fbpx Өв залгамжлагчдын хобби ба их спортын хөгжил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 24 секунд

Өв залгамжлагчдын хобби ба их спортын хөгжил

Хобби янз бүр. Бидний хэлдгээр баячууд хоббиндоо хөрөнгө оруулах дуртай. Тиймээс энэ удаа олны танил бизнесмэн, улс төр, спортынхны өв залгамжлагчид буюу хүүхдүүд нь ямар хоббитойг сонирхлоо. Олонх нь спорт сонирхож түүндээ хөрөнгө оруулж, Монголын спортын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа аж. Тэр хэрээр спортын хөгжил арай өөр төвшинд очиж байгааг энд зориуд онцлох гэсэн юм.

 

“МТ" ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Р.ГАНЗОРИГИЙН ХҮҮ ДАШНЯМ

 

Түүнийг спорт сонирхогчид Монголын туялзуур сэлмэний холбооны ерөнхийлөгч, хөл бөмбөгийн дээд лигийн “Улаанбаатар сити” клубийн босс гэдгээр нь мэддэг болсон. Туялзуур сэлмэний спортыг хөгжүүлэхийн тулд багагүй хөрөнгө зарцуулж байгаа. Тэр хэрээр сэлмэний спортынхон хүчээ авч, зарим тамирчин нь ивээн тэтгэгчтэй болоод амжсан. Спортод нэлээд хоббитой түүний хамгийн том хөрөнгө оруулалт бол “Улаанбаатар сити” клуб юм. Одоогоор хөлбөмбөг, туялзуур сэлмэний спортыг клубээрээ дамжуулан хөгжүүлж байна.

Хөлбөмбөгийн клуб нь өөрийн гэсэн футзалтай, үүнээс гадна тун удахгүй Буянт-Ухаад будаг нь ханхалсан шинэхэн цэнгэлдэх хүрээлэнгээ хүлээж авахаар зэхэж буй. “Улаанбаатар сити”-гээрээ дамжуулан Монголын хөлбөмбөгт багагүй шинэчлэл авчирч манай улсын хөлбөмбөгийн зах зээл дэх наймааг ил тод болгосон юм. Нэг ёсондоо тамирчдаа жинхэнэ утгаар нь үнэлж эхэлсэн. ГДашням “Би спортод дуртай нь үнэн. Гэхдээ мөнгөө үрж ядсандаа, зугаагаа гаргах төдийд спортод хөрөнгө оруулалт хийгээгүй. Спортыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, спорт ч гэсэн том бизнес гэдгийг харуулна” хэмээн ярьж байсан.

Түүний хэлсэнчлэн зөв менежмент хийж чадвал спорт бол тэр чигээрээ бизнес. Магадгүй хамгийн их ашиг олох бизнесийн нэг байж болох юм. Тэр зөвхөн туялзуур сэлэм, хөлбөмбөгт хөрөнгө оруулаагүй. Жүдогийн өсөх ирээдүйтэй тамирчныг хүртэл ивээн тэтгэдэг. Тэдний нэг нь жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн юм. Г.Дашням өөрийн компаниараа дамжуулан Г.Хэрлэнтэй 2020 он хүртэл гэрээ хийж, олимп хүртэл түүнийг дэмжихээр болсон. Бас дотоод асуудал, хэрүүл маргаанаа шийдвэрлэвэл сагсан бөмбөгт хөрөнгө оруулах сонирхолтойгоо хэлж байлаа. Сонирхуулахад, Г.Дашням хөлбөмбөгийн “Челси" клубийн үнэнч фанат юм билээ.

“АПУ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТУЗ-ИЙН ДАРГА П.БАТСАЙХАНЫ ХҮҮ ГАНТИГ

 

Хөлбөмбөгийн “Эф Си Улаанбаатар” клубийн эзэн. Мэдээж тэр хоббигоо дагаж энэхүү спорттой холбогдсон. Хөлбөмбөгийн спорттой холбогдох болсон шалтгаан мөн л аавтай нь холбоотой. “Эф Си Улаанбаатар” клубийг анх өдгөөгийн хотын мээр асан Ц.Мөнхбаяр үүсгэн байгуулж, Б.Гантигийн аав П.Батсайхан дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв.

Тэр цагаас Б.Гантиг энэхүү клубтэй холбогдож, улмаар 2012 оноос “Эф Си Улаанбаатар”-ыг удирдах болсон юм. Нэг ёсондоо тэр дээрх клубийг өвлөж авсан гэсэн үг. Монголд хөлбөмбөгийн тамирчин тогтмол цалинтай болоход Б.Гантиг болон түүний “Эф Си Упаанбаатар”-ын оруулсан хувь нэмэр багагүй. Б.Гантиг “Хөлбөмбөгөөр одоохондоо Монголд ашиг олно гэдэг хэцүү. Урт хугацааны зүйл.

Гэхдээ хэзээ нэгэн цагт ашгаа өгнө гэдэг итгэдэг. Манайхан зөв менежмент хийж хөлбөмбөгийн дээд лигээ үзэгчтэй болгох хэрэгтэй. Энэ бол хамгийн түрүүнд хийх ажил. Үзэгч ихтэй бол тасалбараа зарах, багуудын өмсгөл худалдах, мөн бэлэг дурсгалын зүйлс худалдаанд гаргаж тодорхой хэмжээгээр орлого олж болох юм" гэж ярьжээ.

"АЖНАЙ” КОРПОРАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.БАТ-ЭРДЭНИЙН ХҮҮ БИЛГҮҮН

Батлан хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ морь, малтай ойр хүн. Моринд нэлээд дуртай, бас боксын спортод хөрөнгө оруулж, холбооных нь ерөнхийлөгчөөр ажилладаг нэгэн. Тэгвэл түүний хүү Б.Билгүүн ч спорттой холбогджээ. Гэхдээ тэр багийн спортыг түлхүү сонирхдог, бас хоббитой. Ялангуяа сагсан бөмбөг, хөлбөмбөг. Хоббигоо хөгжүүлэх үүднээс “Атлетик 220" клубийг байгуулсан. Монголын хөлбөмбөгийн дээд лигийн шилдэг дөрвөн багийн нэгийг байгуулж чадсан тэрбээр хоёр найзаа дагажээ.

Ингээд Монголын хөлбөмбөгийн лиг болон тамирчдыг хөгжүүлэх зорилгоор хоёр найзтайгаа шударгаар өрсөлдөж, өнөөдөр дээд лигийг тодорхойлж явна. Өнгөрсөн улиралд түүний эзэмшдэг баг лигийг хүрэл медальтай дуусгасан. Хөлбөмбөгт чин сэтгэлээсээ хорхойсдог түүний хувьд Английн “Ливерпүүл”-ийн үнэнч фанат. Монголын хөлбөмбөгийг хөгжүүлж, тамирчдын чадварыг дээшлүүлэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх үүднээс хоёр найзынхаа нэгэн адил клуб байгуулсан Б.Билгүүнийг зөв чиглэлээ барьсан гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд дүгнэдэг.

Жич: “Улаанбаатар сити”-гийн Г.Дашням, “Эф Си Улаанбаатар”-ын Б.Гантиг, “Атлетик 220”-ын Б.Билгүүн нар үй зайгүй найзууд бөгөөд багаасаа нөхөрлөсөн тэд спортын талбарт ч нэгэндээ эрч хүч өгч, нэг зорилгын төлөө урагшилж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГ

 

Харвардын их сургуульд магистр хамгаалсан Б.Баттүшигийг хүмүүс Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч гэдгээр нь мэдэх байх. Мөн "И Март” их дэлгүүр, “Скайтел” компанийг хариуцдаг. Тэгвэл Сү.Батболдын хүү Баттүшиг,

Самади нар спортод нэлээд хорхойсдог ч ах нь дүүгээсээ арай илүү. Нэг ёсондоо Б.Баттүшиг хоббигоо улам дэлгэрүүлж, их спортын хөгжилд хувь нэмрээ оруулж явна. Зөвхөн олимпизмыг сурталчлаад зогсохгүй Монголд тийм эрчтэй хөгжөөгүй байгаа бадминтоны спортод хөрөнгө оруулалт хийж, багагүй амжилтад хүрсэн нэгэн. Бадминтоны спортын хөгжил ч Б.Баттүшигийн буянаар өмнөхөөсөө арай өөр төвшинд хүрсэн. Үүний нэг жишээ нь хэдхэн хоногийн өмнө зарласан өсвөрийн тамирчдын шинэ чансаагаар монгол хүү анх удаа шилдэг 150-д багтсан явдал юм.

Түүний хувьд бадминтоны спортоор ази болон дэлхийд өөрийгөө таниулсан. Тиймээс олон улсын холбоондоо томоохон алба хашиж байна. Олон улсын бадминтоны холбооны луугарууд Б.Баттүшигийн чадварыг өндөр үнэлдэг учраас Дэлхийн бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Азийн бадминтоны холбооны олон нийт ба шагналын комиссын даргын албан тушаалд томилсон нь түүнд итгэл хүлээлгэж буйн илрэл биз.

Д.Гантулга, Д.Мурат нарын ХУВЬ ЗАЯАГ өнөөдөр шийднэ
Д.Гантулга, Д.Мурат нарын ХУВЬ ЗАЯАГ өнөөдөр шийднэ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​