fbpx УИХ-ын гишүүдийн попрол Оюу толгойг хөмрөхдөө тулж байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
15 минут 26 секунд

УИХ-ын гишүүдийн попрол Оюу толгойг хөмрөхдөө тулж байна уу?

Ингэж асуумаар дүр зураг сүүлийн хэдэн сарын турш нүдний өмнө хөвөрлөө. УИХ-ын гишүүд хөмсгөө сүрхий гэгч нь зангидаж суугаад “Оюу толгойг шалгах ёстой” гэж албархацгаагаад байсны учир бараг тайлагдчихлаа.

Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайханыг Дубайд болсон үйл явдалтай хамаатуулан хорьж буй өдрүүдэд иргэний хөдөлгөөний хэсэг хүмүүс “Оюу толгойн 51 хувийг Монгол Улс авах ёстой” гэж сүржигнэв. 

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийхөн Оюу толгойн “Моннис” дахь оффист очиж шаардах бичиг гардуулсныг учир мэдэх улс бол жуумалзасхийгээд өнгөрөөсөн л дөө. Уул уурхайн талаар “а” ч үгүй тэдэнтэй юу ярих билээ. Эдийн засгийн ямар нэгэн төсөлд илүү хувь эзэмших хэрээр хариуцлага хүлээдэг, ядахнаа төслийг эхлүүлэх их мөнгөний талаас илүүг гаргах шаардлагатай болно гэдгийг бодох нь бүү хэл төсөөлөө ч үгүй яваа улс. Шаардлага хүргүүлж байгаа нөхдөд энэ мэтээр учирлаж тайлбарлаж хэлээд ч Оюу толгойн эдийн засагт үзүүлж буй үнэ цэнийг ойлгохгүй нь гашуун боловч бодит үнэн. Хэмжээндээ л сэтгэж байгаа учраас тэднийг буруутгах аргагүй. Үсэг мэдэхгүй хүнийг ном уншсангүй гэж зэмлэсэнтэй ижил юм болох учраас цаад шалтгаан нь юу вэ гэсэн асуултад хариу хайя.

Цаад шалтгаан нь ерөөсөө л улстөрчдийн попролт. УИХ-ын гишүүдээс гарын арван хуруунд багтахаар цөөхөн хэд нь зах зээлийн эдийн засгийн тухай, аятайхан хөгжье гэвэл хувийн хэвшил хэр чухал талаар цэгцтэй зөв ярьж харагддаг. Оюу толгой ба том төсөл гэсэн сэдвийг сөхөх бүртээ муусайн баячууд гэж попордог, уул уурхайгаас мөнгө босгож бусад салбараа хөгжүүлье гэхээр гадныханд эзлэгдэж дууслаа хэмээн сүржигнэдэг хэд бас бий. Товчхондоо тэднээс болоод л иргэний нийгмийнхэн “Оюу толгойн 51 хувийг улсад авъя” гэж попроод байгаа юм.

Ч.Улаан уг нь улс төрд олон жил хатаагдсан, хэдэн парламент дамжсан, Сангийн сайдаас эхлээд өчнөөн чухал алба хашсан эдийн засгийн тухай цэгцтэй мэдлэгтэй байвал байхаар гишүүн. Гэхдээ яагаад ч юм Оюу толгойд жигтэйхэн харшилтай. Монголын эдийн засгийг өдий дайны тэлсэн ганц том шалтгаан болсон төслийн талаар ам нээх бүрдээ “Тэд бидний баялгийг цөлмөж байна” гэж эх орончийн дүр эсгэдэг улстөрч. Сүүлд гэхэд “Аливаа үйл явдлыг мартаж болно, гэхдээ уучилж болохгүй гэдэг үг бий. Хэзээ ч мартаж, уучилж болохгүй зүйл бол “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан үйл явдал” гэж ярьсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Оюу толгой компани Монголын Засгийн газарт 2010-2018 оны эхний улирлын байдлаар 1.5 тэрбум гаруй ам.долларыг татвар хураамж болон бусад төлбөрт төлсөнийг мэдэхийн цаагуур мэдэж суугаа хүн шүү дээ. Ч.Улаан гишүүнийг ярилцлага өгч суусан гуравдугаар сард гэхэд л Оюу толгой компани гуравхан сарын дотор Монгол Улсад 51 сая ам.долларын татвар, хураамж төлчихөөд байсан юм.

Оюу толгойд өстэй юм шиг өөр нэг улстөрч бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Тэр хэвлэлд 2013 онд “Оюу толгойгоос орж ирэх ёстой бүх баялгийг гадагш нь алдчихвал олон улсын банк, санхүүгийн томчууд цөмөөрөө Монголыг тойроод явчихна гэсэн үг...”, 2015 онд “С.Баяр, С.Баярцогт нарын байгуулсан энэ балагтай гэрээг засч, өөрчлөхгvй бол өнөөдрийнх шиг л Монголын баялаг урсаж, бидний аманд ч vгvй, хамарт ч vгvй хохироод л суугаад байна”, 2018 онд “Өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно” хэмээн ярьж байж. Ер нь Ц.Даваасүрэн гишүүн Оюу толгойн тухай асуусан асуулт бүрд иймэрхүү агуулгатай үг унагадаг. Уг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж явсан хүн том төслийн дам нөлөө эдийн засгийн цусны эргэлт болдогийг мэдэхийн цаагуур мэднэ л дээ. Том төсөл хөдөлж эхлэхэд ариун цэврийн цаас зардаг компани, ажилчдын хувцас оёдог цехээс эхлээд шатахууны том компани хүртэл олон зуун аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж эдийн засаг тэр хэрээр тэлдэгийг мань эр уг нь гадарлана. Оюу толгой компани 2010 оноос хойш есхөн жилийн дотор Монголын компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт байгууллагад төлж буй татвар хураамж, ажилчдын цалин зэрэгт 7.5 тэрбум ам.доллар зарцуулсныг Эрчим хүчний сайд мэдэхгүй яваа гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Оюу толгойг үгүйсгэж, ашиггүйг нь гайхдаг гишүүн яагаад ч юм энэ мэт бодитой тоог яриа хөөрөөндөө огт дурддаггүй.

Оюу толгойн эсрэг дайн зарласан дараагийн попчин нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Уул уурхайн төсөл ярих бүрд эсэргүүцэж суудгаар нь чуулганы тойм үздэг, уншдаг хүн бүр андахгүй. “Амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрээр өнөөдөр Оюу толгойг сул авчихсан этгээдүүд араас нь Хармагтай тэргүүтэй өчнөөн орд газруудыг дээрэмдэх сонирхол л цаана нь явж байна шүү дээ” гэх мэтийн тоо баримтгүй сүржин мэдэгдэл үе үе хийж суугаа харагддаг. Ч.Улаан шиг Сангийн яамыг удирдаж, Ц.Даваасүрэн шиг Эдийн засгийн байнгын хороо ахалж яваагүй болохоор тоо, баримт, нотолгоо сэлтгүй зүйл ярилаа гэж шүүмжилмээргүй байна. Гэвч тэр одоо Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүн. УИХ-аас ийм чухал ажил даалгасан болохоор өнөөдрөөс илүү ул суурьтай хандах биз ээ.

Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэгт Б.Бат-Эрдэнээс гадна УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтаад буй. Ахлагч нь Д.Тэрбишдагва. Ажлын хэсгийнхний нэрсийг анзаарахад Б.Бат-Эрдэнээс гадна О.Баасанхүү гишүүн попчдын эгнээнд зүй ёсоор багтдаг улстөрч. Одоогоос гурван жилийн өмнө 2015 онд Оюу толгойг шалгах зорилгоор байгуулагдсан ажлын хэсэгт багтаж явсан удаатай. Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар гэсэн учир мэдэх, эдийн засгийг зөв хардаг гишүүд багтсан болохоор жин бан нь таарсан дүгнэлт гарч магадгүй гэсэн найдлага байна. Ч.Сайханбилэгийн хүссэнээр өдгөө хоригдож буй хэлэлцээрт орсон ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, нухацтай ултай хандаж байж дүгнэлтээ гаргах биз ээ.

Оюу толгойн эсрэг дуугардаг улстөрчдийн цаад санаа нь зовмоор жижигхэн. Ихэнх нь иргэдэд таалагдах гэж эх орончийн дүр эсгэнэ, зарим нь бүр С.Ганбаатар шиг дүү нь халагдах гэх мэт аар саар асуудлаас үүдэж өчнөөн юм ярьж хэл үг болно. Бүр лавшруулж хардвал улсын хөгжилд биш аминыхаа өчүүхэн хэрэгцээнд зарцуулах хэдэн төгрөгийн төлөө сүрхий чухал царайлцгаадаг ч байж мэднэ. Улсынхаа эдийн засгийг тэлж, өөрсдийнх нь төлөө саналаа өгсөн иргэн Дулмаа, Батын авдаг хэдийг ахиулахсан гэж чин зүрхнээсээ хүсдэггүйд л попчдын гол гай байгаа юм. Оюу толгой шиг том төслүүд хөдөлж байж, томуудаа дагаж бусад төслүүд амилж байж эдийн засаг тэлдэг нь зах зээлийн бичигдээгүй хууль. Эдийн засаг тэлж, олдог хэд маань нэмэгдвэл ид бүтээх насны залууст Солонгос, Америк руу хар ажил хийхээр дугаарлах шаардлага гарахгүй. Өнөөдрийнх шиг дээр суугаа хэд нь хэрэгжиж буй ганц том төслөө адлаад байвал Дулмаа, Батын авдаг цалин нэмэгдэнэ гэдэг зүгээр л хоосон мөрөөдөл.

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төсөлд 34 хувийн оролцоотой. Бизнесийн зарчмаараа 34 хувийн ашиг хүртэхээс гадна 34 хувийн хариуцлага хүлээх учиртай. Дулмаа, Бат хоёр хамтраад талхны цех байгууллаа гэж төсөөлье. Дулмаа бүх мөнгөө гаргаад талхны цех байгуулчихлаа. Нэг ч төгрөг гаргаагүй Бат “Би зөвхөн ашиг л хүртэнэ” гээд байвал ямар байх вэ. Ямар ч хариуцлага хүлээхгүй, сохор зоос ч гаргахгүйгээр ашиг хүртдэг бизнес хаана ч байхгүй. Харилцан ашигтай ажиллаж байж бизнес хөгждөг. Оюу толгойд ингэж хандмаар санагддаг юм. Харамсалтай нь ингэж хандсан хүмүүсээ бариад хорьчихоор бултаараа хандлагаа өөрчлөх тухай яриа дэмий мөрөөдөл болчихож байгаа юм.

Бидний баялгийг авч байгаа юм чинь илүүг өгөх ёстой гэж попууд ярьдаг. Энэ шүүмжлэлд нэг жижиг тайлбар зүүе. Уул уурхайн компаниудаас Монгол Улс өмчийн эзний төлбөр гэж авдаг. Албан нэршил нь рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Тэгэхээр эрдэс баялгаа ашиглуулж байгаагийнхаа төлбөрийг бид уул уурхайн компаниудаас бусад олон татвар, хураамж дээрээ нэмээд авчихдаг гэсэн үг. Энэ бол дэлхий даяараа дагадаг жишиг, зарчим.

“Тоглоом тоотой нь, толгой мөлжүүртэй нь дээр” гэдэг. Оюу толгой төсөл аль хэдийнэ Монгол гэдэг улсын хөрөнгө оруулалтын барометр болчихсон. Монголд мөнгөө хийх сонирхолтой гадны хөрөнгө оруулагчид УИХ, Засгийн газрын Оюу толгойд хэрхэн хандаж байгааг нухацтай анзаарч суугаа. Дэлхийтэй харилцаж, бусад улс шиг дажгүй хөгжье гэвэл бидэнд доллар хэрэгтэй, долларыг гадны хөрөнгө оруулагчид л оруулж ирдэг гэсэн энгийн логикоор бодоход Оюу толгойг цээжний бангаар хараагаад сууж таарахгүй. Тэгэхээр одоо элдэв аймшгийн үлгэр ярьж сүржигнэхээ больцгооё. УИХ-ын гишүүн, сайд гэх мэт улсаа төлөөлж ажиллаж яваа хүмүүс үгээ бодолтой унагамаар байна. Шүүмжилэхээр бол тэр гэрээний энэ заалтыг ингэж өөрчилье, тэгэхгүй бол эдийн засагт яг ийм хохирол үзүүлнэ гэх мэтээр баримт нотолгоотой, жинтэй даацтай яривал тэднийг хэн ч шүүмжилж, чимхэхгүй. Бараагаа шахах гээд чадаагүйдээ хорссондоо ч юм уу, эгч дүүсийнхээ элдэв жижиг асуудлаас болж сүрхий эх оронч царайлж шүүмжлээд байхаар наад зах нь сонгогчид чинь хараад үгээ барж суугаа. Ард түмэн тэнэг биш гэдэг үгийн утгыг дараагийн сонгуулиар ой тойндоо ортол мэдэрч амаа барих гээгүй л бол одоо больж үз. Үнэхээр эх орондоо хайртай, ард түмнээ боддог бол “Рио”-д “Хятад руу их мөнгө урсгаад баймааргүй байна, цахилгаан станцаа барья”, “Монгол ажилчдын тоог нэмье”, “Ханган нийлүүлдэг компаниудыг дэмжих өөр ямар гарц байгааг хамтраад судалъя” гэх мэтийн ажил хэргийн, бодитой яриа өрнүүл. Ингэж хандсан улстөрчид харин ухаантай, сэтгэлтэй, жинхэнэ төрийн түшээ шиг харагдана.

Монгол тусгаар тогтноод удаагүй Казахстан гэх мэт улс биш. НҮБ-ын гишүүн, тусгаар тогтноод өчнөөн арваныг туулчихсан Азидаа ардчиллын загвар болж, дархлаагаа тогтоочихсон орон. Хэн дуртай нь эзлээд хашаад авчих газар орон хэтээсээ биш. Ийм тийм улсын хараат боллоо, баялгаа гадныханд алдлаа, газар нутаггүй хэцүүдлээ гэж сүржигнэх нь хэтэрхий даржин сонсогдоод байх юм. Ямар нэг улсын дагуул байсан бол ингэж ярьдаг улстөрчид зоригтой гоё харагдана л даа. Монголын парламентын гишүүн ингээд ярихаар шулуухан хэлэхэд өмнөөс нь ичдэгээ нуугаад яахав.

Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь гүндээ бий. Гүний уурхайн бүтээн байгуулалт нь дуусаатахвал овоо ахиу доллар олох боломж нээгдэнэ. Ч.Сайханбилэгийн хувьд зогсчихоод байсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжүүлсэн. Тодруулж хэлбэл, Монголын Засгийн газар, Рио хоёрын дунд үл ойлголцол үүсч гүний уурхайн бүтээн байгуулалт зогсчихсон байхад тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойг хөдөлгөсөн юм. Дубайд далд уурхайн санхүүжилтийг үргэлжлүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурснаас хойш гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилсэн, Ч.Сайханбилэгийн хорихоос бичсэн захианд дурдсанчлан 3000 хүртэл буурсан монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрсэн, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломжийг атгасан. Ингэснийх нь төлөө, эдийн засгаа бодож улстөрийн зоримог шийдвэр гаргасных нь төлөө Ерөнхий сайдаар ажиллаж явсан хүнээ бариад хорьчихсон Монгол дэлхийд ямар харагдаж байгаа бол.

Эх сурвалж: Өдрийн сонин

	 Ирэх сонгуулийн дүнг тодорхойлох Нийслэлийн МАН-ын Бага хурал
Ирэх сонгуулийн дүнг тодорхойлох Нийслэлийн МАН-ын Бага хурал
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​