Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээний асуудлаар АТГ-аас саатуулан шалгаж буй. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр саатуулан хорьж, дахин хугацааг нь сунгасан юм. Тэрээр саатуулахаас өөр таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй билээ.
Түүний биеийн байдал сүүлийн өдрүүдэд эрс муудаж, урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмч нарын зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу өнөөдөр үдээс хойш сайд нарын II эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг яаралтай мэс засалд оруулах шаардлагатай байгаа аж.