fbpx Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар асуулга тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 51 секунд

Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, цагдаа ба дотоодын цэргийн алба хаагчдын тэтгэврийн болон нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ буурсан эсэх асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт хандан асуулга тавьж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахыг хүсчээ.

Асуулгад “Сүүлийн үед зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах хүсэлт гаргах нь эрс ихэслээ гэсэн мэдээлэл байна. Энэ нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан өөрчлөлт болон Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбоотой гэж үзэж байгаа юм. Хуульд заасан энэхүү аргачлалаар бодоход тогтоогдох тэтгэврийн болон нэг удаагийн 36 сарын тэтгэмжийн хэмжээ нь тодорхой хэмжээгээр буурах болж байгаа талаар зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, цагдаа ба дотоодын цэргийн алба хаагчдаас ихээхэн гомдол санал ирэх боллоо. Мөн энэ шалтгаанаар олон хүн энэ 2018 ондоо багтан тэтгэвэртээ гарах хүсэлт гаргаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн болно. Үүнээс үүдэн өндөр боловсрол, дадлага туршлага бүхий олон тооны офицер, ахлагч цэрэг, цагдаагийн жинхэнэ албанаас нэгэн зэрэг халагдах нь мэргэжлийн боловсон хүчний нөөц, хангалт, байлдааны болон албаны бэлэн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Түүнээс гадна эдгээр хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжид олгох төсвийн ачаалал нэмэгдэж, чөлөөлөгдсөн хүмүүсийн оронд олон тооны офицер, ахлагч нарыг сургаж бэлтгэх зардал эрс өсөхөөр байгаа юм.

            Иймээс  Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд дараахь асуулгыг Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд танд хандан тавьж байна. Үүнд:

1. УИХ-аас 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 2-т цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т, 7 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль-ийн 1 дүгээр зүйлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын цалин хөлсний дараалсан жил нь 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, цалин хөлсний нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна" гэж тус тус заасан нь зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурах нөхцөл байдал бүрдүүлсэн эсэх

2. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх “Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2017 оны 75 дугаар тогтоолын 1 дэх заалтын 5-д “Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, холбогдох дүрэм, журам, шийдвэрийг боловсруулах, өөрчлөх, шинэчлэн батлах, хүчингүй болгох”-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Дээрх хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд дахин өөрчлөлт орох эсэх, хэрэв өөрчлөлт орвол дээр дурдсан алба хаагчдын тэтгэвэр тэтгэмж зөвхөн үндсэн цалингаас бодогдож, үүнээс үүдэн тэтгэвэр тэтгэмж буурах эсэх талаар

3. Зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд хэчнээн алба хаагч цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргав, үүнд хэдий хэмжээний санхүүжилт шаардпагатай байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх

4. Зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, цагдаа ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүх шинжилгээний алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх чиглэлээр цаашид Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар тодорхой хариултыг боловсруулж ирүүлнэ үү гэсэн байна.

Шуурхай.мн 

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв шинэ байртай боллоо
Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв шинэ байртай боллоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​