fbpx БИД ЖИЛД 552 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “ТАРГАЛАЛТ”-ЫГ ХУДАЛДАЖ АВДАГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 3 секунд

БИД ЖИЛД 552 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “ТАРГАЛАЛТ”-ЫГ ХУДАЛДАЖ АВДАГ

Зуны халуун өдрүүдэд хүн бүр сэрүүцэхийн тулд ойр орчмоосоо хөргөгчний хүйтэн ундааг худалдан авч уудаг. Тэр тусмаа чихэрлэг, хийжүүлсэн ус, ундааг гэр бүлийнхэндээ зориулан төрөл бүрийн сонголтоор хэрэглэдэг. Гэхдээ түүнээс гарах хор хөнөөлийг тэр бүр сайн мэддэггүй. Мэдсэн ч тоодоггүй. Ихэвчлэн хүүхдийнхээ ятгалганд орон тэднийгээ чимээгүй “хорлосоор” байдаг.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт “Чихэрлэг ундааны онцгой татварын эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол” хэмээх хэлэлцүүлэг “БлюйСкай”-д боллоо. Чихэрлэг ундаанд татвар ногдуулснаар эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн ач холбогдлыг бодлого боловсруулагчдад танилцуулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон ДЭМБ хамтран зохион байгуулсан юм.

Чихэрлэг ундааны хэт их хэрэглээ бол зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтийг хамарч байгаа томоохон асуудлуудын нэг. Тиймээс ч Зүүн Ази, Номхон далайн бүсийн 50 гаруй улс орон чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулан арга хэмжээ авч байна. Манай улс ч гэсэн эдгээр улс орнуудын жишгээр асуудлыг шийдэх боломжтой бөгөөд чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулснаар үүсэх эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдлыг АШУҮИС-ийн харьяа Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш нар судалж тогтоожээ.

Улс орнууд эдийн засгийн байдалдаа үндэслэн татварыг тодорхой хувь хэмжээгээр тогтоодог аж. Манай улсын хувьд 20 хувиар нэмэгдүүлнэ гэж төлөвлөснөөр бол татварын орлого зөвхөн жилд 98.4 тэрбум болох бөгөөд улсын төсвийг 91.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн жилд нэг хүнд ногдох ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой байгааг судлаачид тооцож гаргасан байна. Чихэрлэг ундааны борлуулалтанд үндэсний үйлдвэрүүд давамгайлдаг. Сүүлийн таван жилд тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30 хувиар нэмэгдсэн. Бизнес эрхлэгчид нийгмийн хариуплагаа ухамсарлан хүний эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргаа арай өөрөөр өргөтгөх, ундааныхаа сахарыг багасгаж, эрүүл хүнс үйлдвэрлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байв.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг чихэрлэг ундаа нь шимт чанаргүй бөгөөд энгийн нүүрс-ус ихээр агуулсан сөрөг нөлөөтэй. Илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, цусан дахь холестирины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Халдварт бус өвчний тархалтаар манай улс Номхон далайн бүсийн орнуудаас VII байрт байна. Зүрх судасны өвчнөөр, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 55 хувь нь нас барж эмчилгээнд нь жил бүр дунджаар 57 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Түүнчлэн судалгаагаар хүн амын ихэнх хувь нь таргалалтгай байгааг тогтоожээ. Иймээс өндөр илчлэгтэй, шимт бодис багатай хүнс болох чихэрлэг ундаанд татвар ногдуулах шаардлагатай гэж тусгасан байна.

Гэтэл бид өдөр бүр гэр бүлээрээ хоолны дараа уух гэж хийжүүлсэн ундаа том савлагаагаар авч хөргөгчиндөө хадгалдаг. Мөн баяр наадам, шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр гээд тэмдэглэлт өдрүүдээр бүр ихээр нь авч уудаг нь харамсалтай. Тиймээс чихэрлэг ундаанаас татгалзах цаг ирсэн хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид анхааруулж байв.

Зууны мэдээ
Б.Ану

С.Батболд: Улаанбаатарыг дэлхийн жишигт нийцсэн хот болгохын төлөө ажиллаж байна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​