Даваа гариг бүр УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж байгаа аж.
Харин бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй гэлээ.
Харин АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй. Бүлгийн хуралдаанаа лхагва гаригт хийхээр болжээ.