fbpx Хүүхдүүдээ хайрлаж байна гэж хорлохоо больцгооё!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 55 секунд

Хүүхдүүдээ хайрлаж байна гэж хорлохоо больцгооё!!

Та хүүхэддээ хайртай юу гэж асуувал эцэг, эхчүүд бүгд л мэдээжийн асуулт асуулаа гэж гайхах байх. Гэхдээ танаас дахин асууя. Та үнэхээр хүүхэддээ хайртай юу, түүний биеийг өвдөхөөс сэргийлдэг шигээ сэтгэцийнх нь эрүүл мэндийг хамгаалж чаддаг уу. Хүүхэд чинь гэр бүлийн амьд харилцаанаас илүү утас, дэлгэц, компьютерыг сонгоод байгаа юм биш биз. Тантай ууртай, уцаартай, зөрүүд, зовиуртай харилцаагүй биз. Тэднийгээ нэг сайн ажиглаад, анхаараад үзээрэй. Учир нь сүүлийн жилүүдэд ухаалаг утас, компьютер, телевизорын хөгжил хурдасахын хэрээр сэтгэцийн элдэв асуудал хүүхдүүдийг зовоох болжээ. Боломж л гарвал утас, таблет барьж, телевиз, компьютер ширтэх хүүхдүүд бидний сайн мэдэхгүй дэлгэцийн донтолт гэх сэтгэц зан үйлийн эмгэгээр өвчлөх нь ихэсч байна.

ТАРХИНЫ НЕЙРОХИМИЙН БҮТЦЭД НӨЛӨӨЛСНӨӨР ДЭЛГЭЦИЙН ДОН ҮҮСГЭДЭГ 

Дэлгэц удаан ширтэх нь гарч буй зүйлдээ автахаас гадна өөрийгөө захирч чадахгүй болдог эмгэг зан үйлийг хэлдэг байна. Энэ нь томчуудын тамхи, архи, хар тамхинд донтдог шиг. Хэрэглэхгүй бол байж ядан, уур уцаар нь хөдөлж, юу ч хийхээс буцахгүй болдогтой адил. Хүмүүс бидний өдөр тутамдаа ашиглаж буй цахилгаан хэрэгслүүд нь тархины нейрохимийн бүтцэд нөлөөлж допамин хэмээх бодисыг ялгаруулснаар сэтгэл хөдлөлд нөлөөлж, түр хугацаанд сэтгэл санаанд тааламжтай мэдрэмж төрүүлдэг. Тиймээс телевиз, гар утас, интернэт, рс тоглоом  зэргийг ашигласнаар тархин дахь допамин бодисын хэмжээ тогтмол ихэсч эдгээрийг хэрэглэхгүй бол байж чадахгүй болох эмгэг дур буюу дон үүсгэдэг аюултай аж.

Хүүхдүүд нь хэсэг хугацаанд болов дуу чимээгүй, хөдөлгөөнгүй суудаг учраас ихэнх эцэг эхчүүд төвөгшөөн утас, компьютер, телевизийг зөвшөөрдөг. Гэтэл өсч хөгжиж буй бяцхан тархи, оюун ухаан донтох нь хурдан байдгийг мэддэггүй.  Дэлгэцийн донтолт нь хүүхэд бүрт харилцан адилгүй шинжүүд илэрдэг ч ерөнхийдөө өөрийн хяналтаа алдах, хамааралд орох, үгүйлэх, сэтгэл санаа нь тогтворгүй, уур уцаартай, цочромтгой, айдас, бухимдал, түгшүүртэй болдог байна.  Ганцаараа байхыг хүсдэг болж амархан ядарч, хичээл сурлагадаа муудаж анхаарал төвлөрүүлэх чадваргүй болж, нойр хоолонд мууддаг байна.

Мөн гар хуруу нь өвдөх, нүд нь хуурайших, толгой нь өвдөх, дархлаа нь суларч, турах, өсөлт нь удаашрах зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж Наркологийн эмнэлгийн их эмч Г.Даваасүрэн анхааруулж байв.

ОЛОН УЛСАД ДЭЛГЭЦИЙН ДОНГ СЭТГЭЦИЙН ЭМГЭГ ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

Бид идэж, унтаад, тоглож яваа хүүхэд юундаа ядрах билээ гээд тоодоггүй. Гэтэл хүүхэд гэр бүлийн орчны уур амьсгал, цэцэрлэг сургууль дээрх нийгмийн харилцаа зэрэг олон зүйлээс стресстдэг байна. Энэ бүхнээс үүдэн хүүхэд асуудлаа мартах, өөрийгөө зугаацуулахын тулд телевиз их үзэх юм уу, гар утас, компьютер тоглох нь ихэсч, улмаар донтдог байна. Сүүлийн үеийн судалгаагаар дэлгэцийн донтолт 10-21 насныхан дунд өндөр байгааг эмч нар хэлдэг. Хүүхэд бол эцэг эхийнхээ хуулбар, айл гэрийн толь байдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ уйлах, өөрт нь садаа болохоос зайлсхийж, чимээ аниргүй байхын тулд утас, таблетаа өгчихдөг. Энэ нь яваандаа зуршил болж, зуршил олон дахин давтагдсанаар эмгэг зуршил буюу донгийн хэлбэр рүү шилждэг гэж СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөрийн клиникийн эрхлэгч Д.Энхтуяатай ярьсан юм.

Тэрээр эцэг эхчүүдийг хүүхдэдээ тэр дундаа өсвөр насны хүүхдүүддээ анхаарал хандуулахыг сануулж байв. “Донтсон хүүхэд худал ярьж эхэлдэг. Мөн цочир ууртай болж, хичээл гэхээс илүү утас, компьютер сонирхдог. Унтах цагтаа унтахаа больж нойр нь солигддог. Тиймээс хүүхдийнхээ нойрыг сайн ажигла. Мөн царай зүсийг нь анзаарч байх хэрэгтэй. Дэлгэц удаан ширтэж суусан хүүхдийн нүд гөлийгөөд, сэргэлэн биш, уруул нь омголтсон байдаг. Ер нь амьдралын хэв маяг нь эрс өөрчлөгддөг.  Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ сайн ажигладаг, анзаарч хардаг байх хэрэгтэй. Мөн хүүхэдтэйгээ сайн ярилцдаг байх хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.

Олон улсад ухаалаг утас, компьютерт донтох нь сэтгэцийн эмгэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, Хятад, Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг хэд хэдэн улсад интернэт, ухаалаг гар утас, төхөөрөмжинд донтсон хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх төв, сэтгэцийн эмнэлгүүдэд ухаалаг утсанд донтогсдод зориулсан тасаг хүртэл нээсэн байна. АНУ-ын сэтгэцийн эмгэгийн оношийн V ангилалд дэлгэцийн дон гэж нэрлэн оруулсан байна. Бусад улс оронд ч ухаалаг утас, интернэтийг хүүхдүүд сургууль дээр болон, оройн 21:00 цагаас хойш гэртээ хэрэглэхийг хориглох шийдвэр гаргажээ.

Харин манайд одоогоор ямар нэг хууль тогтоомж гараагүй байна. Тиймээс эцэг эхчүүд бид л өөрсдийн үр хүүхдээ анхаарч, дэлгэцийн донгоос сэргийлж чадна.

ДЭЛГЭЦИЙН ДОН ХҮНДРЭХЭЭРЭЭ ӨӨР ДОН РУУ ШИЛЖИХ АЮУЛТАЙ

Бага насны хүүхдийн дэлгэцийн дон булчин татваганах эмгэгээр ихэвчлэн илэрдэг байна. Нүдээ ойр ойрхон анивчих, хамар амаа мурилзуулах, мөрөө хавчих, үе үе янз бүрийн дуу гаргаж байвал хамааралтай болсны шинж аж. Мөн орондоо шээх, баах, хумсаа мэрэх, зөрүүдлэх, хөлрөх, үсээ зулгаах, биеийн эсэргүүцэл нь суларч, өвчлөмтгий болох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авахыг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Ер нь таваас доош насны хүүхдүүддээ гар утас, таблет, телевизийг огт хэрэглүүлэхгүй байх нь тустай аж.

Хэрэв хүүхэд ханиад хүрвэл эцэг эхчүүд түргэн шуурхай эмчид үзүүлээд, эм авч өгдөг. Харин дэлгэцийн донтолт болчихоод байхад үл ойшоож, өөрсдийгөө хуурч явсаар цаг алддаг байна. Дэлгэцийн донг сэтгэл заслын эмчилгээгээр хийдэг. Энэ нь 5-6 сар үргэлжилдэг учир эцэг эхчүүд эмчийн заасан хугацаанд тууштай эмчилгээ хийлгэх ёстой аж. Тиймээс хүүхдийн ар гэрийн хараа хяналт, эцэг эхчүүдийн анхаарал чухал. Хамгийн аюултай нь дэлгэцийн дон хүндрэхээрээ өөр дон руу шилжих магадлалтай гэдгийг эмч нар анхааруулдаг. Хэдийгээр утас ухаж, тоглоом тоглохоо больсон мэт харагдавч сэтгэлзүй нь эмзэг, донгоос хамааралтай учраас тамхи, архи, хар тамхи болон бусад гаж буруу зуршлуудад автаж болзошгүй эрсдэлтэй аж.

Тиймээс эцэг эхчүүд бүгд үр хүүхдэдээ хайртай л бол хэлсэн харсан бүгдийг нь авч өгч, биелүүлэхийн оронд эрүүл мэнд, сэтгэлзүйд нь хэрэгтэй, хориглох зааг ялгааг гаргахгүй бол нэг л мэдэхэд дэлгэцийн дон хэмээх чимээгүй аюулт өвчинд үр хүүхдээ алдах вий. Өөрсдөө зөв үлгэрлэж утас, компьютерээ хэмжээ, хязгаартай зөв ашиглах дадал хэвшилд сургаж, гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа хөгжилтэй зугаатай мөчүүдийг хамт өнгөрөөх, дотно харилцаа үүсгэж, тоглож наадах байх нь чухал болжээ. Их энгийн хэрнээ мартагдаад буй, ойлгомжтой хэрнээ хийхгүй байгаа энэ л зөв дадлыг айл бүр анхаарч хэрэгжүүлээд байвал ухаа­лаг технологид дийл­дэхгүй байх боломжтойг дахин сануулъя.

 

Х.МОНГОЛХАТАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХАРИУЦЛАГААС ЗУГТАЖ ИРСЭН ПАРЛАМЕНТ ХАЯАГАА МАНАЖ ЭХЛЭВ ҮҮ
ХАРИУЦЛАГААС ЗУГТАЖ ИРСЭН ПАРЛАМЕНТ ХАЯАГАА МАНАЖ ЭХЛЭВ ҮҮ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​