Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өчигдөр бороо орж 21:00-22:00 цагийн үед тус сумын төв үерт автжээ. Үүний улмаас зургаан настай хүү амиа алдаж олон айлын хашаа, байшин, мал сүрэг үерт урсчээ. Мөн нэг эмэгтэй ор сураггүй болсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн өндөр хүчдлийн шугам гэмтсэний улмаас эрчим хүчний сааталд орсноос гадна зам, даваа ихээр гэмтэж сүйдсэн тул энэ чиглэлд зорчигчдод болгоомжтой явхыг сануулжээ.
Өнгөрсөн жил Хутаг-Өндөр суманд асар хүчтэй мөндөр бууж маш их хохирол учруулж байсан юм.