Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж яг одоо тайван суулт хийж байна.
Тэд хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийг эхлүүлэхийг шаардаж байгаа бөгөөд шаардлага хүлээж авахгүй бол ажил хаялт зарлана гэлээ. Засгийн газрыг энэ сарын 20-ны дотор цалин нэмэгдүүлэх хэлэлцээрийг эхлүүлэх хүсэлтийг тавьж байгаа юм.