fbpx САЙД НАР ЧӨЛӨӨЛӨГДӨХӨӨ МЭДЭГДЭВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 7 секунд

САЙД НАР ЧӨЛӨӨЛӨГДӨХӨӨ МЭДЭГДЭВ

Сайд нар чөлөөлөгдөхөө мэдэгдэв

Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар цахим хуудсаараа дамжуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсноо мэдэгдээд байна.

Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Ёс зүйн хариуцлагаа хүлээе. Чадах чинээгээр хичээж ажиллалаа.  Надад итгэж дэмжиж ирсэн гэр бүл, журмын нөхөд шүүмжлэгчиддээ баярлалаа” гэсэн бол Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлагаа хүлээе” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Ерөнхий сайдад хандан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 18.30 цагт мэдэгдэл хийхээр болсон байна. 

ОСОЛД ОРСОН ХҮМҮҮСЭЭС ХОЁРЫНХ НЬ БИЕ ХҮНД БАЙНА 

Осолд орсон иргэдийн тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. 

Өнөөдөр 13.00 цагийн байдлаар эмнэлгийн тусламж шаардлагатай бүх хүнд анхны тусламжийг үзүүлж81 хүнийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг,  7 хүнийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн, үзлэг, оношилгоо хийж байгаа аж. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт  хүргэгдсэн 2 хүний биеийн байдал хүнд. Бусад хөнгөн гэмтэл авсан хүмүүст шаардлагатай тусламжийг үзүүлж юм байна.

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 37 эмч, 22 сувилагч, 2 бага эмч, 5 үйлчлэгч, 10 жолооч, 4 инженер техникийн ажилтан ажиллаж, зорчигчдод эмнэлгийн үзлэг хийж байна. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Айраг  Даланжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Шивээ овоо, Баянтал сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс эмч, мэргэжилтнүүд нар дайчлагдан ажиллаж байна гэж мэдээллээ.

Б.ЦОГТГЭРЭЛ: ТЕХНИКИЙН ТУСЛАМЖ ЗАМДАА ЯВНА 

Осолдсон вагонуудыг босгоход “Улаанбаатар төмөр зам” өөрт байгаа техник хэрэгслээ ашигласан боловч дийлээгүй тул ОХУ-аас тусламж хүссэн тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл техник хэдий үед Монголд ирэх талаар бид Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээс тодруулсан юм.

Тэрбээр “Оросын талаас техникийн туслалцаа үзүүлэх сэргээн засварлах баг замдаа гарсан. Наушикаар гараад явж байна гэдэг мэдээллийг ирүүлсэн. Өнөөдөр 22.00 цагийн орчимд Дорноговьд хүрээд ирэх болов уу. 

Энэхүү осол нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэж гарсан. 50 мм-ээс дээш хур тунадас орвол байгалийн давагдашгүй хүчин зүйл гэсэн ангилалд ордог. Осол болсон Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт орсон хур тунадасны хэмжээ 82 мм байгаа.

Яг одоо ослын газарт бороо үргэлжлэн орж байна, унасан вагонуудыг ус өргөж байна.  

Осол гарсан вагонд нийт 320 гаруй зорчигч зорчиж явсан. Тэднээс нэг хүний хавирга хугарсан, нэг хүн амьсгалын дутагдалд орсон. Тэднийг эмнэлэгт хүргэсэн, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байна” гэлээ.

ОСЛЫН ГАЗАРТ ЛУУ 15 АВТОБУС ХӨДӨЛЛӨӨ 

Үерийн улмаас суудлын галт тэрэг онхолдож, олон хүн бэртэж гэмтсэн тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл тэдгээр бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлэгийн үйлчилгээ шуурхай үзүүлэх, мөн зорчигчдыг тээвэрлэхээр Улаанбаатар хотоос 14 автобус, Дорноговь аймгаас таван автобус гаргасан байна. Нийт 19 автобус нь 855 хүн нэг удаа тээвэрлэх хүчин чадалтай аж.

Зам тээвэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс холбогдох ажилтнууд зохион байгуулалт хийн ажиллаж байна.

Улсын онцгой комисс байгалийн давагдашгүй хүчин зүйлийн хохирлыг бууруулахаар Айраг суманд ажиллаж байна. Тус сумын айл өрх, иргэд, аж ахуй нэгжүүд дэд бүтэцийг хохиролгүй байлгахаар Ерөнхий сайд чиглэл өгч ажиллуулж байна. Олон газарт суурь бүтэц угаагдаж их хэмжээний хохирол учраад байна гэж Засгийн газраас мэдээллээ. 

САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ ОСЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА 

Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг, яамны ТЗДТБХЗГ, АТБХЗГ, УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ослын газарт ажиллаж байна.

Мөн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар Төмөр замын удирдах газарт ажиллаж байна.
Өнөөдрийн Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд зорчих тасалбар авсан зорчигчдыг дараагийн өртөө хүртэл автобусаар зөөж богино рэйс хийж байна. Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр орж байгаа хүчтэй усархаг аадар борооны улмаас зам тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна.

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын Айраг сумаас 5.0 км-ийн зайд 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 цагийн үед замаас гарлаа.
Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ.Уг галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.
Осолд өртсөн зорчигчдыг эмнэлэгт хүргэж эмнэлгийн үзлэгт хамруулж байна гэж Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ. 

ОСОЛДСОН ВАГОНЫГ БОСГОХООР ОХУ-ААС НЭМЭЛТ ХҮЧ ДУУДЛАА 

Осолдсон вагоныг засахаар Улаанбаатар төмөр замаас сэргээн босголтын кранаа ашигласан ч дийлэхгүй байгаа тул ОХУ-аас нэмэлт хүч дууджээ.

Удахгүй нэмэлт хүч Сүхбаатарын хилээр орж ирэх аж. Осолдсон илчит тэрэгний нийт жин 150 орчим тонн юм байна.

Мөн дээрх ослын улмаас хөл нь хугарсан, нуруу нь гэмтсэн иргэд олон аж. Толгой нь хөдөлсөн, хамар нь гэмтсэн хүүхдүүд ч цөөнгүй юм байна. Хүнд хүмүүсийг Дорноговь аймгийн Сайншанд сумын эмнэлэгт хүргэн, эмнэлгийн тусламж үзүүлээд байна. 

'Улаанбаатар төмөр зам' хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс ослын талаар 'Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарлаа. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж явсан' гэж мэдээлсэн. Тэгвэл дээрх 320 гаруй зорчигчдоос 100 гаруй нь эмнэлгийн тусламж авсан гэсэн мэдээлэл байна. 

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Үерийн улмаас суудлын вагон осолдсон хэрэг өнөөдөр үүрээр гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар шуурхай хуралдаан зарлажээ.

Энэ тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Төмөр замын асуудлаар Засгийн газар шуурхай хуралдаж байна. Төмөр замыг засах сэлбэг Оросоос авч байгаа. Газар дээр нь холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Гол нь байгалийн гамшиг тэнд болж байна. Айраг суманд үер буусаар байна' гэж мэдээллээ. 

СУУДЛЫН ВАГОН ЗАМААС ГАРЧ, ХҮМҮҮС БЭРТЖЭЭ 

Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг өнөөдөр үүрээр буюу 04:50 минутын орчим замаас гарч, осолджээ.

Эх сурвалжийн мэдээгээр үерт төмөр зам эвдэрсэн байснаас энэхүү осол үүдэлтэй аж.

Осол гарсан даруйд суудлын галт тэргэнд явж байсан хоёр цагдаа цонхуудыг хагалж, хүмүүсийг яаралтай гаргажээ.

Осол болсон газарт Түргэн тусламжийнхан, онцгой, цагдаа зэрэг байгууллагууд ажиллаж, гэмтэж бэртсэн хүмүүсийг авч явсан байна.

Золоор хүний амь нас эрсдээгүй байна. 'Улаанбаатар төмөр зам' хувь нийлүүлсэн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр дээрх ослын улмаас галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. 

Г.ХОРОЛ

news.mn

ОХУ-ААС НЭМЭЛТ ХҮЧ ДУУДЖЭЭ
ОХУ-ААС НЭМЭЛТ ХҮЧ ДУУДЖЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​