fbpx Монгол залуусын хүмүүжил өрх бүлээс эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 45 секунд

Монгол залуусын хүмүүжил өрх бүлээс эхэлнэ

Монгол Улс нэг нийгмээс ардчилсан тогтолцоо руу ороод 28 жил боллоо. Тэр үед төрсөн хүүхэд 28 настай идэрчүүд байгаа. Тэр сайхан идэр нас бие жагссан залуус Монгол Улсынхаа өнгөрсөн ба өдгөөгийн түүхээ судалж мэдэх нь ховор, бас хүсдэг ч үгүй юм уу гэх хувь хүн миний ажиглалт залуу үеийн тухай бодол санаашрал санаа сэтгэлд "хир толбо" суулгаад байх боллоо. Өнөөдөр Монгол Улсаа хөгжүүлье, залуу үеэ зөв монголжуу хүн болгоно гэх үзэл ёс хаачив. "Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно" гэж улсынхаа Үндсэн хуульд тунхагласан байдаг билээ. Ардчилсан нийгмийн амьд бүтээгдэхүүнүүд болох залуу үед энэ хуулийн тунхаг бичиг хэрэгтэй юу, хүмүүнлэг нийгэм гэдэг ямар агуулгыг заасан ухагдахуун вэ. Тэр нь биеллээ олж бидний ажил хэрэгт ядаж залуу хойч үед тус нэмэр болж чадаж байна уу, сургууль албан газар, хамт олон, аав ,ээж энэ үгийн цаад утга агуулга чанарт яаж хандаж байна вэ. Ер нь монгол орны улс трийн эргэн тойронд залуу хойч үедээ хандах, хүн байхын утга чанар ёс зүйд ямар бодлогоор яаж хандаж ирэв. Энэ талаарх төрийн зангилаа асуудал бодлогын чанартай тогтолцоо байна уу. Залуус энэ нийгмийн голлох хөдөлгөх зүтгэх хүчин мөн юм бол залуу хүмүүст манай төр засаг ямар анхаарал халамж үзүүлж, сурагч оюутнуудын сурлагын хөтөлбөрт монгол уламжлал ёс зүйн талаар тусгасан үнэтэй хөтөлбөрийн хэсэг байгаа эсэх. Тэдний ажиллаж амьдрахад нь хүний ёсоор тэр тусмаа монгол хүний мөс чанар, жудаг авир, зан заншил, өв уламжлалд ойртсон, түүнийгээ судлагдахууны түшиц болгож өөрийгөө боловсруулж сурч ажиллаж амьдрахад нь бид өнгөрсөн жилүүдэд залуу хойч үедээ ямар тус дэм үзүүлэх ажил хийвээ гээд эргэцүүлээд үзэхэд энэ талаар хэлэх үг хийх болон хийсэн ажил, алсын хараа тун ч ховордуу, бараг байхгүйтэй эн зэрэгцэж ийм асуудал урсгалаар явж байгаад миний үеийнхний сэтгэлийг сэрд хийлгэж санаа сэтгэлд нэгэн их хир буртаг суулгаад болохгүй юм.

Энэ талаарх сэдлийг заавал их эрдэмтэн мэргэд, төр засаг ч биш, монгол хүмүүс бид гэр бүл, сургууль цэцэрлэг, албан газруудын хүрээнд тодорхой зорилго, зорилт тавиад монгол залуусаа хүн болгох хүн байхын учиг зангилаа утга ёсонд сурган дасгаж хойч үедээ тус буян буюу үнэт хувь нэмрээ өгөх цаг болчихжээ гэх хувийн дүгнэлт хийлээ. Тиймээс энэ асуудлыг хөндөн хэлэлцэж, тод томруун ирээдүйтэй шийдэлд хүрэх нь хойч үед минь амин хэрэгцээт асуудал мөн гэж үзсэнээ хэлье гэх бодол төрлөө. Монгол хүмүүс гэр бүлийн, номын багшийн шавь барилдлагыг тогтоож, үр хүүхдээ хар багаас нь хүмүүжил жаягтай болгох их ажилд учир жанцантай хандаж ирсэн дээр үеийн гайхамшигтай ёс улбаатай байсан.

 

Бүх хүн тэнгэрийн доор үүсч хөрстийн дээр төрж хүн болохдоо өссөн тэр л эх орныхоо наран сарны илч гэрлээр тэжээгдэн байгалийн таван мах бодиор хүрээлүүлэн тэтгэгдэж, нэгэн зүйлийг бараг андгай тангаргийн зэрэгт үзэж өөртөө нааж сэтгэхгүйдээ өвлөж, хүн болохын дээд утгын тэр нэгэн ёс чанарыг эзэмшдэг билээ. Өнөө үед бидний мартаж орхисон юмны нэг нь үр хүүхдээ хүн чанарын тэнгэрт жинхэнэ монгол өв уламжлалыг эзэмшсэн хүн болгон хөгжүүлэх тэр бодол бодлого бүх зүйлээс бидний амьдралаас дайжиж холдсон явдлыг харамсан хэлж, нөхөгдөшгүй энэ гарзыг нөхөх ямар арга зам буйг эрэлхийлэх цаг үе ирснийг тэмдэглэн сануулж байна. Өнгөрсөн 28 жил бид үр хүүхдэдээ залуу үедээ тун харалган хоёрдмол, хуваагдмал талцалтай сэтгэлгээ хүмүүжил суулгачихлаа. Энэ талаар би маш их санаа зовдог хүний хувьд цөөн баримт хэлье. Сонгуулийн жилүүдэд монгол хүний хуваагдал, үзэл бодлын зөрчил гэр бүл гал голомтын хүрээний маш том гажуудсан асуудал болсон. Бид төр засгаа сонгож байгуулахдаа хүртэл ингэж хүн чанар ёс жудаг үзэл баримтлалаа алдталаа, жинхэнэ хүн байх зарчмаасаа ухартлаа үзэл санааны хуваагдалд автжээ. Худлаа ярих хоосон амлах, хууран мэхлэх, хов гүтгэлэг хийж ажлаа бүтээж амьдралаа авч явахын уршигт үр дагаврыг бараг л монгол хүн бүр тэр дундаа төр засгийн дээд төвшиндөө хот, аймаг, сум, баг хорооны хэмжээнд чадамгай дадамгай хийж, монгол хүн байх жудаг чанараасаа ухарлаа. Бас мөнгө, хогшил хөрөнгө шүтсэн амьдралд залуу үеийн оюун ухааныг чиглүүлж, түүнд суурилан хөгжүүлэхийг амьдралын суурь зарчим болгож, мөнгө хөрөнгөтэй л бол тэр хүн дээд гэх хачин сургаал зарчмыг залуу үеийн оюун ухаанд гүнзгий суулгаж өгсөн он жилүүд биднийг дайрлаа. Бидний сонгосон нийгэм хэдий "капитальный " ч гэсэн мөнгө хөрөнгөтэй хүний тухай биш, түүнийг шударгаар олж өөртөө наах, нийгмийн баялагтай харилцах, бодит хөдөлмөрөөр олох наад захын хэм хэмжээ алдагджээ. Энэ талаарх залуу үеийн хүмүүжил ёс суртахууны бүрдэл хэсэг сайн ёсноос ухарсан нь залуу үед "хорт утаа" мэт түгж, залуусыг аав ээж гэр бүл хамт олондоо үнэнч хандаж шударгаар ажиллаж амьдрах зарчим дэг жаягаас хар аяндаа холдуулан шударга бусын замаар яагаад ч болов мөнгө хөрөнгө олох буруу замын ёс зүй сурталд хөтөлж муу аргад дасган сургаж байгааг харахад зүрх шимшрэхгүй байхын аргагүй болов. Залуу үе эргэлзэж, бас яах учраа олохгүй байдаг нэг зүйл бол төрийн сонгуульд яаж биеэ бэлтгэх, хэрхэн оролцох хэнд, юуны төлөө саналаа өгөхийн утга учрыг мэдэхгүй урсгалаар явж байгаад өнөөдрийн хэдэн төгрөгт хууртаж саналаа өгчихдөг энэ бурангуй гэмээр явдалд санаа зовинох юм. Залуус "Хэн мөнгө өгсөнд" гэх уриатайгаар өнөөдөр Монгол Улсынхаа ирээдүйн нийгэм эдийн засгийн сонголтоо хийх болжээ. Яг энэ үйлдэл өнөөгийн байдлаар залуусын дотор "олонх" байгаа нь улс орны нийтлэг эрх ашигт хортойгоор нөлөөлж, хар бараан үүлийг нүүгэлтүүлэн Монголын ирээдүйд аюулын харанга дэлдэж байна гэхэд хилсдэхгүй боллоо. Би зүгээр л Монголын хаа сайгүй дэлгэрсэн, бүр улс орны улс төр, нийгэм эдийн засгийн байдалд ноцтой гэх ёс бус хүн чанарын гаднах дөрөвхөн илэрхий баримтыг мөчид мөхөс товч дурдлаа. Үүнээс үүдээд хэлэхэд Монгол Улсад минь залуу үе нийгмийн тогтолцооны хуулийн зарчим агуулга, төр засгийн бодлогын асуудал, гэр бүл аав ээжийн хайхрамжгүйн уршигт үр дагавраар МОНГОЛ ХҮН БАЙХ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЁС ЧАНАР ЖУДГАА ИЙНХҮҮ ГЭЭСЭН 28 ЖИЛИЙГ ҮДЛЭЭ. Бидний монголчуүд өөрт оногдсон амьдралын зөв хэмнэлээ зөв зүйтэй эзэмшиж, улс гүрэн Монголынхоо хойч залуу үедээ дээд тус нэмрийг үзүүлж жинхэнэ монгол иргэн төлөвшүүлэн хөгжүүлэх бодлого буюу "хүмүүнлэг иргэний ардчилсан" нийгмийн тогтолцоогоо хуульчилсан ч хэрэглэж хэрэгжүүлж чадсангүй. Ялангуяа улс төрийн нөхцөл дэх монгол ёс чанараа алдагдуулсан гэм нүглээ цайруулах тал руугаа бүх бодлого баримтлалаа чиглүүлэн ажиллах цаг нэгэнт болсныг товчоор хэлж сануулах гэсэн минь энэ билээ. Энэ талаар төр засаг, иргэн хүн ч нэгийг бодож хоёрыг тунгаах цаг иржээ.

 

Нийтлэлч Ц.ЯДАМСҮРЭН

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

“Шарилжгүй Улаанбаатар-3” аян баасан гарагт эхэлнэ
“Шарилжгүй Улаанбаатар-3” аян баасан гарагт эхэлнэ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​