fbpx Д.Гантулгыг чөлөөлөх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
8 минут 23 секунд

Д.Гантулгыг чөлөөлөх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ  /уржигдар/ УИХ-ын даргад албан ёсоор өгсөн. Харин түүний хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Тэрбээр уг хүсэлтээ УИХ-ын даргад өгөхийн өмнө "Олон удаа та бүхэнтэйгээ энэ индэр дээр уулзах хүсэлт тавьсан боловч боломж олдоогүй. Ер нь УИХ-ын гишүүн хувь хүний болон өөрийнхөөрөө шийдвэр гаргах боломжгүй өдөр олон байлаа. Яагаад гэвэл, УИХ-ын гишүүн хувь хүн биш сонгогчид, намын хамт олон, Монгол төрийн дээд байгууллага гэх мэт олон шалтгаан байдаг. Гэхдээ би энэ удаад хувь хүний хувьд шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн Дорждугарын Гантулга миний бие залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж, ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсч байна. Юуны өмнө гэр бүл, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Намайг дэмждэг үе тэнгийнхээ найз нөхөд, хамт олноосоо хүлцэл өчье. Бүх давааг давж чадахгүй энэ хүрч байгаад хүлцэл өчиж байна. Итгэж төлөөлөгчөө болгосон Хан Хэнтий нутгийнхаа сонгогчдод, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олон, намын гишүүн дэмжигчид, хууль батлалцаж байсан танхимынхаа УИХ-ын гишүүдээс хүлцэл өчиж байна. Мөн надтай нэр холбогдож, хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улс төрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсч байгаагаа илэрхийлье. Залуу улстөрчийн хувьд ихийг хийнэ гэсэн итгэл, зүтгэлээ харуулж, харуулахыг хүсч байсан ч чадаагүйдээ харамсч байна. Яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчээ дэмжиж, хэт дэврүүн мэдэгдэл хийж байсандаа, яг одоо энэ үйлдлийг хийгээд зогсох хүртлээ явсандаа харамсч байна. Монголд үнэн гэж байдаг бол гэм буруугүй гэдгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг би ч, та ч, Монголын ард түмний маань нэгээхэн хэсэг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүхэн гэмт үйлдэл байгаагүй, улс төр байсан юм гэдгийг ойлгох тэр өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Тиймээс УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байна" гэсэн юм. Ийнхүү тэрбээр УИХ-ын гишүүнээс татгалзсан. Харин цаашид процесс хэрхэн өрнөх вэ. Д.Гантулгын хувьд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гурав дахь хүн болж байна. Өмнө нь одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байсан бол Р.Амаржаргал хүсэлт гаргасан ч УИХ түүний хүсэлтийг хангаагүй бөгөөд гишүүн хэвээр үлдээж байлаа. Д.Гантулгын хувьд энэ парламентын хамгийн залуу гишүүн гэдгээрээ олны анхааралд байсаар ирсэн. Гэвч төрийн түшээ болоод удаагүй байхдаа эмэгтэй хүнтэй нэр холбогдсон төдийгүй, хүч хэрэглэсэн гэх асуудалд холбогдсон. Улмаар асуудал хүндэрсээр ийнхүү чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байна. Харин одоо түүнийг чөлөөлөх үйл явц хэрхэн өрнөх талаар мэдээлэл хүргэе. Д.Гантулгын хүсэлтийг хэрхэн хангах талаар хуульд тодорхой заалт байхгүй, хугацааны хувьд. Харин үүнээс цааших үйл явцыг Сонгуулийн тухай хуулийн дагуу зохицуулах учиртай. УИХ-ын дарга Д.Гантулгын хүсэлтийг хүлээж авснаар ийнхүү хугацаа алдалгүй 

УИХ-д оруулж ирлээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж, асуудлыг эцэслэнэ. 

Харин уг асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцээд гишүүдийн олонх чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэл орон гарсан гэж үзээд нөхөн сонгуулийн процесс албан ёсоор эхэлнэ. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар орон гарснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийн товыг зарлаж, 30 хоногийн хугацаанд явуулна гэж заасан. Түүнчлэн "орон гарсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй" гэх заалт тус хуулийн 52.6-д бий. Гэхдээ Д.Гантулгын хувьд үлдсэн хугацаа нь жилээс дээш байгаа учраас энэ заалт хамаарахгүй. Хуульд орон гарснаас хойшхи процессыг зохицуулсан байгаа учраас УИХ Д.Гантулгын хүсэлтийг хангаж чөлөөлөөгүй цагт орон гарсан гэж үзэхгүй. Харин УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй байх ёстой гэх Үндсэн хуулийн заалтын дагуу орон гарсны дараа Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг Аудитаас тогтоох учиртай. Хуулийн дагуу сонгууль болохоос 120 хоногийн өмнө сонгуулийн зардлыг тогтоосон байх ёстой бөгөөд энэ удаад 2016 онд тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээг мөрдөнө гэж үзвэл сонгууль болохоос 70 хоногийн өмнө сонгуулийн хороо байгуулсан байх ёстой аж. Харин нөхөн сонгуулийг хэзээ хийх тухайд хуульд хоёр төрлийн л заалт бий. Нэг нь аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гараг, эсвэл зургаадугаар сарын сүүлийн ням гарагт гэж заасан байдаг. Дээр дурдсанчлан УИХ-аар эцэслэн шийдвэл энэ сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт нөхөн сонгууль явуулж болохоор харагдаж байгаа юм. Гэвч Төрийн аудитын байгууллагаас санал авна. Харин эсрэгээр сонгуулийн зардлын дээд хэмжээг аудитаас дахин шинэчлэн тогтооно гэвэл нөхөн сонгууль болохоос 120 хоногийн өмнө шийдэх учиртай юм. Энэ тохиолдолд Д.Гантулгын орны хүнийг томилох сонгууль ирэх оны хавраас наашгүй болж таарах нь. Гэхдээ энэ асуудлын талаарх мэдээллийг цаг хугацааг наашлуулан үзвэл ердөө өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурор санал гаргасны дагуу асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн олонх нь "түдгэлзүүлэх шаардлагагүй" гэж үзсэн. Нэг удаад ингэж авч үлдсэн учраас дараагийн удаад Д.Гантулгын хүсэлтийг хангах эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ түүний хүсэлтийг УИХ олонхоороо хүлээж авбал төрийн түшээд нэг асуудлаар хоёр өөр байр суурь илэрхийлсэн болж таарна. Гэхдээ өөрөө хүссэн учраас "ангийнх" нь нөхөд өөрөөр хандахыг ч бас үгүйсгэхгүй. Ямартай ч Д.Гантулгыг чөлөөлчихвөл араас нь цөөнгүй процесс өрнөх нь. Цаашлаад Хэнтийд ямар хүмүүс өрсөлдөх тухайд олны дунд аль хэдийнэ таамаг яваад эхэлсэн. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар зэрэг хүний нэр яригдаж байгаа юм. УИХ-ын дарга уг асуудлыг шуурхайлж байгаагаас үзвэл энэ сарын сүүлээр нөхөн сонгууль болж магадгүй байна

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Д.Дешамын гарт буй
Д.Дешамын гарт буй "Үнэт эрдэнэс" Францын шигшээ баг
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​