fbpx ХАРИУЦЛАГААС ЗУГТАЖ ИРСЭН ПАРЛАМЕНТ ХАЯАГАА МАНАЖ ЭХЛЭВ ҮҮ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 12 секунд

ХАРИУЦЛАГААС ЗУГТАЖ ИРСЭН ПАРЛАМЕНТ ХАЯАГАА МАНАЖ ЭХЛЭВ ҮҮ

УИХ-д 65-ын бүлэг байгуулж улсын хувь заяаг хүссэнээрээ шийдэх болсон МАН-ынхан өчигдөр хүчингийн гэмт хэрэгт холбогдсон журмын нөхрөөсөө саллаа. Ингэснээр тэд нэг ч гэсэн "балаг"-аасаа салж, нэр цэвэр гэх тодотголд нэг шат ахилаа. Гэхдээ олон нийт Д.Гантулга гишүүнийг чөлөөлөхөөс илүү өнөөгийн парламентыг улам ёс зүйтэй, хариуцлагатай болгох хуулийн төслийг хэрхэхийг анхааралтай ажиглаж байсан гэхэд болно. Энэ бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын санаачилсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл юм.

Учир нь, өнөөгийн парламент бүрэлдэж, төрийн хувь заяаг шийдэж эхэлсэн цагаасаа өөрсөдтэй нь холбоотой асуудалд хойрго хандаж ирсэy байдаг. Өөрөөр хэлбэл, өөрсөдтэй нь холбоотой ямар нэгэн хууль, тогтоолын төслийг парламентын босго давуулалгүй унагаж, ямар ч хамаагүй шалтаг, шалтгаан хэлж хойш тавьж ирсэн билээ.

Харин энэ удаад тэд ард түмнээсээ "ок" үнэлгээ авлаа. Өөрөөр хэлбэл, Д.Хаянхярваа даргынхаа оруулж ирсэн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас авч хаяалгүй "ширээгээ тойрч" суугаад муу, сайнаа ярилцахаар болсон явдал юм.

Учир нь, УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд дээрх хуулийн төслийг дараагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг гаргасан. Түүний хүсэлтээр УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанд оролцож байгаа нийт гишүүдийн дунд санал хураалт явуулсан ч олонх нь Л.Болд гишүүний горимын саналыг хүлээж авахаас татгалзлаа.

УИХ төдийгүй улс төрийн намд итгэх иргэдийн итгэл суларсан өнөө цагт энэхүү шийдвэр яах аргагүй цаг үеэ олжээ. Өнөөдөр чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг амтай бүхэн нь л ярьж байна. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, байнгын хороод хийгээд нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах болсон билээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан гэж төсөл санаачлагчид үзсэн байдаг.

Энэ ч утгаараа УИХ-ын чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулаптыг боловсронгуй болгож өгчээ. Хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд гишүүний ирцийг бүртгэх, хуралдааны явцад бүртгэлээс гарсан (картаа сугалсан) тохиолдолд хэрхэн зохицуулах, хуралдааны дэг зөрчсөн, хуралдаан тасалсан, хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг нь нарийн тусгасан байна.

Хэзээнээсээ хариуцлагаас зугтаж ирсэн парламент саяхнаас л нэг өөрсдөдөө хариуцлага тооцох асуудлыг хөндөж эхэллээ. Үнэхээр тэд алдаагаа олж харав уу, эсвэл сонгууль дөхөх тусам дахин санал авахын тулд ард түмэндээ таалагдах энэ мэт үйлдлийг гаргаж эхлэв үү.

Ямартай ч хариуцлагаас үргэлж зугтаж ирсэн парламент хаяагаа манаж эхэлсэн бололтой.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

 ОХУ-ын  үндэсний шигшээ Саудын Арабын багийг 5:0 харьцаагаар бут ниргэв
ОХУ-ын үндэсний шигшээ Саудын Арабын багийг 5:0 харьцаагаар бут ниргэв
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​