fbpx Н.Амартүвшин: Залуучууд дуу хоолойгоо нэгтгэх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 9 секунд

Н.Амартүвшин: Залуучууд дуу хоолойгоо нэгтгэх ёстой

Цахим сэтгүүлзүй хэвлэл мэдээллийн отгон салбар боловч мэдээллийн хамгийн шуурхай хэрэгсэл болж байна. Уг салбарт өөрийн гэсэн өнгө, төрхийг тодорхойлон ажиллаж буй Монголын үндэсний сайтын хөгжлийн холбоо нэгдсэн холбоо байгуулагдаад хэдийнэ хоёр жил гаруй болжээ. Энэ удаагийн ярилцлагын буландаа бид тус холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшинг урьлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа та бүхэнд бас өдрийн мэнд хүргэе

-Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо хамгийн олон сайтыг эгнээндээ нэгтгэсэн холбоо болжээ. Одоо гишүүнчлэл хэр хүрээгээ тэлж байна вэ?

-Баярлалаа. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо анх байгуулагдахдаа цахим сэтгүүлзүйг хөгжүүлэх, тус салбарт ажиллаж байгаа редакцийн эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан. Өнөөдөр манай холбоонд 100 гаруй мэдээллийн сайт гишүүнчлэлтэй. Үүнд өдөр тутмын мэдээллийн 70 гаруй сайт, бизнесийн болон төрөлжсөн 40 гаруй сайт багтаж байна. Бид мэдээллийг хил хязгааргүй орчинд амьдарч буй Монголчууддаа түргэн шуурхай хүргэхээс гадна гишүүдийнхээ хөндөгдөж буй эрх ашгийг хамгаалах, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэж, хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Сэтгүүлзүй бол нийгмийг эмчлэгч гол хүч, тийм учраас манай холбоо ч нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.

-Өнөөдөр цахим сэтгүүлзүй нилээн хүчтэй хэрэгсэл болж байгаа. Гэхдээ энэ хэрээр уг салбарт ажиллаж байгаа байгууллага, редакциуд чадваржих шаардлага байна гэж хардаг л даа?

-Мэдээж тийм шүү. Өнөөдөр цахим сэтгүүлзүй уламжлалт сэтгүүлзүйг хүч түрэн ажиллаж байгаа, цаашид техник технологи хөгжихийн хэрээр тэдгээр шинэчлэлтэй хослон илүү хүчирхэгжих болно. Энэ үед мэдээллийн хүчтэй суваг байхын тулд бид өөрсдөө чадваржихыг нийгэм өөрөө шаардаж байна. Манай холбоо ч энэ чиглэлд илүүтэйгээр анхааран ажилладаг. Олон ч ажил хийж хэрэгжүүлсэн, хийхээр ч төлөвлөн ажиллаж байна.

-Та тэдгээр ажлуудаасаа дурьдаач?

-Гурван хэсэгт авч үзэж болох байх. Нэгт Холбооны гишүүдийн эрх ашиг, хөгжил Хоёрт Цахим сэтгүүлзүйн тулгарч буй асуудал, шийдэл Гуравт Нийгмийн хариуцлага...

Холбооны гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, чадваржуулах чиглэлээр олон ажил хийгдэж байгаагийн нэг нь Корпорайт трейнинг сургалтын төвтэй хамтран долоо хоногийн хоёр өдөр чадавхжуулах сургалтуудыг хичээллүүлж байна. Сургалт сайтуудын удирдлагуудад засаглалын манлайлал, багийн менежмент, хууль эрхзүйн чиглэлээр явагдаж байгаа бол ирэх намраас сайтуудын сэтгүүлч, программист, админууд, менежерүүд, маркетингийн багуудад чиглэсэн сургалтуудыг орохоор төлөвлөн ажиллаж байна.

Мөн салбартаа болж буй томоохон үйл ажиллагааг бусад байгууллагуудтай нэгдэн зохион байгуулж нийгэмд хүрэх дуу хоолойгоо нэгтгэн ажилласаар байна. Тухайлбал өнгөрсөн тавдугаар сард бид Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бусад байгууллагатай хамтран цахим сэтгүүлзүйн хоёрдугаар форумыг зохион байгууллаа. Мөн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ахмад, дунд, залуу үеийн сэтгүүлч нарыг нэгтгэсэн хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж салбарынхаа хөгжлийн талаар ярилцсан. Тус сарын сүүлээр хэвлэл мэдээлэлд хамгийн их боогдмол хууль болсон хэмээн салбарынхан үзэж буй зөрчлийн тухай хуулиар нээлттэй хэлэлцүүлгийг мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран зохион байгууллаа. Гэх мэтчилэн салбараа хөгжүүлэх тус салбарын бодлогыг тодорхойлох олон ажлуудыг хийж байна.

-Өнөөдөр залуучууд сошиалд их идэвхитэй болжээ. Энэ үед холбоо "Сошиал клуб” байгуулсан байна. Энэ ямар учиртай клуб вэ?

-Бид өнөөдөр мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Иргэд олон мэдээлэл дунд төөрч өөрт хэрэгтэй мэдээллээ төдийлөн авч чадахгүй байгаа нь бодит байдлаас харагдаж байна. Сүүлийн хэдэн жил Монголд сошиал хурдацтай хөгжсөн нь сайн, муу талуудтай байгаа. Ихэнхдээ хар бараан мэдээлэл давамгайлж байна. Энэ их хар бараан мэдээлэл эцэстээ нийгмийг бухимдуулж байгаа учир үүнийг бид өөрчилж мэдээллээр дамжуулж соён гэгээрүүлэх үүднээс хэд хэдэн клуб холбооныхоо дэргэд байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь "Монголын Сошиал нэгдэл” клуб. Өнөөдрийн байдлаар манай холбооны гишүүн сайтууд тэдгээрийг хөгжүүлж буй фэйсбүүкийн групп, пэйжүүд нэгдэн давхардсан тоогоор нийт долоон сая дагагч бүхий гишүүдэд мэдээлэл хүргэн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл нэг эерэг мэдээлэл 100 гаруй сайтаар нэгэн зэрэг хүрч, давхардсан тоогоор сошиалын долоон сая хэрэглэгч хүлээн авах боломжтой гэсэн үг.

-Сошиалын идэвхитнүүд хамрагдаж болох уу?

-Пэйж, групп хөгжүүлээд явж буй олон иргэд, албан байгууллагууд байгаа. Эдгээр хүмүүс Монголын сошиал нэгдэлд нэгдэж нийгмийг соён гэгээрүүлэх эерэг хандлагыг олон нийтэд түгээх энэ үйлсэд гар бие оролцож нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлээч хэмээн уриалж байна. Нөгөө талаар та цаашид Монголын сошиал нэгдэлд нэгдэснээр тодорхой хэмжээний санхүүгийн хөшүүргийг бий болгох ч боломжтой. Энэ нь маркетингийн хамгийн зөв хэлбэр байж болох юм. Мэдээж хамгийн гол зүйл бол Бид иргэдэд эерэг мэдээллийг хүргэснээр нийгмийн бухимдал стрессийг анагаах гарц хэмээн үзэж байгаа юм. Үүнд урлаг соёлынхон түлхүү нэгдэж байгааг дуулгахад таатай байна. Иргэн та facebook-ийн (МОНГОЛЫН СОШИАЛ НЭГДЭЛ) групп-д элсэж админаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

-Соёл урлаг гэснээс уг холбоо энэ жил урлаг соёлынхныг дэмжих жил болгон зарласан байна лээ?

-Манай холбоо энэ жилийг "Урлаг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Урлагийнхны мэдээ мэдээллийг системтэйгээр олон нийтэд хүргэж тэдний уран бүтээлийг алдаршуулах ажлуудыг хийж байна. Урлаг гэхээр зөвхөн дан ганц дуу хуур гэж төсөөлж болохгүй. Урлагийн бүхий л төрөл зүйл жанерын уран бүтээлчидтэй уулзаж, санал сэтгэгдэл солилцож, эх орныхоо хөгжилд бодит үлгэр дууриалал болохуйц уран бүтээлүүдийг хамтран хийж олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Үүнд: Яруу найрагчид, хөгжмийн зохиолчид, дуучид, бүжигчид, жүжигчид, зураач, гэрэл зурагчид гэх мэт хувь уран бүтээлчид болон тус чиглэлээр үйл ажиллаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бид энэхүү ажлааСОЁЛЫН ДОВТОЛГОО гэж үзэж байгаа юм. Мэдээж энэхүү "довтолгоонд” шинэ залуу уран бүтээлч гэж өөрийгөө хойш нь тавилгүй бидэнтэй нэгдээрэй гэж залуусыг уриалмаар байна.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ямар ажлууд хийж байна вэ?

-Бид голдуу салбар салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийгэмд хүргэх дуу хоолойг эерэг хандлага руу хүргэх ажлуудыг хийж байна. Жишээ нь Үндэсний түүхийн музейтэй хамтран Монгол соёл уламжлалыг үр хойчдоо үлдээж, өв соёлоороо бахархах, сэдэл төрүүлэхүйц ажлуудыг цахим мэдээллээр дамжуулан өрнүүлсээр байна. Өвөр Монголын радио телевизийн хороо шинэ мэдээллийн төвтэй хамтран хоёр орны салбарын туршлага солилцох хүрээнд эх орныхоо соёлыг түгээн сурталчилж байна. Монголын аутизмын холбоотой хамтран дэлхийн аутизмын өдрийг өнгөрсөн хугацаанд хамтран зохион байгууллаа. Мөн хүүхэд багачуудаа өв соёлоороо бахархах олон улсын хүүхдийн загварын их наадмыг хамтран зохион байгуулалаа. Өнөөдөр нийгэмд болж буй аливаа хүмүүнлэгийн ажлуудад ихэнхдээ мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байна даа.

-Бидэнтэй ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо аливаа ажилд хамтран оролцоход хэзээд бэлэн байх болно оо.

А.Бэхи

"Жакарта -2018" Азийн XVIII наадамд оролцох волейболын тамирчид
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​