11:00 цагт Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар нь өөрийн байрандаа (Засгийн газрын 11-р байрны 9 давхар, 905 тоот) иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийгдсэн хяналт, шалгалтын ажил, зарим онцлох ажлуудаар хэвлэлийн хурлыг хийх тул та бүхэн хүрэлцэн ирж мэдээ мэдээлэл бэлтгэн хамтран ажиллана уу.
11:00 цагт Иргэн Д.Лхагвадорж Төрийн албыг төрлийн алба, төсвийн мөнгийг хувьдаа завшигч СБД-ийн Засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Монгол Нюьс мэдээллийн төвд УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж байна.
11:30 цагт Хотын дарга С.Батболдыг огцруулахыг шаардсан Гэр хорооллын иргэдийн майхантай суултыг хүч хэрэглэн албадан тараасан асуудлаар Гэр хороолол хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 цагт АТГ- ын дарга Х ,Энхжаргалд оюу толгойн туз - ын гишүүн болох Ерөнхийлөгч асан Н.Багабанди мөн Б мөнхбаатар Ч. Алтаннар нарийг яаралтай баривчлан шалгахыг шаардаж байна оюу - толгойг шалгах ажлын хэсгийн гишүүд Б.жагар А.Эрдэнэбаяр
14:00 цагт АТГ-ын даргад оюу толгойн туз-ын 3 гишүүнийг яаралтай баривчлан шалгахийг оюу толгойн ажлын хэсгийн гишүүд болон хөдөлгөөнүүд шаардах бичиг өгнө.