fbpx Ухаалаг автомашины эрэлт нэмэгдэх нь Монголд ашигтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 6 секунд

Ухаалаг автомашины эрэлт нэмэгдэх нь Монголд ашигтай

​Цахилгаан автомашины үйлдвэрлэл зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ Цахилгаан автомашины үйлдвэрлэл зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ.

Цахилгаан автомашины одоогийн нөхцөл байдал, ирээдүйн хандлага, боломжийн талаар цувралаар хүргэж буй. Өмнө нь дурдсанчлан цахилгаан автомашины үйлдвэрлэлийн дийлэнх зардлыг батерейд зарцуулдаг. Сүүлийн үеийн ухаалаг утас, цахилгаан автомашины батерейн хамгийн гол түүхий эд нь литийн давс, кобальт, бал чулуу, никель, манган, хөнгөн цагаан юм. Үүнээс кобальт хамгийн шилдэг нь.

Энэ түүхий эдээр хийсэн батерей нягтрал ихтэй, цэнэгээ удаан барьдаг. Одоо зах зээлд борлуулалт сайтай байдаг Nissan Leaf-ийн батерейн гол орц манган. Гэвч кобальтын батерейтэй нь чанараараа үүнтэй харьцуулашгүй сайн эд. Харамсалтай нь дэлхий дээр кобальтын нөөц харьцангуй бага. Гэвч эрэлт их, тиймээс бусад түүхий эдээс өндөр үнэтэй. Иймд батерей үйлдвэрлэгчид зардлаа танах үүднээс кобальтыг орлох арга замыг эрэлхийлж байна. Харин Монгол орны хувьд одоогоор тогтоогдсон кобальтын нөөц байхгүй ч, батерей үйлдвэрлэлийн хоёр дахь чухал түүхий эд болох литийн нөөц бүхий гурван орд Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймагт тогтоогджээ.

• Хөх дэлийн ордын баттай зэрэглэлээр тогтоогдсон литийн нөөц нь 0.145 хувийн дундаж агуулгатай 37.7 мянган тонн. Уг ордын эзэмшигч нь “Алкалли металл монголиа” ХХК.

• Мөнхтийн Цагаан дөрвөлжингийн орд нь 0.65 хувийн дундаж агуулгатай 14575 тонн нөөцтэй. Эзэмшигч компани нь “Литиум майнинг” ХХК.
• Сүхбаатар аймагт илэрсэн литийн үндсэн чулуу ордыг “Оюуны ундраа” групп ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг орд хангалттай хэмжээний литий карбонатын нөөцтэй болохыг тус компани өмнө нь мэдээлж байжээ.

Дэлхийн литийн хэрэглээний 39 хувийг батерей, 30 хувийг керамик болон шилний үйлдвэрлэл эзэлдэг. Литийг ялгах технологи нь газрын ховор бусад элемент шиг ярвигтай биш. Түүнчлэн манай орны хувьд хэт суурилаг чулуулагтай холбоотойгоор цаашид ордууд нээгдэх ихээхэн боломжтой талаар мэргэжилтнүүд онцолжээ.

                                                              ЛИТИЙН ЭРСДЭЛ
Сүүлийн жилүүдэд литийн нийлүүлэлт сул байснаас үнэ хөөсрөлтэй байгаа. Өндөр үнэ болон цахилгаан автомашины зах зээлийн тэлэлтээс шалтгаалж шинэ, хуучин уурхайнууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буйг Bloomberg-ийн шинжээчид онцолжээ. Гэвч литийн үнэ одоогийн түвшнээс уруудвал шинээр уурхайнууд төдийлэн ашигтай ажиллаж чадахгүй. Энэ нь цахилгаан автомашины үйлдвэрлэлд ч нөлөөлж тун магадгүй.

                   МОНГОЛД ЛИТИЙН НӨӨЦ БҮХИЙ ГУРВАН ОРД ТОГТООГДСОН
Цахилгаан автомашины 2030 оны зорилтот үйлдвэрлэлд хүрэхийн тулд литийн эрэлтийг хангах шинэ хөрөнгө оруулалтууд шаардлагатай болно. Шинжээчдийн харж буйгаар цахилгаан автомашин үйлдвэрлэл ойрын хугацаанд төлөвлөсөн хүчин чадлынхаа хагаст хүрлээ гэхэд ирэх таван жилд литийн эрэлтийг хангаад байх боломжтой. Гэхдээ цаашдаа зах зээлд хомсдол үүснэ гэх болгоомжлол бий.

Харин үүнтэй зэрэгцэн кобальтыг орлох технологи хурдацтай хөгжвөл 2030 он хүртэл литийн эрэлт буурах хандлага бас ажиглагдаж байна. Bloomberg New Energy Finance судалгаанаас харахад эрсдэлийг тооцохгүйгээр 2022 он гэхэд дэлхийн кобальтын нийт нийлүүлэлт 154 мянган тоннд хүрэх аж. Гэхдээ одоогийн тогтоогдсон нццу нэмэгдвэл шүү дээ. Хэрэв байдал сайнгүй болвол цахилгаан автомашин үйлдвэрлэгчид кобальтын хэрэгцээг бууруулах шийдэл эрэлхийлэх болно. Мөн дахин боловсруулах бас нэг хувилбар ч байж болох юм.

Судалгаанаас харахад жилд 100 мянган тонн кобальтыг дахин боловсруулбал 2030 он хүртэл нийлүүлэлтийн муруй тогтвортой байх найдвар бий. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар дахин боловсруулсан литий-ион батерейн чанар хэрэглээнд хангалттай сайн байж чадахгүй байна. 

                      БУСАД ТҮҮХИЙ ЭДИЙН ЭРЭЛТ БА МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Литий, кобальтаас гадна цахилгаан автомашины эрэлтэд нийцүүлэхийн тулд бусад түүхий эдийн нийлүүлэлтийг дэмжихэд ихээхэн хөрөнгө оруулалт шаардагдах төлөвтэй. Жишээ нь, 2030 он хүртэл уг салбарт дунджаар хоёр сая тонн зэс шаардлагатай талаар Bloomberg-ийн шинжээчид онцолж байна. Зэсийн экспортоос хараат Монгол улсын хувьд энэ нь маш сайн дохио.

Манай өмнөд хөрш дэлхийн цахилгаан автомашины үйлдвэрлэлийн талаас илүүг нь дангаараа нийлүүлдэг. БНХАУ-ын зэсийн хэрэглээ энэ онд дунджаар 23 сая тонн байх төлөвтэй байна. Үүгээр ч зогсохгүй литийн ханш Хятадад харьцангуй өндөр. Энэ нь хэдийгээр Монголын литийн ордуудын нөөц төдийлэн өндөр биш ч гэсэн дэлхийн маш хязгаарлагдмал нөөцтэй харьцуулахад бидний хувьд чамлахааргүй боломж юм. 

Засгийн газрын мэдээ

МАЛЫН УДМЫН САНГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
МАЛЫН УДМЫН САНГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​