fbpx Хайчлуулсан засаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
16 минут 24 секунд

Хайчлуулсан засаг

Одоо нэг юм сулхан “Баялгийн сан” гэж дуугармар болж байна. Хэсэг шуугиад намжчихлаа, яасан юм бол доо? Ер нь улс орон хэдэн цаас “цаашаа хийж” байвал хаа хаанаа хэрэгтэй юм. Аль болох нүднээс далд. Хураамар аядахаар хэдэн хулгана шиг улстөрчид бааданг нь цоолж цуслачихаад болохгүй их удлаа. Айлд ч гэсэн бэлэн хэдэн цаас байвал өвдөж зовоход хэрэг болно. Эсбөгөөс гэнэтийн хямд төсөр, цаг мөнгөнд шахагдсан хүнээс аятайхан хөрөнгө ч худалдаад авчих боломж гардаг. 

Хамгийн сүүлд Жамц баяны дүрд Ч.Сайханбилэг тоглосныг бодохоор л гол харлаад байх. Жамцын мөнгө яахав, түүний л юм, кино юм. Харин Ч.Сайханбилэгийн үед байсан мөнгө биднийх байсан юм.

2016 оны сонгуулийн өмнө АН-ын Засгийн газар иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг мөнгөжүүлнэ гэж иргэн бүрт 300 мянган төгрөг тараах амлалт авчихдаг юм. Яг сонгуулийн үеэр иргэд нэр дэвшигчтэй хийх уулзалтанд бус банкны салбаруудад шавж байв. МАН-ынхан ялагдчихлаа гэж сандарч байв. 

Бүр гурав, дөрөвдүгээр сард Таван толгойн 1072 хувьцааг мөнгөөр худалдан авч байгаа тухай цуурхал дэгдэж, Улаанбаатарын олон иргэн урт цагааны орчим өнөө хувьцаагаа зарах гэж худалдан авагч “хар машин таван хятадыг” хайж, олж өгөхийг төр засгаасаа шаардаж бөөн будилаан болж байв. Яг цагаан ямааны цуурхал шиг.

Хэний найруулсан эмгэнэлт жүжиг байсан юм. Ингэж бужигнаж байгаа хүмүүст хэр тааруу мөнгө тараачихвал амархан ялна гэж АН-ын Засгийн газар бодсон уу? Аль эсвэл ер нь эд нар яадаг бол гэж туршсан уу? Эсвэл сөрөг хүчин өдөөн хатгаж, айлгасан уу? 

Ингээд “айсан” Ч.Сайханбилэгийн Засгийн газар сонгогчдыг байгаа мөнгөө шавхан худалдаж авахаар төлөвлөжээ. Хэрэв мөнгө тараахгүй бол бид хаашдаа сүйрлээ гэж тооцсон бололтой. Гэхдээ тараасан тараагаагүй сүйрдэгээрээ сүйрсэн л дээ.

Засгийн газар иргэддээ мөнгө өгөхөө зарлачихаад байтал гэв гэнэт хүүхдийн баяраар ОХУ-ын Засгийн газраас “Танай Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийнхээ “49 хувийг авах уу?, 10 хоногт хариуг нь өгнө үү!” гэсэн бичиг ороод иржээ. Орос хоригт ороод мөнгөгүйдэж, Ч.Сайханбилэг ч мөнгөө цацчихаад даший шоо, АН-ынхан ч хадны завсар хавчуулагдчихжээ. Өнгөрсөн хойно нь Ч.Сайханбилэгийн “цаг хугацааны хайч” гээд уйлаад байгаа нь энэ байхгүй юу! Гэхдээ тэр хайчныхаа өрөөсөн гуя нь өөрөө байсан юм шүү дээ!

Хэрэв өөрсдөө мөнгө тараана гэж амлаагүй бол, байгаа мөнгөөрөө сонгогчдыг худалдан авна гэсэн популист шийдвэр гаргаагүй бол Ч.Сайханбилэг “хаан” болж,АН “1990 оны хувьсгалын түүхэн мөрөөдөл, зорилтыг биелүүллээ” гэж сурталдаж байгаад ялчих боломж байсан юм. 

Мэдээж түүхэнд “хэрэв” гэж байдаггүй, гэхдээ л байдаг бол гээд мөрөөдөхөд тэгэхэд Засгийн газар шийдэл гаргаж чадалгүй хоёр ч удаа нууцаар хуралдаж байхдаа Ерөнхий сайд зориг гаргаад тэс өөр шийдэл гаргасан бол... Хэрэг өнгөрсөн хойно цэцэн ноён олон гэгч л дээ. Гэхдээ яахав хувилбар дэвшүүлье, харамсалтай нь түүхийн хувилбар гэж байхгүй. 

Хэрэв ингэсэн бол... Хүүхдийн баярын маргааш орой л Ч.Сайханбилэг нойргүй хоносон шинжтэй улаан нүдтэй гарч ирээд ард түмэнд хандаад мэдэгдэл хийчих байсан юм. “Эй, Миний Монголын ард түмээн... гэж хошгируулаад..!”

“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг мөнгөжүүлэх ЗГ худалдан авах ажлыг албан ёсоор хойшуулах болсныг баяртайгаар мэдэгдэж байна аа! Харин оронд нь Монголчууд бүгдээрээ, энэ мөнгөөрөө ОХУ-ын эзэмшилд байгаа “Эрдэнэт” үйдвэрийн хувьцааны 49 хувийг Монголдоо авах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. “Эрдэнэт” 100% Монголын өмч болох цаг ирлээ (Хожим сонгуулийн санал хураалтын өмнөх орой яг энэ үгийг хэлсэн) Энэ бол 1990 оны Ардчилсан хувьсгалыг гардан хийгчдийн хүсэл мөрөөдөл байсан юм, тэр цаг ирлээ. Ингэхдээ өнөөдөр ард түмэнд очих байсан 300 мянган төгрөгийг тооцож, (хэрэв АН сонгуульд ялбал шүү) Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа болгож, жил бүр ноогдол ашиг оноож байхаар тогтлоо... Үүнийг бид л үргэлжлүүлэх учраас биднийг сонго!” 

Хурай хурай, бөөн уухай, АН-ын ялалт мөн биз? Ингэсэн бол Ч.Сайханбилэг өдийд 461-д биш, 761-д тухлаж байх учиртай...

Тэгсэн бол бас л УИХ-ын чуулган зарлах шаардлага байгаагүй, учир нь “Эрдэнэт”-ийг өгч байгаа юм биш, авч байгаа юм. “Авахгүй” гэсэн шийдвэр гаргахгүй нь тодорхой л доо. Харин ингэсэн бол Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ынхан ялалтаа алдаж байгаагаа мэдээд Эрдэнэтийн 49 хувийг “ЗГ авч болохгүй” гэж дөвчигнөх байсан юм. Яаж ч бодсон “Эрдэнэт” бол улстөр мөн. Мөнгөний шахаа талаасаа ч улстөрийн шахаа талаасаа ч...

ОХУ тэр үед гэнэтийн шахаанд орж, ашиггүй үйлдвэрүүдээ “зах дээр” гаргахаар болох үед Монголын сан мөнгөгүй байсан нь ёстой новшийн юм болсон. 2008 оны 7 сарын 1 улстөрийн түүхэнд хараар бичигдсэн бол 2012 оны 6 сарын 1 эдийн засгийн түүхэнд хараар бичигдэх шахаж. 

Шахаж гэдгийн учир нь АН-ын мөнгө тараалт Эрдэнэтийн 49 хувийг алдах шахаж байхад хаа юм, Монголын нэг компани овсгоо гаргаад аваад ирсэн байна. Яг ийм үед бас Ч.Сайханбилэгийн либерал араншин санаа олж, живж буй хүн өвсний үзүүр шүүрэхийн адил “Хувь ч бай хувьсгал ч бай Монголд байгаа бол 100% Монголынх” гэдэг тайлбар бодож олжээ. Өөрөө өөрийгөө “хайчилчихсан” алсын хараагүй Ерөнхий сайд, өөр юу ч гэх вэ дээ!

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Казахстаны Балхаш дахь металлургийн үйлдвэр бас Хятадын өнгөт металлургийн үйлдвэр бас авах сонирхлоо илэрхийлсэн байна. Казахын бизнесүүд бүр нисдэг тэргээр ирж “Эрдэнэт”-тэй танилцаад явсан байна, гэхдээ “манай талын хэн нэгний” урилгаар ирсэн байж магадгүй. 

Хуучин ЗХУ өнгөт металлургийн үйлдвэрээ Казахстанд барьсан нь Оросууддаа хайргүйдээ биш байгаль орчин, технологи нь хүн ам, байгальд хортой учраас бага ястнуудын эзгүй нутгийг л сонгосон хэрэг байх. Үнэндээ Узбекийн Алмалыкийн зэсийн ордын хүдрийг голчлон боловсруулах (хоёул Холбооны бага улс) зорилготой уг үйлдвэр дорно этгээддээ шинээр бий болсон Монголын “Эрдэнэт”-ийн зэсийн хүдрийг боловсруулдаг болсон юм. ЗХУ задармагц ОХУ өөртөө зэсийн хүдэр боловсруулах үйлдвэргүй болсон тул “Эрдэнэт”-тэй тэгтлээ зууралдаагүй.

Бүр 2015 оны 12 сард Монголын талаас “Эрдэнэт” үйлдвэрт зэс боловсруулах үйлдвэр барих санал Оросын талд хүргүүлж, үйлдвэрийн хагасыг эзэмшигчийн хувьд өөрт оногдох хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулахыг хүссэн байдаг. Оросын тал уг саналыг аваад зөвлөх компаниар шинжлүүлэхэд “Мөнгө өгч болохгүй, монголын улс төрчид хулхидаад сонгуульдаа хэрэглээд дуусгана” гэсэн зөвлөгөө өгсөн тул татгалзсан байдаг.

Үүнээс ердөө хагас жилийн дараа Оросууд тов тодорхой нөхцөл тавьсан байна. “Эрдэнэтийн 49 хувийг 450 сая ам.доллараар зарна, хэн ашигтай санал тавина түүнд нь л өгнө” гэж. Хятад, Казахын компаниуд “49 хувийг эзэмшинэ, гэхдээ мөнгийг үйлдвэрийн үр ашгийг сайжруулах ажил хийсний үр дүнд олох ашгаас тун ойрын хугацаанд буюу 2-3 жилийн хугацаанд төлье!” гэсэн бараг адил санал хүргүүлсэн байна. Яг энэ үед “Монголын зэс” компанийн хоёр залуу “Мөнгийг шууд төлнө” гэсэн санал өгөөд ялжээ. Үүнээс цааш давуу санал байхгүй, тиймээс тэд жинхэнэ аз туршилт хийсэн байна.

Оросууд ч нэг их Монголд хайртайдаа Монголынх компанид өгчихье гэж бодоогүй, “ах нар маань” талийгаад 30 жил болж байна аа... Зүгээр л мөнгөө найдвартай бөөнөөр нь авах гэсэн л байхгүй юу!

Гадаад худалдаа хийдэг 50 орчим сая ам.долларын хуримтлалтай энэ жижиг компани ямар худалдаа хийдэг байсан хэрэг вэ? Лав хүнсээр хураах юм биш, тэгэхээр миний хардах нь “Эрдэнэт”-тэй л холбоотой байх. Тэгж яваад “49 хувийг” зарах гэж байгааг мэдээд яваад орчихсон байна. Аз ч юм уу, эз ч юм уу... Тэгээд саналыг тултал нь тавьжээ, “шууд бэлнээр авъя”. Монголын зэсийнхний ярих нь, “Мөнгө босгох бол амархан байсан, “Ростех”-ээс авсан “Эрдэнэтийн хувийг авах компани мөн” гэсэн “тодорхойлолт”-той байхад л бизнес эрхлэгчид маш их шохоорхсон” гэж байна. 

Харин гацаачихсан бол өнөө 49% нь Хятад юм уу, Казахын мэдэлд орсон бол өдийд МАН-ынхан “Хурааж ав” гэж биш, “Ч.Сайханбилэгийг цаазал” гэж дэвхцэж байх ёстой, үгүй юм болов уу? Эдний араншинг ойлгохоо больчихоод удаж байна. Энэ удаад Ч.Сайханбилэг ахиад айсан, “Байсан мөнгөө сонгуульд зориулж цацчихаад, нэмээд 49 хувийг Хятад юм уу, Казах компанид алдчихсан бол Ц.Нямдорж байтугай хүмүүс, бүр мань мэт ч “Алаад хая” гэж дэвхцэнэ л дээ! 

Ч.Сайханбилэг ордонд өлгүүлэх зургийнхаа ард “Оюу толгой, Эрдэнэт” хоёрын зургийг зуруулж байна гэсэн, ойрд ордон ороогүй тул харж амжаагүй л байна. Ял, гавъяа хоёрыг нь ялгаж салгамаар л байгаа юм. Өөрөө яг алины нь төлөө “өлгүүлэх” болчихоод байгаа билээ?

Яг үүн шиг 49 хувь Монголд ороод ирсний дараа хэрэг мандаж хэнгэрэг пижигнэсэн. Ял гавъяа хоёрыг ялгаж салгахаа больсон, нийтээрээ. Би бол яг энэ 49 хувийн төлөө зүтгэсэн Монголын “нөгөө нэг компанид” л учир бий гэж бодож байна. Тэр компани Казах, Хятадын компаниудын алинтай нь консорциум болсон бол? Яг одоохондоо тодорхой мэдээлэлгүй учраас үүнийг орхиё! 

Ц.Нямдорж бол “АН-ынхан мөнгөө банкинд нууцаар мөнгөө цуглуулсаар байгаад авчихлаа” гэж хардаад байгаа юм байна л даа. АН-ынхан авчихсан юм гэхэд хэргийн эзнээр тодруулах гээд бараагүй “сахал” Эрдэнэбилэг нь “МАН-ын хүргэн” биз дээ? Явж явж Эрдэнэтийн 49 хувийг авахад ХХБ-ны оролцоо 20 орчим хувь л болж таарсан. Монгол банк нь ч, Хөгжлийн банк нь ч “тусгай зориулалтын мөнгө” явуулаагүйгээ шүүхэд бичгээр өгсөн мэдэгдэлдээ дурдсан байна. Тэгэхээр энд л нэг учир яваад байгаа юм. 

Ч.Сайханбилэгийн ЗГ-ын яаруу шийдвэр “Бүгдээрээ л Эрдэнэтийг алдаа биз дээ, банкинд оочерлож байгаад авсан мөнгө чинь уг нь Эрдэнэтийг авахад хүрэх байсан юм” гэсэн тайлбарт тулгаж байх шиг... 

Тухайн үед иргэдэд 300 мянган төгрөг тарааж байхад “эх орноо худалдахгүй” гээд сонгогчдын бараг 2/3 нь тэр мөнгийг аваагүй байна билээ. Гуравны нэг ч яахав, сонгуулиар нэг сайн цадаж авъя л гэж бодсон байх. “Хувьцаагаа зармаар байна, авч байгаа хүмүүсийг олоод аль! Та нар дээгүүрээ зарж идээд болж байхад бид яагаад зарж болдоггүй юм” гэж хашгирч байсан авгайг би мэдэх юм.

Гэхдээ энэ 1/3-ийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” олгохыг зогсоож байгаад ч болов нөхчихөж болох л байсан шүү дээ! Тэгээд хүүхдэд хувьцаа болгочих боломж байсан. 3Эрдэнийн хишиг”-ийг “Эрдэнэтийн хишиг” гэж нэрлээд ч юм уу! АН тэгэхэд сонгуульд ялсан бол УИХ-аар “Эрдэнэтийн хувьцааг иргэдэд олгох тухай” хууль батлуулаад л болох зүйл. Ялахаа мэдсэн намд “цаг хугацааны хайч” гэж байдаггүй юм л даа... Тэгсэн бол мөнгөө авсан нь гомдохгүй байсан биз. Угаасаа сонголт гарах л байсан, “Мөнгө авах уу, Эрдэнэтийн хувьцааг авах уу?” гэсэн.

Ингээд Ч.Сайханбилэг өөрийгөө ч, намаа ч алж, дээр нь нөгөө аваад ирсэн залуусын компанийг ч алахдаа тулж. Тэр компанид хөрөнгө оруулсан Монголын олон компани ч балрана биз. Бодлогогүй “либерал” хүн ээ?

Харин тэр зуур Ц.Элбэгдорж “2А” отвал дахь эрх ашгаа хангах гэж чуулганд оролцсон тухай мэдээлэл саяхнаас яваад эхэллээ. Түүнээс үзвэл өмнөх Ерөнхийлөгчийн эрх ашиг 49 хувийг эзэмшигчдийн талд биш, харин отвалыг эзэмших гэрээг хийж байсан үеийн, “Эрдэнэт”-ийг “Стандарт” банкинд барьцаалсан удирдлагуудынталд байсан юмсанж. Учир нь тэр отвалыг ашиглаж байгаа үйлдвэрийн 34 хувь “Эрдэнэт” үйлдвэрийнх гэнэ. Энэ мэтээр судас шөрмөс бүрийг хөөвөл хязгааргүй хөврөх бололтой байна. Цаг хугацаа явах тусам юм юмны учир олдоод л байна. 

Одоо асуудлыг ЗГ ч, УИХ ч, Үндсэн хуулийн цэц ч шийдэх чадахаа больж гацсан. “Ростех”-тэй ярьж чадахгүй байж энд аваад ирснээр нь улстөрийн хамгаалалтгүй хоёр бацааныг томчууд нь өшиглөж бахаа хангаж байх шив дээ...

Ингээд хөвөөд байвал “Хошууны булайг ухвал далай” гэдэг шиг юм болох шинжтэй. Ахиад уудлах л байх даа... гэхдээ 51-ийг... Тэрний дараа нэгтгээд үзвэл ямархан мундаг детектив болохыг таашгүй!

Баатархуяг

Улаанбаатар хот дахь ховдчуудын спортын их наадам 9 дэх жилдээ болж байна  
Улаанбаатар хот дахь ховдчуудын спортын их наадам 9 дэх жилдээ болж байна  
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​