2018 оны 5-р сарын 27-нд нөгөө л нүүрсний зам дээр ахин осол гарчээ. Нутгийн учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар архидалт ихсэж согтуу хөлчүүгээр машин барьж байгаатай холбоотой гэнэ. Харин азаар энэ осолд хүний амь сүйдсэнгүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт 4 хүн ослоор бурханы орныг зорьжээ. Сайдаа энэ осол гаргаж, байгаа компаниудтай хатуухан хариуцлага тооцохгүй бол хэдэн ээж ,аав, алаг үр, амраг хань өнчрөн хоцорч байгаа бол.