fbpx С.Батболд: Улаанбаатарыг дэлхийн жишигт нийцсэн хот болгохын төлөө ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 19 секунд

С.Батболд: Улаанбаатарыг дэлхийн жишигт нийцсэн хот болгохын төлөө ажиллаж байна

 “Ulaanbaatar сity тour” буюу автобустай аяллын үйлчилгээг эхлүүллээ. Улаанбаатар хотод ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор энэхүү үйлчилгээг нэвтрүүлж буй юм. Аяллын автобусыг танилцуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, энэхүү үйлчилгээг дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “2016- 2020 оны мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотыг Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын төв болгох зорилт дэвшүүлсэн. Учир нь, Монгол орон дэлхийн бусад улс орноос ялгарах хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, монголчууд баялаг түүхтэйн зэрэгцээ хангай, хээр, говь хосолсон байгальтай. Мөн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг гэх мэт онцлогоороо хүн төрөлхтний анхаарлыг татдаг. Иймд эдгээр давуу талаа ашиглан гаднын жуулчдыг татах үйл ажиллагааг зохион байгуулах ёстой. Үүний нэг нь “Ulaanbaatar сity тour” буюу автобустай аяллын үйлчилгээ юм. Ингэснээр Улаанбаатар хотынхоо түүхийг гаднын жуулчид төдийгүй өөрийн улсын иргэдэд таниулах боломж бүрдэж байна. Ер нь Улаанбаатар хотын захирагчийн хувьд “UB” гэсэн бренд нэртэй хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсний нэг нь энэ, мөн “UB bike” буюу дугуйн түрээсийн үйлчилгээ юм. Түүнчлэн “UB Garden” буюу Улаанбаатар хотын ногоон хот болгох төслийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаас гадна боломжит бүх газрын ногоон байгууламжтай болгоно. Үүнээс гадна “UB brend“ хувцас зэргийг үйлдвэрлэхийн зэрэгцээ “Ulaanbaatar” бичиглэлийг хийж тавьсан. Улаанбаатар хот дэлхийн жишигт нийцсэн хот болох ёстой. Тиймээс хотоо дэлхийд таниулах, олон улсын, найрсаг, “Аз жаргалтай” хот болгохын төлөө хичээн ажиллаж байна” гэлээ.

БОГИНО ХУГАЦААНД ОЛОН ЗҮЙЛИЙГ ҮЗЭХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЖЭЭ

“Ulaanbaatar сity тour” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэр, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулна. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон орон нутгийн иргэд 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газар, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болж байна. Энэ үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Б.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Ulaanbaatar сity тour” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг нэвтрүүлэхийн ач холбогдол юу вэ. Улсын болон нийслэлийн эдийн засагт хэр дэмжлэг болох вэ?

-Эхний ээлжид хоёр автобусыг аялалд гаргахаар тохижуулсан. Дулааны улиралд өдөр бүр хоёр чиглэлд аяллын үйлчилгээ үзүүлнэ. Тодруулбал, хот дотор, Чингис хааны морьт хөшөө цогцолбор руу гаднын болон дотоодын жуулчдыг аялуулах юм. Ер нь энэ үйлчилгээ дэлхийн жишиг. Аялал жуулчлал хөгжсөн томоохон хотуудад ийм үйлчилгээ байдаг. Учир нь, тухайн үйлчилгээг нэвтрүүлснээр богино хугацаанд олон зүйлийг үзэх боломжтой. Мөн бэлтгэгдсэн хөтөчүүд үнэн зөв, бодит мэдээллийг жуулчдад хүргэж буйгаараа давуу талтай. Ганц, нэгээрээ ирсэн жуулчин автобус түрээслэж, аялах боломж хомс учраас төлөвлөсөн газруудаараа орж чадахгүй байх тохиолдол бий. Иймд хотын аяллын автобусны үйлчилгээг нэвтрүүлснээр энэ бэрхшээл арилж, тэр хэрээр улсад орлого орж байгаа юм.

-Автобусны үйлчилгээ төлбөрийн хувьд ямар байх вэ?

-Гадаадын жуулчдад зориулсан аялал 25-40, дотоодын аялал буюу оюутан сурагчдынх 20, ахмад настнууд 15 мянган төгрөгөөр аялах боломжтой. Мөн захиалгат аялал 40 мянган төгрөг байхаар урьдчилсан байдлаар тооцсон. Аяллын маршрутад үзвэр үйлчилгээг багтааж, тасалбарын үнийг нь төлбөрт нь шингээхийг илүүд үзэж байна.

-Манай улсад ирэх жуулчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Он гарснаас хойш хэчнээн жуулчин ирээд байна вэ?

-2016 онд 404 мянган жуулчин ирж байсан бол өнгөрсөн онд 470 мянган жуулчин ирсэн. Аялал жуулчлалын тоон үзүүлэлт жилд 15-16 хувийн өсөлттэй байдаг. Энэ онд мөн адил нэмэгдэх дүр зураг харагдаж байна. Жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр валютын урсгал, үйлчилгээ үзүүлж буй байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн ашиг орлого нэмэгдэнэ. Аялал жуулчлалын салбараас Монголын эдийн засагт 400 сая ам.долларын орлого орж байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

-Гэрэлт гудамжийг жуулчид татах нэгэн хөшүүрэг гэж тодорхойлоод байгаа. Аялал жуулчлалын салбарт ашигтай байж чадаж байна уу?

-Өмнөх жилийн тоон үзүүлэлтээс харахад гэрэлт гудамжаар давтагдсан тоогоор, гаднын 100 орчим мянган жуулчин үйлчлүүлсэн байна. Аялал жуулчлал өндөр хөгжсөн улс, орны туршлагаас судлахад жуулчдын оройн цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд онцгойлон анхаарч, томоохон газрыг бий болгосон байдаг. Тиймээс энэ жишгээр гэрэлт гудамж төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гэрэлт гудамж бий болгохоос өмнө гаднын жуулчид оройн цагаар үзэж харах зүйлгүй, зочид буудалдаа байх хандлага давамгайлдаг байлаа.

-Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг дүгнэх нэг үзүүлэлт нь ирсэн жуулчин дахин ирэх явдал гэдэг. Энэ жил жуулчдыг татах томоохон ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Зуны улиралд Улаанбаатар хотод хамгийн олон жуулчин ирдэг. Энэ үеэр зөвхөн аялал жуулчлалын салбар гэлтгүй холбогдох газрууд жуулчдад зориулсан томоохон арга хэмжээ, урлагийн хөтөлбөрийг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадамд гаднын төлөөлөгч, жуулчид оролцох хүсэлтээ илэрхийлээд байна. Бид зохион байгуулж буй арга хэмжээгээ аль болох олон улсын шинж чанартай болгох, хөрш орнуудыг татан оролцуулахыг эрмэлздэг.

-Аялал жуулчлалын салбарын барьж буй бодлого, цаашдын зорилт юу вэ?

-2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтод хүрч чадвал манай улсад нэг тэрбум ам.доллар орох тооцоо, судалгаа бий. Цаашид 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авах томоохон зорилт тавиад байна. Эдгээр зорилтод хүрэхийн тулд салбар дундын хамтын ажиллагаа чухал. Тухайлбал, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх, визийнхээ үнийг бууруулах, тээврийн үнэ тарифыг багасгах, хүртээмжтэй болгох, ирсэн жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанар, тэдний аюулгүй байдал зэрэгт анхаарал хандуулах нь зүйтэй. Мөн бид боловсон хүчин болон монголчуудыг жуулчин хүлээн авахад сэтгэлгээний хувьд бэлтгэлтэй болгох хэрэгтэй.

ДӨРВӨН ХӨТӨЛБӨРӨӨС СОНГОЖ АЯЛЛЫН АВТОБУСААР ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ

Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэг бөгөөд манай орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өндөр ач холбогдолтой. Улаанбаатар хот гадаадын жуулчдын аялах, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад ирж байгаа нийт аялагчийн 90 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Тиймээс энэхүү аяллын автобусны үйлчилгээ нь жуулчдыг нийслэл хоттой танилцах, түүхэн дурсгалт газраар аялуулах юм. Хотын аяллын автобус гадаад, дотоодын жуулчдад зориулсан, хот доторх болон хот орчмын гэсэн дөрвөн хөтөлбөрөөс бүрдэж байна. Жишээлбэл, гадаадын жуулчдад зориулсан хот доторх аялал нь Д.Сүхбаатарын талбайгаас эхэлж Гандантэгчэнлин хийд Мэгжиджанрайсиг, Үндэсний музей, Сөүлийн гудамж, Зайсан толгой, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Богд хааны ордон музей, “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр хүртэл аялах юм. Тэгвэл гадаадын жуулчдад зориулсан хот орчмын аялал нь мөн Д.Сүхбаатарын талбайгаас эхэлж Улаанбаатар- Цонжинболдог чиглэлд Дулмаалин хийд, Цайны замын хөшөө, Чингис хааны морьт болон Тоньюкукийн гэрэлт хөшөө үзэх юм. Гадаадын жуулчдаас гадна аяллын автобус нь дотоодын иргэддээ үйлчлэх бөгөөд дунд сургуулийн сурагчдаас аваад оюутан залуус, мөн ахмад настнуудад зориулсан аяллын хөтөлбөр гаргажээ. Дотоодын маршрутад Үндэсний номын сан, хотын сүм, музейнууд, АСЕМ Вилла цогцолбор, Дамбадаржаалин хийд,” АПУ”, “ТЭСО” зэрэг томоохон үйлдвэртэй танилцах аялал багтжээ. Захиалгат аялалд Горхи Тэрэлж, Манзуширын хийд, Чингисийн хүрээ, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Аглаг бүтээлийн хийд оржээ. “Ulaanbaatar сity тour” аялалд АСЕМ-ийн чуулга уулзалтын үйлчилгээнд явж байсан, дэлгэц, аудио төхөөрөмжөөр тоноглосон, БНСУ-ын “Hyunda Universe Space” загварын том оврын автобусыг хэрэглэж буй. Автобуснуудыг түрээсийн гэрээгээр эргэн төлөх нөхцөлтэйгөөр ашиглан төлбөрийг нийслэлийн төсөвт тусгаж байхаар зохицуулахаар болжээ. Энэхүү төслийн нийслэлийн Аялал жуулчлалын газар хариуцан хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдээ хүлээн аваад байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД “ULAANBAATAR CITY TOUR” АВТОБУСААР АЯЛЛАА

“Ulaanbaatar city tour” автобус үйлчилгээгээ үзүүлээд эхэлсэн байна. Тухайлбал, нийслэлийн Онцгой байдлын албан хаагчид тус автобусаар аялав. Нийслэлийн есөн дүүргийн Онцгой байдлын албаны болон гал унтраах ангийн ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан манлайлж байгаа 90 албан хаагч нийслэл хотынхоо түүх дурсгалт газар, музейг үзэхээр хотын аялалд гарсан байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан оролцож, алба хаагчдад амжилт хүслээ. Тэрбээр “Нийслэл хотын ачаалал ихтэй, чухал хариуцлагатай алба хашдаг хүмүүс бол онцгой байдлын алба хаагчид. Та бүхэн нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, ард иргэдийг гамшиг осол, гал түймрийн аливаа аюулаас үргэлж аварч байдаг. Тиймээс нэг өдөр ч гэсэн алжаалаа тайлж нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газруудаар аялж түүхээ мэдэж авах нь зөв. Хэдий нийслэл хот хүрээлэл багатай ч амьдарч байгаа газар, нийслэл хотынхоо түүх дурсгалт газрын түүхийг мэдэх ач холбогдолтой чухал үйл явдал” гэлээ.

С. Юмсүрэн

Цаг агаарын мэдээ
Цаг агаарын мэдээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​