fbpx Эртний хаадын өлгий, арын сайхан хангайд зохион байгуулах улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 37 секунд

Эртний хаадын өлгий, арын сайхан хангайд зохион байгуулах улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018

Монголын шатрын холбоо, Архангай аймгийн ИТХ, ЗДТГ хамтран УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 2018 оны тавдугаар сарын 18-27-ны өдрүүдэд Цэцэрлэг хотноо зохион байгуулна.

2018 оны 05 дугаар сарын 07-нд Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, Архангай аймгийн БТСГ-ын дарга Ц.Нэргүйбаатар, Ус цаг уурын орчны шинжилгээний газрын дарга, аймгийн шатрын холбооны тэргүүн Ё.Дандарваанчиг нар Архангай аймагт Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний хэвлэлийн бага хурал хийлээ.

Мөн 2018 оны 05 дугаар сарын 11 –нд МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, ЕНБД Б.Наранбаатар, МУГТ, Эмэгтэй Их Мастер Б.Мөнгөнтуул нар Улаанбаатар хотод мэдээлэл хийлээ.

Шатрын спортыг зөвхөн Улаанбаатар хотод бус орон нутагт хөгжүүлэх зорилгоор Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Говь-Алтай, Завхан, Хэнтий гэх мэт... аймагт зохион байгуулсан бөгөөд энэ жилийн тэмцээнийг эртний их гүрнүүд оршин тогтнож ирсэн газар шороо, эдүгээ цаг дор эрдэмтэн мэргэд, оюуны бядтангуудаараа улсдаа тэргүүлж яваа Арын сайхан хангай нутагт зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Архангай аймгаас Чулуут сумын уугуул, шатрын их мастер Т.Батчимэг, олон улсын мастер Т.Батцэцэг, Цэцэрлэг сумын уугуул олон улсын мастер Ц.Лхагвасүрэн, Ц.Анхчимэг, Эрдэнэмандал сумын уугуул олон улсын шатрын холбооны мастер Г.Эрдэнэ, Ц.Лхагвасүрэн, Цэнхэр сумын уугуул  олон улсын шатрын холбооны мастер Ц.Бат-Эрдэнэ зэрэг дэлхийн тавцанд монголын нэрийг цууриатуулж яваа шатрын мастерууд олноор төрөн гарсныг тэмдэглэн дурьдая.

Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн  50 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тус тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан 14 аймгийн шилдгийн шилдэг 24 шатарчин Гүрж Улсын Батуми хотод 2018 оны 9 дүгээр сард болох Дэлхийн шатрын Олимпиадад оролцох эрхийн төлөө өрсөлдөнө. 

Тэмцээний үеэр тус аймгийн 19 сумыг 4 бүсд хуваан Эрдэнэбулган, Батцэнгэл, Цэнхэр, Тариат зэрэг сумдуудад төвлөрүүлж шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөрийг танилцуулах, Архангай аймагт шатрын спортыг хөгжүүлэх, сурталчилах, орон нутгийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Шатрын тэмцээн зохион байгуулагч”, "Шүүгч”, "Дасгалжуулагч багш”-ийн сертификат олгох  сургалт явуулна.

Тэмцээний зорилго: Орон нутагт шатрын спорыг хөгжүүлэх, бүс нутгаа сурталчлах, аялал жуулчлал, түүх соёлын өвөө дэлхийн шатрын холбооны гишүүн 180 гаруй оронд таниулахад тэмцээний зорилго оршино.

Зохион байгуулагч: Монголын шатрын холбоо (МШХ),  Архангай аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ

Тэмцээний журам: Дэлхийн шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулна. МШХ-ноос томилсон шүүгчдийн баг шүүнэ. 

Оюуны спортыг дэмжигчид: "Төрийн банк”, "Ундрам” зочид буудал, "Гурвантамир” ххк, "ESB” ххк, "Чингисийн хүрээ” жуулчны бааз, "Гост” трейд ххк, "Делта констрокшн”,  "МҮИС”, "ATAASU” ххк, "TURKISH AIRLINES”, Архангай аймгийн байгаль орчны газар

Хэвлэл мэдээллийн дэмжигчид: "Мэдээлэл технологийн үндэсний парк”,  "МҮОНРТ”, "МNС”, "ЕТV”, "AB”, "Өнөөдөр сонин”, "Үндэсний шуудан”,

2018 оны 05 дугаар сарын 07-нд Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, Архангай аймгийн БТСГ-ын дарга Ц.Нэргүйбаатар, Ус цаг уурын орчны шинжилгээний газрын дарга, аймгийн шатрын холбооны тэргүүн Ё.Дандарваанчиг нар Архангай аймагт Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний хэвлэлийн бага хурал хийлээ.

Монголын шатрын холбооны тухай товчхон

Монголчууд эртнээс оюуны спортыг дээдлэн хүндэлж, үр хүүхэд, өсвөр хойч үедээ шатар, даам, халиун буга зэрэг хөлөгт тоглоом заан сургаж, сэтгэх чадварыг хөгжүүлж, авъяас билгийг нь дэмжиж ирснийг Архангай аймгийн Хүнүйн голын Гол модонд орших Хүн гүрний булшнаас олдсон хөлөгт тоглоомын олдвор гэрчилдэг билээ.

Энэхүү сайхан уламжлалыг 1955 онд байгуулагдсан Монголын шатрын холбоо залгамжлан үргэлжлүүлж, дэлхийн оюуны спортын тавцанд Монгол Улсын нэрийг цууриатуулах эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад (2015), Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн (2016), Өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн (2017)-ийг эх орондоо амжилттай зохион байгуулснаар нийслэл, дүүрэг, аймаг орон нутгийн шатарчдаа олон улсын чанартай тэмцээнд оролцуулж, тэд дэлхийн төвшинд хүргэсэн амжилтууд гаргасаар байна.

Мөн МШХ нь энэ оны 8 дугаар сард "20 хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар эрхээ аван, бэлтгэл ажилдаа орсныг дуулгахад таатай байна.

Мөн жил бүр аймаг орон нутагт салбар холбоодын үйл ажиллагааг дэмжих, бүх нийтийн шатар хөгжүүлэх, улмаар 21 аймаг, 333 сум, 9 дүүргийг хамарсан УИХ-ын даргын нэрэмжит "Шатар сонирхогчдын улсын аварга”, Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит Рапид, Блицийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулсаар байна.

Тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан манай өсвөрийн шатарчдыг Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг төр засгийн өндөрлөгүүд хүлээн авч оюуны спортыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд УИХ-д шатрын спортыг дэмжих ЛОББИ бүлгийг 24 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан амжилттай ажиллаж байна. Лобби бүлгийн гишүүд эрчимтэй ажиллаж МШХ-ны ордон барих ажил идэвхтэй явагдаж байна.

П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр
П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​