УИХ дахь Ёс зүйн дэд хорооны даргаар С.Бямбацогтыг сонголоо


Байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. Тус дэд хорооны дарга байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Тиймээс дэд хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон байна.

Байнгын хорооны дарга Д.Дүндээжанцан тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тус дэд хороог парламентад удаа дараа сонгогдож ажилласан гишүүн ахлах нь зохистой юм гээд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв.

Дэд хорооны даргыг сонгох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, М.Энхболд, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцүүлгийн явцад нэрээ татсан тул УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгох санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргэн · [202.179.26.94] · 2018/05/10

    таарч дээ, Нэрнээс цаашгүй, Худлаа Шоудаад, Хүчингийн Гэмт хэрэгтэнгээ Өмгөөлж хамгаалж байж бас Ёс зүй ярьцгаана гэнээ, хэ хэ