fbpx МАЛЫН УДМЫН САНГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 58 секунд

МАЛЫН УДМЫН САНГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолбор (2018.07.03) нээлтээ хийлээ. "Монгол мал" үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22,3 га газарт 2013-2018 онд бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэн, цогцолборыг ашиглалтад орууллаа. Энэ бүс нутагт Малын удмын сангийн үндэсний цогцолбор байгуулсан нь бусад аймаг хотын хэрэглэгчид, малчид, фермерүүдэд ойртуулсан чухал шийдэл болсон гэж үзэж байна.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон болон Дархан-Уул аймгийн Хонгор сумын удирдлагууд болон мал аж ахуйн салбарын ахмад мэргэжилтнүүд оролцсон.

Арга хэмжээг нээж, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ: "Монгол Улс олон улсын жишигт нийцсэн малын генийн санг хамгаалах, үйлдвэрлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, Азидаа томоохонд тооцогдох Малын удмын сангийн үндэсний цогцолбортой боллоо. Уг цогцолбор ашиглалтад орсноор манай орны эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, мал аж ахуй эрхлэгчдэд нийлүүлэх улмаар малын үүлдэр угсааг сайжруулах, тооноос чанарт шилжих Засгийн газрын бодлого хэрэгжих боломж бүрдэж байна” гэлээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат

Малын удмын сангийн үндэсний төв нь бүтцийн хувьд гурван алба, 34 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тус төвийн генийн санд 4 үүлдрийн ямааны 1793 тун, 16 үүлдрийн хонины 25878 тун, 8 үүлдрийн бухны 37086 тун нийт 30 үүлдэр, омгийн 64757 тун малын үр хадгалагдаж, монгол малын удмын санг хамгаалахын зэрэгцээ эдгээр үүлдэр, омгийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглаж, удамзүйн дэвшил түгээж байна.

Тодорхой жишээ дурдвал, Засгийн газраас "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил”-ын хүрээнд өндөр ашиг шимт махны болон сүүний чиглэлийн абердин-ангус, симменталь, хар тарлан, алатау үүлдрийн бухны 1244 тун гүн хөлдөөсөн үр, 110 литр азотыг захиалгын дагуу нийлүүлжээ. 2017 онд нийт 3033 мал хээлтүүлсэн бол 2018 онд энэ тоог 55 хувиар нэмэгдүүлэн, хээл авалтыг 8 хувиар дээшлүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн онд бод, бог малын 17839 тун үр үйлдвэрлэсэн бол энэ онд 28000 тун үр үйлдвэрлэж, цаашид дотоодын хэрэгцээ бүрэн хангаж, экспортлох зорилт тавин ажиллаж байна.

Ийнхүү төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг мал аж ахуйн эрхлэгчдэд үзүүлэх зорилготой. Тиймээс мэргэжлийн боловсон хүчнүүдийг тогтвортой ажиллуулахын тулд төвийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах тал дээр анхаарна гэдгээ нээлтийн арга хэмжээнд оролцсон төр засаг, сум орон нутгийн удирдлагууд хэлж байсан юм.

Малын удмын сангийн үндэсний цогцолбор нь орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр үр үйлдвэрлэл, азот цех үйлдвэрлэл, ээмэгний үйлдвэрлэл, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг иж бүрэн лаборатори, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах болон малыг тэжээж бордох байр талбай, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг, цахилгаан, ус, дулаан хангамжийн шугам зэрэг 14 объектоос бүрдэж байна. Нээлтийн арга хэмжээнд оролцогчдод эдгээр байгууламжийг нэг бүрчлэн танилцуулж, үр үйлдвэрлэх процесс, хөврөл шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж байгааг бодитоор харууллаа.

Малын удмын сангийн үндэсний цогцолбор

Малын удмын сангийн үндэсний цогцолборын иж бүрэн лабораторийн зурагнаас

Бухнаас үр үйлдвэрлэж байгаа нь

Хөврөл шилжүүлэн суулгах ажилбарыг хангай, тал нутгийн цагаан үүлдрийн хонин дээр хийж байна. Гол нь малын ашиг шимийг дээшлүүлэх үндсэн зорилготой.

Мах, сүү, ноосны чиглэлийн 50 хуц, 30 ухнын байр. 12 аймгийн цөм сүргээс шилж сонгон, тодорхой хугацаанд үр үйлдвэрлэлдээ ашиглан, орон нутаг руу нь буцаадаг байна.

Малын зуны байр

Цаашид Монгол малын гайхамшиг, давуу талыг гадаад, дотоодын жуулчдад танилцуулах, хүүхэд, залуучуудад уламжлалт мал аж ахуйн арга ухааныг өвлүүлэх, таван хошуу малаа хайрлан, хамгаалах хандлага бий болгох зорилготой олон нийтэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулахыг зорьж байна.

Малын удмын сангийн үндэсний цогцолборын нээлтийн арга хэмжээний төгсгөлд, зарим хүнд талархал гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв нь мал аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтууд болох мал үржлийн ажил, үйлчилгээг эрхлэх, мал сүргийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, баяжуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх удам гарваль, үүлдэр, угсааг сайжруулах арга хэмжээг тодорхой бодлого, стратегийн дагуу үндэсний хэмжээнд нэгтгэн зохион байгуулж хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий мэргэжлийн үйлчилгээний байгууллага юм.

Тус төв нь Монгол Улсын мал сүргийг уугуул орчинд болон генийн түвшинд хадгалах, хамгаалах, сайжруулах, үржлийн ажлын стратеги төлөвлөгөө, үржүүлгийн хөтөлбөрийн дагуу малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын нөхөн үржихүйн чадавхи, нөөц боломжид суурилан үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, биотехнологи, генийн инженерчлэлийн ололтыг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

Аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нараас наадмын түрүү бөх тодорно
Аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нараас наадмын түрүү бөх тодорно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​