fbpx Ирэх сонгуулийн дүнг тодорхойлох Нийслэлийн МАН-ын Бага хурал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 7 секунд

Ирэх сонгуулийн дүнг тодорхойлох Нийслэлийн МАН-ын Бага хурал

Уг нь энэ үнэн юм. Тийм ч учраас Нийслэлийн МАН-ыг хэн толгойлох вэ гээд эрх баригч МАН-ынхан зодолдож байна гэж  харж байлаа. Гэвч үгүй ажээ.

Энэ нам өнөөдөр Монгол төрийн эрхийг барьж байгаа. Үнэмлэхүй олноороо. Ийм ялалт ирсэн сонгууль болоод хоёр жил өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, хэт эрх мэдэлтэй бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орж байгаа юм. Гэвч ялалт авчирсан сонгуулийн маргаашаас эхэлсэн эрх мэдэл, албан тушаалын төлөөх зодоон нь ийм маягаар өнөөг хүртэл үргэлжилж байна.

Хамгийн харамсалтай нь МАН-ынхан ийн өөр хоорондоо үзэлцэхдээ нэг зүйлийг огт бодохгүй байгаа нь анзаарагдаад байгаа юм. Тэд Нийслэлийн МАН-ын даргын албан ту­шаа­лыг зөвхөн эрх мэдэл гэж харж байна. Нийс­лэлийн МАН-ын дарга том эрх мэдэл гэдэг нь үнэн. Улсын төсвийн ихээхэн хэсгийг зарцуулна. Төсөл, тен­дер олноор нь зарлаж Улааанбаатарт их ажил хийгдэж байгаа. Тэр бүхнээс Нийслэлийн Засаг дарга, Нийс­лэлийн МАН-ын дарга хол байна гэвэл түүн шиг худал юм байхгүй.

Монгол Улсын сон­гуулийн тойргийн тал хувь нь нийслэлд бай­на. Нийслэлийн МАН-ын дарга 2020 он гэхэд аль тойрог дээр хэнийг зоох вэ гэдгийг мэдэх хамгийн том эрх мэдэл­тэн. МАН-ын дарга ч той­рог хуваарилалт дээр Нийслэлийн МАН-ын даргын амыг хардаг.

Энэ мэтээр нь хөөвөл Нийслэлийн МАН-ын дарга гэдэг өнөөгийн У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд, МАН-ын дарга гэдэг албан  тушаалаас хол дутахгүй эрх мэдэл юм.

МАН-ынхан зөвхөн энэ өнцгөөр нь харж ирэх сарын 6-нд болох Нийслэлийн МАН-ын Бага хуралд “бэлдэцгээж” байна гэсэн үг.

Гэтэл хэд хоногийн дараа Нийслэлийн МАН-ын дарга болох хүн асар хүнд ачаа үүрнэ. Хамгийн түрүүнд намынхаа 2016 оны сонгуульд амласан “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг цогцлоох хэрэгтэй болно. Ингэж намынхаа нэр хүнд, рейтингийг босгож ирэх даалгавар Нийслэлийн МАН-ын шинэ даргад оногдоно. Ингээд 2020 оны сонгуульд ялалт байгуулах хамгийн том, хамгийн чухал үүрэг бий.

Ер нь бол Ерөнхий­лөгчийн, УИХ-ын, Орон нутгийн сонгуульд нийс­лэлд ялсан нам тэр чигээрээ ялдаг. Тэгэхээр Нийслэлийн МАН-ын дарга гэдэг ямархуу хэр хэмжээний албан тушаал вэ гэдэг харагдаж байгаа юм. 20 хоногийн дараа болох Нийслэлийн МАН-ын Бага хурлаар хэн дарга болох вэ гэдэг одоогоор тодорхой бус байна. Харин энэ суудлын төлөөх марафонд оролцох хүмүүсийн нэр эхнээсээ тодорч байх шиг байгаа юм. Мэдээж хэрэг, МАН дахь фракцууд тус тусын хүнээ сойж байгаа мэдээлэл бий. Энэ бол ямар ч намд байдаг үзэгдэл. Ялангуяа МАН шиг том намд олон фракц байж таарна. Одоогоор Хотын фракц, НАМЗХ, Зүүний хүчний холбоо, Дэвшилтэт холбоо зэргээс өрсөлдөх хүмүүсийн нэр дуулдаж байна. Түүнчлэн нэр дэвших магадлалтай хүмүүсийг онилсон ширүүхэн дайралтууд хэвлэлээр явж байна.

Үүнээс гадна энэ өрсөлдөөнд нэгэн хачирхалтай субъект оролцоод эхэлсэн талаарх мэдээлэл анхаарал татаж байгаа юм. Юу гэвэл, тоон дотор үсэг гэдэг шиг Нийслэлийн МАН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгчийн зүгээс “морь” сойж байгаа гэж байна. Энэ мэдээлэл МАН-ынханд ил болсон байна. Тиймээс МАН-ын нөлөө бүхий эрхмүүд саяхан уулзаж Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалын төлөө өөр хоорондоо хөл, гараа бага жийлцэж шийдэлд хүрэх нь зөв гэж ярьцгаажээ. Хэнийг энэ албан тушаалд суулгах вэ гэдэг дээрээ ч ерөнхий байдлаар тохирсон гэсэн мэдээлэл байна.

Нийслэлийн МАН-ын Бага хурлын эргэн тойронд иймэрхүү явдал болж байна. Хэд хоногий дараа хэн нэг нь Нийслэлийн МАН-ын дарга болно. Харин тэр хүн дээр хэлсэнчлэн намынхаа алдсан нэр хүнийг олж авч, “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг босгоод, 2020 оны сонгуульд ялалт байгуулах үүрэг даалгаврыг хүлээнэ.

Эцэст нь, энэ Бага хурал ирэх сонгуулийн дүнг тодорхойлох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Хайчлуулсан засаг
Хайчлуулсан засаг
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​