНУ, Япон хоёр Тайваньд туслах юм уу, дайны талбар Хятадад, өөрөөр хэлбэл эх газарт шилжвэл байдал хүндэрнэ.
Харин АНУ, Япон хоёр ажиглагчийн байр сууринаас хандвал Тайвань амархан ялагдана. Энэ тохиолдолд Тайванийг нэгтгэх дайн гурван сар үргэлжилнэ. АНУ, Япон хоёр үүнд нь садаа болбол дайн зургаан сар үргэлжилнэ.

Хоёр дахь дайн: Спратлийн арлуудыг эргүүлж авах /2025-2030 он/

Тайванийг нэгтгэсний дараах Хятадын сонирхол нь Өмнөд Хятадын тэнгисийн баруун өмнөд хэсэгт байдаг Спратлийн арлууд байх гэнэ. Вьетнам, Хятад, Тайвань, Малайз, Филиппин, Бруней зургаан улсын мэдэлд байдаг 45 арлаас бүрдэх энэ бүсэд байнгын оршин суугч гэж байхгүй. Гэхдээ дөрвөн ч нисэх буудал бий. Загас агнуурын энэ бүсээс болж 2011 онд Хятад Вьетнамын хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн болж байсан юм. АНУ хэрэв зүгээр л ажиглагчийн байр сууринаас хараад байх юм бол Хятад энэ арлуудыг өөрийн болгоно.
Гэхдээ зүүн өмнөд Азийн хамгийн хүчирхэг улс Вьетнам руу Хятад дайрч чадлаа үзэж мэдэх юм. Хятад ялбал энэ арлууд тэднийх болно.

Гурав дахь дайн: Өмнөд Түвдийг эргүүлэн авах /2035-2040 он/

Хятад, Энэтхэгийн зөрчилдөөнтэй бүс бол Өмнөд Түвд. Үүнээс болж л Хятад улс Энэтхэгийг дайснаа гэж үздэг. Гэтэл Энэтхэг улс АНУ, Орос, Европын орчин үеийн зэвсэгтэй, цэрэг, зэвсэглэл, эдийн засгийн хувьд Хятадыг гүйцэх гэж яваа. Тэгээд ч тэр улсуудтай дотно харьцаатай. Тэгэхээр өмнөд Түвдийг авах гэж Энэтхэгтэй дайн хийвэл Хятад ихээхэн хохирол амсана. Харин Энэтхэгийн хүчийг сулруулахын тулд Ассам болон Сиккам мужуудыг өдөөн турхирч тусгаар тогтнуулах бодлого баримталж мэдэх юм. Тэгвэл Энэтхэг хятадад дийлдэнэ.
Өөр нэг бодлого нь өмнөд Кашмирыг Пакистанд нэгтгэх гэж Пакистанд хамгийн орчин үеийн зэвсэг нийлүүлж магадгүй. 2035 он гэхэд Пакистан Кашмирын төлөө, Хятад өмнөд Түвдийн төлөө тулалдаж эхлэхэд Энэтхэг хоёр фронтод хүч нь сарниж ялагдана гэнэ. Энэ төлөвлөгөө ажил хэрэг болохгүй бол Хятад шууд л өмнөд Түвдийн төлөө дайн хийнэ.

Дөрөв дэх дайн: Сенкаку арлуудын төлөө /2040-2045 он/

XXI зууны дунд үе гэхэд Япон, Орос, АНУ, Энэтхэгийн араас Хятад хүчний харьцаанд гол үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Энэ нь Дяоюйдао болон Рюкю гэдэг Синкаку арлыг эргүүлэн авах аятайхан боломж болно. Энэ арлаас болоод Хятад Япон хоёр улс байнга маргалдаж, заримдаа зэвсэг барих нь энүүхэнд байгаа.
Эртнээс л Хятадынх байсан гэдэг байгалийн баялаг ихтэй энэ арлуудад япончууд сүүлийн 70 орчим жил эзэн сууж байгааг Хятад хэзээ ч уучлахгүй. АНУ садаа болж мэдэх боловч тэр үед хүч нь нэлээд сулраад байх болно. Европ чимээгүй, Орос ажиглагчийн байрнаас хандана. Ийм цагт дайн сайндаа л зургаан сар үргэлжилж Хятадын ялалтаар өндөрлөнө. Ингээд зүүн Хятадын тэнгис тэр чигтээ Хятадын зүгээр л нэг нуур болно доо.

Тав дахь дайн: Гадаад Монголыг нэгтгэх /2045-2050 он/

Өнөөдөр гадаад Монголыг Хятадад нэгтгэх ёстой гэдэг үзэл бодол байсаар л байгаа. Гэхдээ бүтэшгүй энэ санааг агуулагчид цаг нь болоогүй байхад өөрсдийгөө л хуурч байгаа хэрэг. Нээрээ өнөөдөр бол Гадаад Монголыг хятадад нэгтгэнэ гэдэг цаг нь огт биш. Хятадын хувьд энэ асуудлыг өмнөд Түвдийг өөртөө нэгтгэсний дараа л авч үзэж Засгийн газартаа тусгай албан тушаал бий болгож асуудал боловсруулах хэсэг томилно. Өөрөөр хэлбэл 2040 оноос хойш. Хэрэв Гадаад Монгол энхтайвнаар нэгдэхгүй гэвэл хятадуудын хувьд сайхан шалтаг болно. Хөндлөнгийн эсэргүүцэл гарвал Хятад дайн хийнэ. Ийм тохиолдолд хятад 2045 онд Тайваньд хэрэглэсэн загвараа ашиглах байх. Харин гадаад Монголыг авахын тулд хэдэн жил шаардагдана. Ер нь, Монголыг эзлэхийн тулд Хятад цэрэг, улс төр, дипломат гээд бүхий л хүч чадлаа ашиглана. Орос, АНУ-ын хүч суларч дипломат эсэргүүцэл нэг их үзүүлэхгүй. Европ ажиглаж, Энэтхэг болон төв Ази дуугүй суух болно.
Ийнхүү нэгтгэсний дараа гурван жилийн дотор Монголыг өөрчилж, Оросыг хянаж байхын тулд хойд хил дээр нь цэргийн томоохон хүч байрлуулна. Оросоос болж Монголд учирсан хохирол, газар нутгийг өөрийн болгохын тулд хятадууд Монголд цэргийн болон ердийн дэд бүтэц бий болгоход ердөө 10 жил л шаардагдана.

Зургаа дахь дайн: Оросоос арлуудаа эргүүлэн авах /2055-2060 он/

Өнөөдөр Орос Хятадын харилцаа хиргүй тунгалаг мэт байвч бие биенээ хянасаар л байгаа. Хятад аюул учруулж мэднэ гэж Орос бодож байхад оросууд газар нутгаас нь авсныг Хятад хэзээ ч мартаагүй. Боломж гарвал л Хятад үүнийгээ эргүүлэн авах гэнэ.
2050 он хүртэлх таван удаагийн ялалтынхаа дараа Хятад Монголыг нэгтгэсэн болохоор бүхий л газар нутгаараа Оростой хиллэдэг болсон байна. Хамгийн гол нь энэ үед Хятад нисэх хүчин, тэнгисийн цэрэг, хуурай зам, сансрын цэргийн тухайд дэлхийд тэргүүлж байх юм. Энэ бол цөмийн зэвсэгтэй орны эсрэг хийх дайн. Ийм болохоор Хятад цөмийн зэвсгийн талаар маш их бэлтгэж байж мөргөлдөөний эхний өдрөөс эцэс хүртэл Орос руу цөмийн цохилт өгөх болно. Хятад ийм байдлаар Орост хариу цохилт өгөх боломж олгохгүй байж чадвал тулаанд ялна. Оросуудын хувьд булаан эзэлсэн газар нутгаа асар өндөр үнээр төлөх л үлдэнэ дээ.

Орчуулсан Ц.Хас

Updown.mn

“Койка”-гийн ажилтан залилан хийсэн үү
“Койка”-гийн ажилтан залилан хийсэн үү
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​