Улсын арслан Э.Оюунболд, заан Ц.Магалжав нарын цолыг хураалгах санал хүргүүлжээ


Гацууртын Л.Чинбатын гэх тодотголтой  Монголын Үндэсний бөхийн холбооныхон өнөөдөр /06.29/ Ерөнхийлөгч Х.Баттулгад зарим бөхийн цолыг хураалгах саналыг хүргүүлжээ. Ингэхдээ дараах гомдлыг гаргасан байна. Үүнд: Хэнтий аймгийн харьяат, улсын арслан Э.Оюунболд 2017 оны үндэсний их баяр наадмын тавын даваанд ам авахдаа наадамчин олны, телевизийн камерын өмнө даваа наймаалцсан явдал болсон.  Тухайн үед МҮБХ-г удирдаж байсан болоод баяр наадам зохион байгуулж байсан ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нар ямар ч хариуцлага тооцоогүй нь Монгол бөхөд найраа, даваа унааны бизнес цэцэглэн хөгжсөний тод жишээ юм гэжээ. Мөн Баяр наадмыг зохион байгуулах комисст УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн гар хөл болсон С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарын хүмүүс орж наадмыг будлиантуулж, ашиг олдог. Хамгийн сүүлд 2016 оны үндэсний их баяр наадамд өрсөлдөгч бөхөө давсан улсын арслан П.Бүрэнтөгс, 2017 оны наадамд өрсөлдөгч бөхөө давсан улсын аварга Ч.Санжаадамба нарын барилдааныг ашиг сонирхлын зөрчилтэй илт буруу шүүлт явуулж баяр наадмыг будлиантуулсан гэжээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргэн · [202.179.24.227] · 2018/07/07

    Гачууртын Чинбатын Бөх мэддэг гэж юу байнаа Чинбатын нүдэнд Бөхийн Өргөө түүнээс олох Ашиг л толгойд нь


  • batua · [66.181.181.146] · 2018/07/07

    Чинбат Сүхбатын 2 удаа зарлигаар авсан дархан аврага цол, , Мөнх-эрдэнийн 9 даваагүй авсан арслан, Балжиннямын 1 түрүүлж авсан аврага цолыг хамтад нь шийдвэл шударга ёсонд нийцнэ. Чинбатын тал зөвхөн өшөө хорсолын төлөө улайран явж буй нь бүүр тодорхой боллоо доо... Ийм зүйлийг залруулна гэхээсээ Холбоогоо ажиллуул. Танаас чимээгүй ажиллахыг хүсэх иргэд олон буй бизээ.


  • Зочин · [202.9.42.1] · 2018/07/06

    Сүхбат, мөнх-эрдэнэ, Балжинням нарт буруу олгосон цолыг хасах хэрэгтэй. Инэгж ярихаар аль дивангаравын ахмадуудыг ярьж магадгүй, тэр бол өнгөрсөн юм. Өсөх-баяр, сүхбат нарт зарлигаар цол олгосон үнэн дургүйцэл төрүүлсэн. Бяраар авдаг болохоос зарлигаар авна гэж юу байхав. Өсгөө аврага санаачлаад эргүүлээд өгчихвөл үнэн бөх болно.


  • kk · [66.181.188.253] · 2018/07/06

    chinbataa chinii eh orniihoo baylgiig gazar shoroogoo uhaj avsan mongo chini chamaig hatgaad bn u,ene ch sainii tsondon bishdee,buuh gazraa medej bgaa bizde,uilah huuhdiih hoshnogo yana bilee,


  • mmm · [139.5.218.200] · 2018/07/06

    Tegsh oigoor zaan tsoltoi bukh turuulbel avarga bolno gesen juramtai yum, medehgui baij busdin heregt hoshuu durehee bolichih za, Sanjaadamba zaan tsoltoi 2016 ond turuuleed avarga boloogui ?


  • Зочин · [66.181.165.91] · 2018/07/06

    Тийм байна.


  • Зочин · [202.131.227.50] · 2018/07/06

    Сүхбатын 2 удаа зарлигаар авсан дархан аврага цол, , Мөнх-эрдэнийн 9 даваагүй авсан арслан, Балжиннямын 1 түрүүлж авсан аврага цолыг хамтад нь шийдвэл шударга ёсонд нийцнэ. Чинбатын тал зөвхөн өшөө хорсолын төлөө улайран явж буй нь бүүр тодорхой боллоо доо...