fbpx Хийморь гэж юу вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 50 секунд

Хийморь гэж юу вэ?

Хийморь гэж  юу вэ?

Хийморь гэж зүүн Ази болон Төв Азийн бөө мөргөлийн уламжлал ёсоор хүний сүнсийг хэлдэг байна. Буддын шашинд энэ нь аз, сүр сүлдийн бэлгэдэл бөгөөд хүний сүр сүлдийн дөрвөн зүгийн бэлгэдэл болох дөрвөн амьтны голд дүрслэгддэг аж. Хүний сүр сүлдийг сэргээхийн тулд тэрхүү таван амьтны дүрс бүхий хийморийн дарцаг хийсгэх ёсон бий.

Мөн хүмүүний биед амин хий, дээш гүйгч, доош гүйгч гэх мэт таван хий байдгаас амь баригч хийг эртний дээдсүүд морин дүрсээр илэрхийлжээ. Учир нь бидний сэтгэл бээр амь баригч хийг хөлөглөн бие махбодийн тэргүүтэй олон үйл хөдөлгөөнийг удирдан явуулж байдаг гэнэ. Хэрэв амь баригч хий хямрах аваас үүн дээр тогтдог сэтгэл хямрах зэрэг сөрөг үр дагавар бий болно. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг “хийморь” хэмээнэ гэсэн тайлбар ч бий.

Монголд мөн төвөд хэлний орчуулгаар хийморийг “лүндаа” гэж дууддаг бөгөөд бид хийморь лүндаа гэж хоршоо үгийн байдлаар хэрэглэх нь олон. Харин монголоор үгчилбэл “салхин морь” гэсэн үг.

Хийморь сэргэх, доройтох, бадрах, дэлгэрэх, босох гэх мэтийн утгыг ерөнхийд нь ойлгох авч хийморь нь “дэгдэх” гэдгийг ховор сонссон байж магад. Тэгвэл энэ нь мөн л эерэг утгатай бөгөөд гэнэт их дэгжрэх, явдал бүтэмжтэй болох, аз завшаан таарах гэсэн агуулгатай юм. Аливаа хүний хийморь найман жил босоо, уруугаа, гэдэргээ, түрүүлгээ ээлжилдэг байна.

Хийморийг манай монголчууд ланз үсэг бүхий ном тэргүүтний дээр мориор дүрсэлдэг бөгөөд морь болбоос гал махбодьтой аж. Морь цаг гэж жин үдийг хэлдэг. Морь цаг дор зүрх, нарийн гэдэс дэлгэрэх учир морь өдөр, цаг дор өвчин засахад эдгэх, түүнчлэн нөхөр эрэх, нөхөртэй ханилахад ээлтэй сайн гэдэг. Гэхдээ 24 улиралд харгалзуулсан 12 эзний өдрийн оноолт барилдлагыг бодолцох нь зүйтэй.

Хийморь яагаад доройтдог, түүнийг яаж сэргээх тухай

Хийморь доройтохын үндсэн шалтгаан нь үдэш шөнөөр сэлгүүцэн хэсэх, шалиг завхай явдалд автах, ялангуяа элдэв хэл ам, хэрүүл тэмцэл хийснээр хийморь лүндаа амархан доройтож үгүй болдог тул үүнээс машид сэрэмжлэх хэрэгтэй гэж захидаг.

Хийморь лүндаа доройтсоноор сэтгэл санаа гуниж гутрах, үүнийгээ дагаад ажил үйлс бүтэмжгүй болох, ялангуяа гадны муу нөлөөнд амархан автах, элдэв хэл ам, хэрүүл тэмцэл гарах зэрэг сөрөг үр дагаварууд илэрдэг ажээ. Тиймээс хийморлиг байх нь хувь хүнд чухал ач холбогдолтой байдаг байна.

Хийморь лүндаа бадрахын гол хүчин зүйл нь сайхан сэтгэл юм. Аль чадлаараа сайхан сэтгэл төрүүлж чадвал хийморь бадарч эерэг үр дагаварууд бий болно. Мөн хийморийн сан уншин өөрийн биеийг төлөөлүүлж бие дэхь таван хийг илэрхийлсэн хийморийн дарцгийг өндөр газарт хийсгэж хийморь лүндаагаа бадраадаг зан үйл бас бий. Хийморийн ном уншуулах, сан сэржим өргөх, дарцаг хийсгэх зэрэг нь нууц хийморийг сэргээдэг хэмээн буддын шашин баталдаг.

Тэгвэл үүнээс өөрөөр хийморио сэргээх олон үйл буй. Зөв сэтгэлийг агуулах, эцэг эх тэргүүтэй өөрт ачтай бүхний ачийг санах, аль чадахаараа бусдад туслах сэтгэлийг төрүүлэх, эс чадваас бусдад мууг санахгүй, муу үйл хийхгүй гэх сэтгэлийг үргэлж бодох нь заслын дээд мөн хэмээн эрдэмтэд үздэг байна. Мөн Монголчууд мөргөл гороо хийх, эрт босох, хайрханы оройд гарах, архи тамхи, цэвэр бусыг тэвчих, сайхан үнэртэн тэргүүтнийг ашиглах нь хийморь сэргээх арга, шүтэн барилдлага болдог гэдэгт итгэдэг. Түүнчлэн чонын бараа харах, шинэ жилийн өглөө ургах нарыг угтан золгох гэх мэтээр Монголчуудад хийморио сэргээх уламжлал болсон аргууд бас байна.

Хамгийн гол нь Монголчууд адууг хүний дотно нөхөр хэмээн үзээд зогсохгүй молор эрдэнэ хэмээн хайрлан хүндэтгэж ирсэн ард түмэн. Тэр ч утгаараа хийморийн бэлгэдэл нь хүртэл адуу байж, төрийн сүлдэндээ адугаа залж иржээ. Адуутай ёс бус харьцах нь монголчуудын хийморийг доройтуулна гэж үздэг тул ийм зүйл хийсэн сэдсэн хүнийг Их засаг хуулиар хатуу шийтгэдэг байсан билээ. Уул, овоон дээр зөвхөн адууны толгойг л залдаг байв.

Гагцхүү хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг л энэ аж. Монгол хүн амныхаа билгээр гэдэг. Санаа зөв бол заяа зөв дөө.

/Хүрлээр цутгасан хийморь: Төвөд. XIX зууны орчим/

НАЦАГИЙН БАГАБАНДИЙН АЛТАН БҮС НААДАМЧИН ОЛНОО
НАЦАГИЙН БАГАБАНДИЙН АЛТАН БҮС НААДАМЧИН ОЛНОО "ЧИМЛЭЭ"
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​