fbpx ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭНГИЙН ЗҮГЭЭС Ц.НЯМДОРЖ САЙДЫН ТАЛААР ӨГҮҮЛСЭН НОЦТОЙ ҮГС
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 36 секунд

ӨМГӨӨЛӨГЧ Л.САНЖААСҮРЭНГИЙН ЗҮГЭЭС Ц.НЯМДОРЖ САЙДЫН ТАЛААР ӨГҮҮЛСЭН НОЦТОЙ ҮГС

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой дуулиан тасрахгүй байна. УИХ дахь АН-ын бүлгийнхэн У.Хүрэлсүхийн танхимаас хоёр сайдыг огцруулах санал өргөн барьсны нэг нь Ц.Нямдорж сайд юм. Сөрөг хүчнийхэн өчигдөр (2018.05.23) “Засгийн газраас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах саналд ямар ч хариу ирүүлсэнгүй. Тийм учраас бид Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэж мэдэгдлээ. Тэгвэл Монголын Хүний төлөө намынхан өнөөдөр (2018.05.24) “АТГ-ынхан Ц.Нямдорж сайдыг шалгахгүй байна” хэмээн мэдээлж, шаардлага хүргүүлэхээр болсон ч АТГ-ын гадаа цагдаагийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Тус намын дарга Х.Бат-Ялалт фэйсбүүк хуудастаа “Манай шударга Ц.Нямдорж эхнэр, хүүхдүүд, бэрийн хамт гурван хаус, 14 байр өмчилдөг гэвэл итгэх үү” хэмээн бичсэн нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Харин улс төрд шударга гэх имижтэй Ц.Нямдоржийн талаар өмнө нь хэн ямар ноцтой байр суурийг илэрхийлж байв. Үүнийг цаг хугацаа, үйл явдлын он дарааллаар шүүн үзэхэд Д.Энхбат агсны өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа төрийн нууц задруулсан гэх хэрэгт 2004 онд буруутгагдаж байсан өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн тухайн үед Чингэлтэй дүүргийн Шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж хэлсэн үг, Ц.Нямдорж сайдад хандаж бичсэн захидал анхаарал татаж байна. Тэрбээр шүүх хуралдааны үеэр юу гэж хэлж байв, тэр дундаа Ц.Нямдорж сайдад 2003 оны аравдугаар сарын 01-нд бичсэн захидалдаа юу гэж өгүүлж байв. Энэ талаар хураангуйлан хүргэж байна.

 

Шүүх хуралдааны үеэр хэлсэн үгс (2004.11.05.08):

 -Хууль зүй дотоод хэргийн сайдын 2004-4-2 ны өдрийн 83 тоот тушаалаар миний өмгөөллийн эрхийг түдгэлзүүлэхдээ ЭХ-ийн 87.1 болон 125.1 зүйлд шалгагдаж байгаа хэмээн 125.1-р зүйлийг нэмж мөн ор үндэсгүй гүтгэжээ. /ЭХ-ийн 125.1-р зүйл Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах/ Хуудас-59. Эдний гүтгэлгийг зогсоох, шалгаж шийдвэрлэх байгууллага, албан тушаалтан Монгол Улсад байна уу гэдэгт ч эргэлзэх боллоо.

-ЦЕГ нь 2002.3.7-нд Интерполд хандаж, мөрдөн байцаалтаас оргосон Д.Энхбатыг баривчлуулах хүсэлт тавьсан. Х-113  

-Мөрдөн байцаах газар нь 2002.10.04-нд Интерполд хандаж, оргон зайлсан Энхбатыг баривчлуулах хүсэлт тавьсан. Х-115.

            Өмгөөлөгч Л.Санжаасүрэн шүүх хурлын үеэр гаргасан нэхэмжлэлдээ “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004.04.02-ны өдрийн 83 тоот тушаалд намайг ЭХ-ийн 125.1-р зүйлээр шалгагдаж байгаа мэтээргүтгэж гутаасан тул гэм хорыг нөхөн төлж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү... Хууль зүй дотоод хэргийн сайдын 2004.04.02-ны өдрийн 83 тоот тушаалаар миний өмгөөллийн ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлж, амжиргааны эх үүсвэрийг хаасан хугацаанд гарсан санхүүгийн эх үүсвэрийн алдагдлын уршиг үр дагаварыг арилгуулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас .. төгрөг гаргуулж, надад олгож миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Өмгөөлөгч Л.Санжаасүрэнгээс Ц.Нямдорж сайдад бичсэн захидалд (2003.10.01):

рхэм сайд та соёлт хүн хэрэглэхээс зайлсхийдэг тэр үг  хэллэгийг гаргууд эзэмшсэнээс, түүнийгээ бүр төрийн Сайдын амаар айлдаж, ерөөл хараалыг нэг биед  өрж  байгаа  үйлдлийг мань мэт яахин ухаарах билээ. Энд таныг өөлөх ч гэж юу байх вэ. Хорвоод тоссон, амлуулсан, сургасан, хүмүүжүүлсэн, ажиллуулсан тэр орчин нөхцөлийн төлөө танд үг сөргөх нь илүүц биз ээ. 

а бол төрийн, түмэн олны төлөө гэхээсээ илүү ёстой хувиа борлуулж довоо шарлуулсан, өөрийгөө дэмжээгүй бүхэнд хэдэрлэдэг нэгэн болохоос өөр илүү гавьтай юмгүй, байдаг л нэг байцаагч түшмэл гэвэл битгий их  бухимдаарай. Эрхэм сайд та Монголын хуулийн, хүчний гэх төрийн албадлагын байгууллага, механизмыг иргэдэд эрүүгийн эрх зүйгээр үйлчлэх тийм тогтолцоо механизмыг нийгэмд бий болгох түүхэн алтан боломжоо  нэгэнт алдсан.

-...гав, бороохой, торгуулийн хуудас, хориглох,  хасаж танах, хөөж туух үйлдэлд  харин ч та мэргэшсэнийг  хэн ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, та, хэн нэг хоёр хүнийг хөгшин хөвөө болохоор нь өрөвдөөд шийтгүүлээгүй юм. Одоо бол “Заавал шийтгүүлнэ хэмээн занаж, зүхсэн өнгөөр мэдэгдэж байсан шиг санагдана. Үүнээс л таныг арьсныхаа атиралт, лугшилтаар, ааш зангаа илэрхийлж, түүнээс нь төр улсын олон чухал асуудал болон хэн нэгний хувь заяа шийдэгддэг гэвэл бүү эмзэглэ. Энэ бол таны төрх.

-Өнөөгийн дэглэмийн үед Монгол Улсын хууль шүүхийн өмнө та бид хоёрын хувьд эрх тэгш гэсэн ойлголт байхгүй. Та бол Хууль зүй, дотоод хэргийн сайд, би бол жирийн нэгэн, та бол харыг цайруулж, цагааныг харлуулдаг  эрх мэдэлтэй ид шидтэн. Би бол таны дэглэмийн  тээрмийн будаа. Ялгаа бол  ердөө энэ.

-Та Өдрийн сонин”-ы 2003.09.23-ны өдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа “...Санжаасүрэн хорихын дарга байхдаа нэлээд олон гэмт этгээдүүдийг “Ял үүрэх боломжгүй гэсэн өвчний актаар чөлөөлж гаргасан. Өвчний гэсэн хуурамч шалтгаанаар ял завшуулсан... хэмээн намайг  хэмлэжээ. Таны үг их олон асуудлын зангилаа тайллаа. Юу вэ гэвэл, та бол зүгээр л сайдын хангамж эдлэгч, харин өөрийн арьсанд шүргэснийг бол ёстой өөлж, баалж, мөрддөг нэгэн мөн бололтой.

-Хорих ял эдлэх асуудлыг хэн шийддэг юм бэ. Шүүх, шүүгч шийдвэрлэдэг юм уу. Эсвэл шүүх, шүүгч нь ажиллаж чадахаа болиод, зөвхөн бусдын ам харж, түүнээс  удирдамж авдаг байсан юм уу. Хоригдлын эмгэг өвчний талаарх дүгнэлтийг  хүний их эмч, эмнэлэг гаргадагүй зөвхөн Санжаасүрэн л гаргадаг байсан юм уу гэх мэт олон асуулт гарах байх л даа. Энэ нь үнэнд хэр дөхөх бол, харин Ц.Нямдорж та бол гүтгэлгийн  үг эвлүүлж  сурсан бололтой. Үүнд хариулт өгөх их олон хууль гэгчийг эрхэм сайд Ц.Нямдорж та өөрөө УИХ-д оруулж батлалцаж гаргасан гэж би ойлгодог. Гэхдээ бусдын бэлдсэн будааг та хэр зооглосон эсэхийг би яахин мэдэх вэ. Эсвэл та  баталж гаргасан уг хуулиа мартчихсан, санахгүй, эсвэл ойлгоогүй, эсвэл  уншаагүй гэж хэлбэл таныг дэндүү доошлуулсан болох болов уу даа.

-Сайд таны хэлсэнчлэн, би эмнэлэг, шүүх энэ тэрний өмнөөс дүгнэлт гаргаад л, тэр олон хоригдолтой холбогдсон асуудлыг буруу  шийдээд л байсан байхад эрхэм сайд та түүнийг одоо болтол хав дараад л, хараад л байснаа, харин өөртөө тааламжгүй үг дуулмагцаа л, намайг туйлгүй гэмтэн худалч мэтээр аяагласан нь үнэхээр гайхмаар. Энэ үнэн бол сайд танд иргэний болон албаны үүрэг хариуцлага, үнэнч шударга, ёс суртахуун, хууль биелүүлэх гэх мэт ухагдахуун бол ердөө л үлгэр.

-Хэрэгждэггүй хууль зохиолцож, цаг нөхцөөж, төсөв хөрөнгө үргүй зарж, албан тушаалын таашаал авах нь танд тэгтлээ их чухал юм байх даа, эрхэм сайд аа.

-Би ямар ч хууль зөрчөөгүй, ямарч гэм буруугүй атлаа, танд болохоор гэмт мэт бодогддог бололтой. Гэхдээ үүнд би гайхахгүй. Яагаад гэвэл, сайд таны, хэн нэгний гэмтэй гэмгүйн талаарх ойлголт, харааны тохиргоо чинь алдагдаж, хар цагаан, гэмтэй, гэмгүйн талаарх Монгол Улсын хууль болон олон нийтийн жишиг ойлголт танд шал эсрэгээр  томъёологддог бололтой. Яагаад гэвэл, надад эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ямар ч үндэслэл танд байхгүй. Тийм учраас та хэвлэлээр, хэн нэгнээр намайг гүтгүүлэх компанит ажил өрнүүлэхээс цаашгүй, гэхдээ өөрөөр  сэдэх олон муу арга танд мундахгүй.

 -Намайг хэмлэж, гүтгэсэндээ эрхэм сайд Ц.Нямдорж та нэг юм бодох хэрэгтэй болов уу даа. Хариуг яаж барих  нь таны хэрэг. Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй учраас “Таны гүтгэснээс л болоод Л.Санжаасүрэн миний нэр төр  уналаа” гэхгүй.

 -Би бусадтай  хээл хахууль, авилгаар үг солилцож, тохиролцдоггүй болохоор таны жишгээр, хэн нэгнээс юм уу эсвэл бүр танаас сая саяар төгрөг нэхэх хэрэгцээ  шаардлага байхгүй. Яагаад гэвэл, та Л.Гүндалай, М.Энхсайхан нараас төгрөгийг тэрбумаар нь нэхээд түүнийгээ “Тагнуулын Ерөнхий газарт өгнө” хэмээн ичиж улайхгүйгээр нийтэд мэдээлсэн. Энэ бол Монгол Улсад хээл хахууль авилгын асуудлыг таслан зогсоох нэг гол үүрэгтэй Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын амнаас гарах үг яавч биш, харин албан тушаалдаа эрэмшин авилгалд автсан хэн нэгний үг хэмээн үзэж болох юм. Гэхдээ  өгөх,авах асуудалд  төгрөгийг хэдэн зуун саяар биш, бүр тэрбумаар нь тоолдог сайд таны тэр бэлчээрийг би яахин гүйцэх билээ.

 -Монгол Улсын нэгэн их эрхэм “500 сая төгрөгийн хахууль надад өгөх гэсэн” хэмээн зарласан бол Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж та “Тэрбум төгрөгийг ТЕГ-т өгнө” хэмээн зарлаж, өгөх, авахын туйлыг Монгол Улсад тодорхойллоо. Энэ бол факт.

 -Хууль зүйн тэргүүн дэд сайдын хувьд та 1991 оны дөрөвдүгээр сараас Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын асуудлыг давхар  хариуцаж эхэлсэн, таны хариуцан ажилласан үеийн бүх фактыг гаргах нь надад илүүц бизээ. Тэгээд тэр бүхнийг гэрчлэх Засангийн 1991-1996 оны санхүүгийн нэгдсэн тэнцэтгэл болон бусад бүх баримт бичиг, данс үгүй болгосон энэ тэр нь надад ямар хүртээлтэй юм биш, тэгээд ч хэн нь юугаа идэж ходоодоо чихэлдүүлэх нь надад  падгүй ээ. Яагаад гэвэл, сайд таны гүтгэлгийн эсрэг надад үг сөөмөөр биш, бүр эрх мэдэл алдаар дутаж байна.Тэгээд ч сайдын бусармагаар оролдох нь, ёстой нөгөө хулгана муурын сүүлээр оролдох гэгчтэй, эгээ утга дүйх болов уу. Нөгөө талаар өнөөгийн Монгол Улсын хуулийн гэх байгууллагуудад гүтгэсэн,гүтгүүлсний ялгааг зааглан тогтоох тэнхэл  байхгүй. Яагаад гэвэл, эрхэм сайд та тэдний жолоон дээр сууж байгаа учраас тэр.

 -Та надаас бусад КГБ-ын сургууль төгсөгч болон нууц мэдээлэгч тэр олон хүнийг гутаан доромжилж, тэднийг үгүйсгэх эрхтэй эсэхийг би мэдэхгүй. Яагаад гэвэл, НАХЯ-ны үеийн нууц мэдээлэгчид болон КГБ-ын сургууль төгсөгч зарим нэгэн одоо ч тантай тохой тулан ажиллаж, таны хойно, урьд бөндөгнөж явна. Харин тэднийхээ санааг сэвтүүлбэл цаадуул чинь таныгаа хөөрхөн шоглож мэднэ шүү. Тэд ёстой л таны хэлдгээр КГБ сэтгэлгээгээр хандаад тун үгүйдээ л одоохондоо нийтэд зарлагдаагүй байгаа гэх шиг, таны нөгөө л идсэн уусан, хумьсан, өрсөн босгосон, барьсан чирсэн гэх шиг юмаар чинь л гоочилох магадлал ихтэйг та нэгэнт гадарласан байх аа. Энд та эвгүйрхэх хэрэггүй.

 -Сайд таны яг хэлснээр, 1937 оны хэлмэгдүүлэлтийг зохион байгуулж байсан хүмүүсийн үлдэгдлүүд байгаа нь үнэн шүү. Үлдэгдэл нь хүн, эсвэл байгууллага гэж ойлгогдохоор та их тод хэлсэн байсан. Тэгвэл тэр үлдэгдэл болох МАХН, түүний  удирдлагын нэг болох сайд Ц.Нямдорж та яг дүрээрээ одоо байна.

 -Сайд таны хэлсэнчлэн, нөгөө КГБ сэтгэлгээтэй хуульчдын хүчин чармайлтаар эрүүгийн хуульд өөр бодлого арга барилын дорвитой өөрчлөлт ороогүй гэж хэлж болно. Мэдээж үүнд та их уурлана. Яагаад гэвэл, та хардаж сэрдэх, мөрдөж мөшгих, халж солих талаараа яг л 1937 оны арга барилтай, бас их өвөрмөц аргаар бодлого үйлдлээ илэрхийлдэг хүн. Яг үнэндээ бол тэр  өнгөрсөн он цагтаа биш, уг хүнийхээ ааш араншингаас  шалтгаалан, их олон хүний амь нас, хувь тавилан хэрхэн шийдэгдэж байсан түүхэн  хар баримтыг олон хүн мартаагүй байх аа.

 -Ардчилсан хөдөлгөөний нэг удирдагч асан “С.Зориг алагдсан гэмт хэргийг  илрүүлсэн хүнд 500 сая төгрөгөөр шагнана” гэсэн сайд таны санаачилгыг бизнесийн нүдээр хэт их  шохоорхсон ТЕГ нь  уг 500 сая төгрөгийг нааш цааш  болгох үйл ажиллагаа сэдэж хэрэгжүүлсэн ч, санасандаа хүрээгүй  бололтой.

 -Энэ бохир ажиллагаанд төр засгийн байгууллага, тухайлбал сайд Нямдорж та биечлэн оролцоогүй юм бол үүнийг та л таслан зогсоож чадна. Гэхдээ үүнд би их эргэлзэж байна. Яагаад гэвэл, эрхэм сайд таны удаа дараагийн мэдэгдлээс харвал, дээрх бохир ажиллагааг харин ч та л сэдэж санаачилж,  удирдсан  юм шиг. Зорилго нь уг цуст аллага үйлдэгчийг илрүүлэхдээ юү, эсвэл таны сэдсэн, улсын төсвөөс гаргах 500 сая төгрөгийг өөр хоорондоо хуваах үгсээ байв уу гэдэг эргэлзээ ч төрүүлж эхэллээ.

 

Analiz.mn 

АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баярт хор өгсөн байж магадгүй гэв
АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баярт хор өгсөн байж магадгүй гэв
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​