fbpx Хуучин дарга нарын газрын наймаанд ХСҮТ хүчин мөхөсдлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 6 секунд

Хуучин дарга нарын газрын наймаанд ХСҮТ хүчин мөхөсдлөө

Хавдар судлалын үндэсний төвийн хүлээн авах тасаг байрладаг баруун талын гарцыг “Шинэ зуун” хотхоны оршин  суугчид хаагаад удаж байна. Тус эмнэлгээр үйлчлүүлэгсдийн тоо огцом нэмэгдэж байгаа бөгөөд эмнэлгийнхэн энэ гарцаар ядаж эмнэлгийн машиныг оруулж, гаргадаг болгохыг хүсч байгаа билээ.

Улсдаа ганцхан байдаг Хавдар судлалын үндэсний төвийнхөн эмнэлгийнхээ хашаа руу орж, гарах гарцыг нээж өгөхийг гуйгаад багагүй хугацаа өнгөрч байна. Баруун талд нь орон сууцны хотхон, зүүн талд нь электрон барааны дэлгүүр таглачихсан тус эмнэлгийн хашаа руу автобусны буудалтай зэрэгцсэн ганц эгнээ бүхий нарийхан гарцаар хүн машингүй орж, гардгийг бүгд мэднэ. Стандарт ярихаараа дөрвөн зүг рүү харсан гарц, орцтой байх ёстойг нь хүлээн зөвшөөрдөг ч бодит байдал дээр өвчин зовлондоо шаналсан, ядарсан үйлчлүүлэгчид хаалга хайж эмнэлгийн хашааг тойрч бүдэчсээр. Үхэл, амьдрал шийдэхээр тэмцэн, сандарч яваа түргэний тэргүүд Нарантуул, Дүнжингарав, Сандэй худалдааны төв гээд автозамын түгжрэл хамгийн их энэ замаас эмнэлэг рүүгээ орж чадахгүй, дохиогоо хангинуулан бухимдсаар.

Эмнэлгийн эмч, ажилтнууд хүлээн авах руу буюу баруун тийшээ харсан гарцаа “Шинэ зуун” хотхоны оршин суугчдаар хаалгачихаад энэ оны нэгдүгээр сараас хойш хэрүүл тэмцэлтэй байсаар ирлээ.   Хавдар судлалын үндэсний төв яагаад ийнхүү ганцхан гарцтай хоцров. Зөвхөн энэ эмнэлэг төдийгүй Улаанбаатар хотын бүх эмнэлэг энэ асуудлыг тойроогүй.

Бүр эхнээс нь хөөн яривал эмх замбараагүй олгосон газрын наймаанаас  үүдэлтэй. 2006 онд Хотын дарга асан Ц.Батбаяр 184 тоот захирамж гарган “Барилга корпораци” компанид ХСҮТ-ийн газраас өгсөн. Тухайн үед эмнэлгийн захирлаар А.Мөнхтайван байв. Харин 2009 онд хотын даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр 380 тоот захирамжаар “Барилга корпораци” компанийн эзэмшиж байсан 2635 метр квадрат талбайг “Жигүүр гранд” компанид шилжүүлсэн байдаг. Энэ талбайд өнөөдрийн хэрүүл, тэмцлийн нэг тал болоод байгаа “Шинэ зуун” хотхон байгуулагдсан хэрэг. Тухайн үедээ эмнэлгийн ажилчдад зориулж барилга барьж өгнө гэж тохиролцсон ч үнэ төлбөр дээр санал нийлээгүйн улмаас маргаан үүсч, эмнэлгийн ажилтнууд газраа буцаан авахын тулд гурван шатны шүүхээр заргалдаад ялагдсан билээ. Мөн тус эмнэлгийн гавьяат эмч нар эмнэлгийн зориулалтаар газар авсан байснаа хожим УИХ-ын гишүүн М.Билэгтэд шилжүүлж, өдгөө эмнэлгийн зориулалттай барилга боссон ч гацсан байдалтай байгаа. Нэгэнт мөнгөө төлөөд байрандаа орчихсон иргэд тав тухтай амьдрал, орчны аюулгүй байдлаа хамгаалж тэмцэх нь аргагүй. Нөгөө талаас ХСҮТ-өөр үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн эрх ашиг, улсын онцгой обьектийн аюулгүй байдал алдагдаад байгаа билээ.

АЛБАДАН ЧӨЛӨӨЛСӨН Ч НЭМЭР БОЛСОНГҮЙ

ХСҮТ-д үлдсэн ганц гарц. Эмнэлгийн зүүн талд байх бас нэгэн гарцыг таглаж буулгасан чингэлгийг албадан холдуулсан ч дахин хаасан байна.

Хавдар судлалын үндэсний төв нь яагаад дөрвөн тийшээ орц, гарцтай байх ёстой вэ. ХСҮТ-ийн хувьд цацраг идэвхт үүсгүүр тогтмол ажилладаг, химийн бодис, тариа хэрэглэдэг онцгой обьект. Онцгой нөхцөл үүсэхэд яаралтай нүүлгэн шилжүүлэх ёстой. Гэвч одоогийн нөхцөлд ямар ч боломжгүй. Хэрэв гал түймрийн аюул гарвал галын машин орж чадахгүй. Автобусны буудалтай зэрэгцэн байх одоогийн ганц орцоор түргэний машин орж, гарахдаа цаг алдаж, тэр хэрээр өвчтөнүүдийн эмнэлгийн тусламж авах хугацаа хойшилж байна. Нарантуул зах руу чиглэсэн автобусууд зогсдог уг зогсоолын байршлыг өөрчилж өгөхийг хүсэхэд 14 чиглэлийн 110 автобус дайран өнгөрдөг 1880 орчим зорчигч үйлчлүүлдэг гол зогсоолуудын нэг тул боломжгүй гэсэн хариуг Нийслэлийн Тээврийн газраас өгчээ.

Түүнчлэн хүчтэй эмчилгээ хийлгэж байгаа, ядарч сульдсан эмчлүүлэгчид ганцхан гарцаар орж, гарахын тулд эмнэлгийн хашааг бүтэн тойрч байна. Ядаж явган хүнд зориулсан хаалга ч алга. Уг нь урагшаа, хойшоо гарц гаргах боломж бий. Гэвч мөн л газрын асуудалтай. Харин богино хугацаанд шийдэж болох гарц нь баруун, зүүн хоёр тал юм. Эмнэлгийн зүүн талд “Арина электроникс” төвийн яг хойд талд зөвшөөрөлгүйгээр чингэлэг буулгаж тагласан. Тус төвийн менежерээс яагаад нийтийн эзэмшлийн талбайд дураараа авирлаж, эмнэлгийн гарцыг албаар тагласныг асуухад “Энэ байшинг бид түрээслэдэг. Чингэлгийг бид тавиагүй. Түрээслүүлэгч компанийнхан өөрсдөө тавьсан байх. Хэрэв эмнэлэг рүү гарц хийчихвэл энэ хавьд дэлгүүрүүд олон болохоор бараа буулгаж, зөөхөөс эхлээд хүндрэлтэй гээд хаасан юм болов уу. Сайн мэдэхгүй байна” гэлээ. Харин түрээслүүлэгч гэх эзэн нь бидэнд олдсонгүй. “Шинэ зуун” хотхоны СӨХ болон оршин суугчид дээр хэлсэнчлэн эмнэлгийн баруун талын гарц буюу хүлээн авах руу шууд орох боломжтой гарцыг хааж хашаа хатган эсэргүүцэж байна. Хэрэв нээчихвэл хүн, машин холхиод оршин суугчдын тав тухыг алдагдуулж, хотхоны зогсоол дүүрчихнэ гэж хатуу эсэргүүцэж, эсэргүүцлийн самбар хүртэл босгосон байна. Нийтийн эзэмшлийн талбайг ийнхүү дураараа хааж болохгүй, нээх ёстой гэж хяналтын шатны бүх байгууллагууд нь уг нь дүгнэчихсэн юм билээ. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газраас эмнэлгийн гарцыг нээхгүй бол эрсдэлтэй нөхцөл үүссэнийг дүгнэж, Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүйгээр дураараа хааж хашсаныг тогтоож, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас орц, гарц гаргах асуудлыг шийдвэрлэхийг Газрын албандаа аль сар гарангийн өмнө даалгачихсан байдаг. Гэвч бодит байдал дээр хэрэгжсэн зүйл нэг ч алга. Нийслэлийн газрын албанаас аль алийг нь албадан буулгасан ч буцаагаад  хаачихаж. Өөрөөр хэлбэл, хяналтын байгууллагууд цаасан дээрх шийдвэр, дүгнэлтээ хэрэгжүүлж чадахаа больжээ гэсэн үг.

ЭМНЭЛГИЙН МАШИН ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРНӨ ГЭВ

“Шинэ зуун” хотхоны хувьд анхнаасаа давчуу газар ойрхон баригдсан блокуудтай. Хэрэв эмнэлгийн баруун гарцыг нээчихвэл яг орцны үүдээр машин явж, оршин суугчид, хүүхдүүдэд аюултай нөхцөл үүснэ гэж хатуу эсэргүүцэж байгаа. Харин ХСҮТ-ийн эмч, ажилтнууд зөвхөн эмнэлгийн машин болон явган хүн орж гардаг байдлаар нээхийг хүсээд байгаа юм. Учир нь ХСҮТ-ийн хүлээн авах нь тус гарцтай тун ойрхон бөгөөд одоогийн байдлаар түргэний тэрэг хүлээн авах руугаа хүн хүргэхийн тулд зүүн талаараа буюу Нарантуул явдаг замаар бүтэн тойрдог. Бид эмнэлэг болон оршин суугчдын төлөөллөөс байр суурийг нь авсан юм.

ХҮСТ-ийн дэд захирал Л.Баярсайхан:

-Оршин суугчдаас нийтлэг эрх ашгаа бодооч гэж бид хүссэн. Яагаад хүн хүндээ хүнлэг хандаж болдоггүй юм бэ. Ядаж явган хүн болон зөвхөн түргэний тэрэг орж, гардаг байхаар гарцыг нээе гэж бид хэлж байгаа. Жишээлбэл, манай эмнэлэгт маш олон хагалгаа ордог. Хэдийгээр урьдчилаад цус цусан бүтээгдэхүүнээ бэлдчихсэн байдаг ч том хагалгааны үеэр хүндрэл гарахад цусны станцаас яаралтай цус авах хэрэг гардаг. Баруун тийшээгээ гарцтай болчихвол түргэний тэрэг гараад л цусаа аваад ороод ирнэ. Тэнд нэг хүний амь насыг аврах гээд байна шүү дээ.

“Шинэ зуун” СӨХ-ны дарга Д.Агваанваанчиг:

-Манай хотхоны зай талбай ямар давчууг та бүхэн харсан биз дээ. Хэрэв энэ гарцыг нээчихвэл 13-ын дунд замаас Нарантуулын зам руу нийлэх гэсэн машины урсгал тасрахгүй шүү дээ. Орцны үүдээр машин явна. Хүүхдүүд хаана тоглох вэ. Гүүрэн, нүхэн гарц гээд шийдэж болох боломжууд байна. Гэтэл энд байгаа 200 гаруй айлын эрх ашгийг хөндөх ямар хэрэг байна. 20,30 жил зүгээр байсан хэрнээ гэнэт өвчтэй хүмүүсийн нэр бариад дайраад байгааг ойлгохгүй байна. Зөвхөн эмнэлгийн машин л гаргая гэж байгаа бол бид бодолцож болно. Бид чинь бас хүн шүү дээ.

ЖИЛД ХОЁР ДАХИН НЭМЭГДЭЖ БАЙГАА ХСҮТ-ИЙН АЧААЛАЛ

Оршин суугчдын хувьд өчнөөн жил зүгээр байсан хэрнээ гэнэт л гарц хэрэгтэй болчихов уу гэсэн байдлаар хандаж байгаа юм. Харин ХСҮТ-ээр үйлчлүүлэгсдийн тоо огцом нэмэгдэж байгаа нь хамгийн том асуудал болоод байгаа билээ. Гараа гэмтээгээд эмнэлэг бараадах, хавдар гээч зүйлтэй холбогдож энд ирэх хүмүүсийн сэтгэлзүй асар ялгаатай байдаг. Өдөр бүр хүний амь нас дэнсэлж, үхэл хагацалтай нүүр тулдаг эмч, ажилтнууд нь ч сэтгэлзүйн асар их дарамтанд ажилладаг. Өнөөдрийг хүртэл энэ эмнэлгээс мэс заслын нэг ч эмч тэтгэвэрт гараагүй. Бүгд тэтгэвэрт гарах наснаасаа өмнө өвчнөөр нас барсан тухай, одоо ажиллаж байгаа залуу эмч нараа ийм байдалд хүргэхгүй юмсан гэж тэд ярьж сууна. Эмч, өвчтөнүүд нь сэтгэлзүйн хүнд нөхцөлд байдаг болохоор хавдрын эмнэлгүүддээ онцгой анхаардаг туршлага олон улсад бий. Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй улсыг ярихаа болиод хамгийн ойроор нь Эрхүү мужийн Хавдрын төвөөр ганцхан жишээ авъя. Манай улсаас хоёр дахин бага хүн амд үйлчилдэг тус төв мэс заслын 23 өрөө, 27 ор, сэхээн амьдруулах 60 ортой. Харин манай Хавдар судлалын үндэсний төв  мэс заслын дөрөв, сэхээн амьдруулах зургаахан ортой. Бусад эмнэлэгт өвчтөн хэвтээд эмчлүүлээд гардаг бол хавдартай өвчтөн мэс засал хийлгэчихээд туяа, хими эмчилгээнд үргэлжлүүлэн орох зэргээр доод тал нь 2-3 сарыг зарцуулдаг. Эрхүүгийн эмнэлэг ийм эмчлүүлэгчиддээ зориулж 150 ор бүхий зочид буудлыг үнэ төлбөргүйгээр ажиллуулж байхад манай улсад байгаа ганцхан эмнэлгээ зорьж ирсэн орон нутгийн иргэд ХСҮТ-ийн ойролцоох зочид буудлуудыг дамжин хоноглож, аргаа, мөнгөө барсан зарим нь эмнэлгийн үүд, коридорыг бараадан өдөр хоног өнгөрүүлж байгаа эмгэнэлтэй дүр зураг үргэлжилсээр.

Харамсалтай нь энэ эмнэлгийн хаалгыг татах хүний тоо жилээс жилд нэмэгдсээр л байна. Тоон үзүүлэлт хэлвэл Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 2007 онд 5400 байсан бол арван жилийн дараа 11500 болж, харин амбулаториор үйлчлүүлэгсдийн тоо 58600-гаас 98600 болж даруй хоёр дахин нэмэгджээ. Харин тэд өнөөдөр хавдрын өвчлөлийг бууруулах гарцыг ярилцахын оронд эмнэлэг рүү орж, гарах гарцыг маань чөлөөлөөд өгөөч гэж төр засгаасаа гуйж суугаа нь дэндүү харамсалтай.

Б.Солонго

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол залуусын хүмүүжил өрх бүлээс эхэлнэ
Монгол залуусын хүмүүжил өрх бүлээс эхэлнэ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​