fbpx Эрчим хүчээ нэмье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 16 секунд

Эрчим хүчээ нэмье

Хүн төрөлхтөн 20 мянган жилийн өмнө анх галыг эзэмшсэнээр хөгжилд нь хувьсгал авчрав. Харин 200 жилийн өмнө цахилгаан эрчим хүч эзэмшсэнээр гал эзэмшсэнтэй дүйцэх их үсрэлт хийжээ. Үйлдвэр завод олноороо баригдаж, асар олон шинэ нээлт бий болов. Улс орны хөгжил өндөр байх тусам эрчим хүчний хэрэглээ өндөр байдаг ажээ. Харамсалтай нь өнөөдөр нэг монгол хүн нэг хятад хүнээс 2 дахин бага, нэг орос хүнээс 3 дахин бага, нэг америк хүнээс 7 дахин бага, нэг норвеги хүнээс 10 дахин бага эрчим хүч хэрэглэж байна. Хүн төрөлхтөн эрчим хүч ашиглан дулаацаж байхад бид 20 мянган жилийн өмнөх шигээ гал түлж дулаацсан хэвээрэй. Угаасаа өчүүхэн жаахан хэрэглээтэй бидэнд "Эрчим хүчээ хэмнье" биш, "Эрчим хүчээ нэмье" гэдэг уриа хэрэгтэй юм. Ядаж нэг монгол хүн нэг хятад хүнтэй ижилхэн эрчим хүч хэрэглэмээр байна. Наад зах нь цахилгаан станц нэмж барихгүйгээр хотын утааны асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Утааны эсрэг тэмцэгчид зорилго нь мэдэгдэхгүй үр дүнгүй жагсаж байхаар үнэндээ цахилгаан станц нэхэж тэмцэх ёстой юм. Гэтэл манай утааны эсрэг жагсагчид цахилгаан станц эсэргүүцээд л тууж явна билээ.

Хятад компани Багануурт цахилгаан станц бариад өгвөл хятадаас эрчим хүчний хараад болно гэдэг мунхаглал бол төмөр замын нарийн царигаар танк орж ирэхтэй ижилхэн домог юм. Уг нь бол Багануурт баригдах станц нэг кВц эрчим хүчээ 6.3 цэнтээр зарах юм байна. Харин орос хятадаас бидний авдаг эрчим хүч 8.2 центийн үнэтэй. Багануурт 20 мянган хятад ирж цахилгаан станц бариад, тэндээ суурьшиж үлдэнэ гэдэг бас нэг домог байх. Орчин үед нэг цахилгаан станцыг тэгж хэдэн мянгуулаа барихгүй л дээ. Манайдаа л томд орохоос биш дэлхийд бол жижигхэн, барьдаг, босгодог, хэрэглэдэг жирийн л цахилгаан станц. Харин станц нэгэнт баригдчихвал дагаад Багануурын уурхайн олборлолт 2 дахин нэмэгдэж, уурхайн орлого нугарч өснө, мэргэжилтэн инженер, ажлын байр олноороо бий болно. Дагаад хажууд нь сургууль цэцэрлэг, орон сууц нэмэгдэж Багануур хот подхийсэн том хот болж хөгжих юм уг нь бол. Улаанбаатарын төвлөрөл ч саарна. Гэх мэтээр үр өгөөжийг нь ярьвал олон. Нийт масс хар цуурхал, зохиомол домог ярианд нь илүү үнэмшээд, мэргэжлийн хүмүүсийн яриаг тоохгүй нь харамсалтай. Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангахад л эмч, багш нарын цалин нугалж нэмэх хэмжээний мөнгө олох юм угтаа. "Багануурын станцын 350 МВТ нэг турбин доголдоход л манай эрчим хүчний систем тэр чигээрээ унана.." гэдэг арай ахисан түвшиний домог бий. Юун турбин, юун том юм ярьдаг юм. 2006 онд билүү дээ ТЭЦ4 -ийн тосон таслуур гэдэг нэг жижигхэн төхөөрөмж моралийн элэгдэлд орж буудаад хот даяараа цахилгаангүй хэд хонож билээ. ТЭЦ-4 дээр ахиж нэг жижигхэн юм буудаад хот цахилгаангүй хоёр хоноход цахилгаан станц эсэргүүцэж сэвээд байгаа улсуудын амыг асуух юмсан.

Нүүрс, ус хоёр нь бэлэн Багануурт цахилгаан станц барих шийдвэр аль 1985 онд гарчээ. Ийнхүү 30 жил гацсан төсөл нэг юм урагшлах нь гэтэл бас л гацаах гэсэн улсууд гараад ирэх юм. Ер нь гацаагчид шууд эсэргүүцдэггүй, "бурууг" нь л эсэргүүцдэг. Тэгээд ямар нэг домог яриа зохиож олонд түгээнэ. Жишээ нь "Төмөр зам барихыг дэмжиж байна, гэхдээ нарийн царигаар бол биш", "Усан цахилгаан станцыг дэмжиж байна, гэхдээ Байгаль нуурт аюултай бол биш", "Цахилгаан станц барихыг дэмжиж байна, гэхдээ хятадын хөрөнгө оруулалтаар биш" гэх мэтээр. Ер нь Монгол улс хөгжих ёстой юу гэж асуухад өөдөөс "Хөгжил гэж юуг хэлэхээсээ л болно доо.." гэнэ. Хөгжил дэвшлийн хараал хүрсэн улс ч юмуу даа манай улс.

"ТАНЫ ӨГЛӨӨНИЙ ЦАЙТАЙ ТӨГС ХОСЛОХ БАГЕТ" АМТАЛГААТ ХУДАЛДАА ЯВАГДАЖ БАЙНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​