Нийгэм / 2018/05/08

Баянхонгор аймаг 1,2 сая толгой малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ



 Малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах ажлыг уламжлал болгоно

      Монгол улсын Ерөнхий сайдын орон нутгийн албан томилолтын бүрэлдэхүүнд  Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ажиллаж аймаг орон нутгийн Хүнс ,Хөдөө аж ахуйн газруудынхаа ажлыг эрчимжүүлж байна.

     Өнгөрөгч оны мал тооллогын дүнгээр Баянхонгор аймаг 4 сая 600 мянга орчим толгой мал тоолуулж улсад эхний 5 дугаар байрт ямааны тоогоороо тэргүүлсэн юм. Малын генетик нөөцийн тухай хууль болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиуд ирэх 6-р сарын нэгнээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  Засгийн газрын тэргүүн,зарим гишүүдийн бүрэлдэхүүн Баянхонгор аймагт ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүлдэр угсааг сайжруулах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөхөөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллалаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тус аймгийн ХХААГ-ын ажилтан, мэргэжлийн албан хаагчдад үйл ажиллагаагаа олон нийтэд ойлгуулах сурталчлах, малчид иргэдийн идэвх санаачилгыг салбарын үйл ажиллагаандаа татан оролцуулах шинээр батлагдан гарсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангах бэлтгэлээ сайтар базаах үүрэг чиглэл өглөө.

Баянхонгор аймгийн ХХААГ энэ онд 1,2 сая толгой малыг вакцинжуулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилт тавин төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа салбарын сайдад танилцууллаа.