fbpx Товчхон хэрнээ том асуудлыг ил гаргасан захиас буюу улстөрчдийн арын өрөө...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 44 секунд

Товчхон хэрнээ том асуудлыг ил гаргасан захиас буюу улстөрчдийн арын өрөө...

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүнийг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Шинээр томилогдож байгаа хүмүүст хэлэхэд, улстөрчдийн арын өрөөнд битгий согтуу таараарай. Өмнөх гишүүд чинь таарч байсан шүү. Улстөрчидтэй битгий наймаа хийж найзархаарай”  хэмээн захив.

Эрхэм гишүүний энэ үг товчхон хэрнээ том асуудлыг хөшигний цанаас ил гаргалаа гэж олзуурхмаар.  Арын өрөө... Анхаарах л асуудал юм байна.

Тэнд юу болдог нь дээрх үгэнд тов тодорхой байна. Хэрэв танд улстөрчдийн арын өрөө рүү орох завшаан тохиовол тэнд хэн нэгэн нэр нөлөө бүхий нөхөр улаа бутарчихсан сууж байхтай таарах магадлал тун өндөр юм байна. Яахав дээ, хүний амьдрал юм чинь ийм юм байх шүү дээ гэж ууч сэтгэл гаргаж болох ч энэ нь шууд утгаараа ажлын байран дээрх архидалт гэсэн үг.

Арын өрөөг архи уудаг газар гээд ойлгочиход хэтрүүлэг болохгүй юм шиг байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүний  хэлсэн үгнээс лавтайяа Үндсэн хуулийн цэцийн өмнөх зарим гишүүд улстөрчдийн арын өрөөнд архи үнэртүүлсэн бус бүр согтуу таарч байсан нь тодорхой  болж байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг товчхоноор Үндсэн хуулийн манаач гэж тодотгож болно. Өөрөөр хэлбэл хуулийг сахиулах явдал. Гэтэл мөнөөх хууль сахиулагч маань хуулийнхаа дээгүүр гишгэж, улстөрчдийн арын өрөөнд согтуу байсан гэж бодохоор “Көк тэнгэр минь, энэ чинь юу вэ” гэж уулга алдмаар ч юм шиг. 

Монгол хуулийн засаглалтай улс. 2000 онд анх баталж, хэд хэдэн удаа шинэчлэн найруулж сайжруулсан “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” гэж бий. Мэдээж хэрэгжүүлэх гэж, сахин биелүүлэх л гэж ийм хууль баталсан байлгүй дээ.

Энэ хуулийн 7.1.1 дүгээр зүйлд “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд  согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэсэн  заалт цагаан дээр хараар тодоос тод зурайж байгаа. Хуулийн энэ заалт улстөрчдийн арын өрөөнд ороод л “ноён нуруу” нь хотолзож, эрх мэдэлтнүүдийн ажлын байран дээрх архидалтын өмнө хүчгүйддэг бололтой. Улстөрчдийн амралтын өрөө бол албан ажлын байрных нь нэг хэсэг, төрийн ажил явуулах орон зай. Тэгэхээр тэнд архи согтууруулах ундаа хэрэглэх нь хуулиа  зөрчсөн үйлдэл болж таарна.  Хэрэв, хөөрхий Дорж  шарталтаа тайлах гээд ганц шил 33 авчихаад модны сүүдэр бараадан цааш нь харуулж байгаад баригдвал нийтийн эзэмшлийн гудамж талбайд архи хэрэглэсэн хэргээр гэм зэмээ эдэлнэ. Гэтэл арын өрөөний архидалт “дархлагдсан” гэмээр хэв шинжтэй аж.

Эрхэм гишүүний хэлсэн “Улстөрчидтэй битгий наймаа хийж найзархаарай” гэсэн тэр захиасыг анзаарсан байх. Мөн л арын өрөөтэй холбоотой сануулга. Арын өрөөнд архины халуунд наймаа явж, найзын тангарагаа баталж суудаг бололтой юм. Арын өрөө гэгч ийм ач тустай, ажлын байран дээрх амар жимэр “диваажин” байдаг ажгуу.

...Дарга нар хийсэн бүтээснээрээ бус тансаг хэрэглээгээрээ өрсөлддөг болсон нь тодорхой зүйл. Данхар жип, тал шиг том саруул сайхан өрөө, ахиад цаашаа арын өрөө. Ингэж баймаажин даргын буурь зангарагтай харагдана л гэнэ шүү.

Ардчилсан намыг эрх барьж байх үед зарим хурган дарга нарынх нь арын өрөөний асуудал ангайтал шуугиан дэгдээдэг байсныг санаж байна уу. Тэдний нэг нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын арын өрөөний асуудлыг иргэд мартаагүй байх.  Тэрбээр арын өрөөгөө сонгодог загварын тавилга, хувцасны шүүгээ, усанд ордог душ зэргээр тохижуулсан төдийгүй өрөөгөө чимж төсвийн мөнгөөр төгөлдөр хуур тавьж гангарсан гэдэг. Гэвч  азгүйтэж “гэрэл цохьсон” нь Хүүхдийн төлөө газрын дарга байсан болохоос биш тэр үеийн дарга нар бүгд л тэр байтугай байсан биз.

Тэр үед өдөр тутмын нэгэн сонины сэтгүүлчийн бичиж байснаас харвал “Төрийн нарийн бичгийн дарга нар хурлын өрөөтэй, ажлын өрөөтэй, амралтын өрөөтэй, ариун цэврийн өрөөтэй, бүүр саунтай ч байна” гэжээ.

Ийм л байжээ. Магадгүй, арын өрөөний тансаглал одоо ч орхигдоогүй хэвээрээ байгаа байх.  Төрийн албаны тансаглал төсвөө тамирдуулсаар ирсэн нь маргашгүй үнэн. Дарга нарын тэр олон арын өрөөний халаалт, тог цахилгаан, тавилга, засвар үйлчилгээ гээд татвар төлөгчдийн мөнгө тансаглалд нь хуваарилагдаж байна.

М.Нэргүй

Zaluu.com

Ирээдүйн зураачид тодорлоо
Ирээдүйн зураачид тодорлоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​