fbpx Ц.Оюунбаатар: МАНАН-гийн бүлэг биднээс үхтэлээ айж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 13 секунд

Ц.Оюунбаатар: МАНАН-гийн бүлэг биднээс үхтэлээ айж байна

 
12-11-1
 

Т.БАТСАЙХАН

МАХН-ын дэд  дарга Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

МАХН-ыг хоёр хуваагдсан,  нэг хэсэг нь Төрийн ордонд хуралдаж намын даргаа  сонгосон гэх зэрэг мэдээлэл олон нийтэд хүрч байна.  Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Монголын улс төрийн  гурван том хүчний нэг болох манай намыг хагалган бутаргах үйл ажиллагаа  үргэлжилж байна. Өнгөрсөн  Ерөнхийлөгчийн сонгуулиар бид хагас сая  орчим хүний санал  авсан. Гэсэн ч эрх баригчид биднийг  луйвардсан.  Үүндээ  СЕХ, Цагдаагийн байгууллага, ТЕГ зэрэг  байгууллагыг татан оролцуулсан. Тэр ч бүү хэл манай нэр дэвшигчийн гэрт төрийн тусгай албаны хүмүүс гадаадын иргэнийг авч  орж, гэмт хэрэг зохион байгууллаа.   Энэ бүхнээс харахад МАНАН-гийн бүлэг биднээс үхтэлээ  айж байна.  Тэднийг бидний эсрэг хуйвалдаан луйвар  зохион байгуулахын хэрээр манай нам улам бэхжин, хүчирхэгжиж байна.  Монголын ард түмний итгэл найдвар болсон, тэднийг сайн сайхан амьдралд хүргэх, байгалийн баялагийг шударга хуваарилах  ийм ганцхан улс төрийн хүчин  байгаа нь МАХН юм.  Энэ бүхнийг мэдсэн, мэдэрсэн эрх баригчид  айж байна.  Тэд манай намыг хагалан бутаргахын тулд их мөнгө хаяж байна,  гар хөл бологсдод том  албан тушаал амлаж байна, хууль шүүхийн байгууллагыг худалдан авч байна. Гэхдээ тэд бидний  үнэт зүйлд  хэзээ ч халдаж чадахгүй.

Төрийн ордонд болсон хурлаар намын даргаар О.Баасанхүү сонгогдсон мэтээр ярьж байна. Үүнийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

– 200 гаруй хүн цуглуулж олон нийтэд намын Их хурал хийсэн мэтээр ойлгуулахыг оролдож байна.  Энэ бол МАХН-тай  холбоотой хурал яагаад ч байж чадахгүй.  О.Баасанхүү нарын цөөн хэдэн хүний энд тэндээс  цуглуулсан, намын гишүүн бус хүмүүсийн уулзалт болсон.  Зарим хүнд хуурамч батлах бичиж өгсөн байна лээ.  Мөн Төрийн тусгай албаны хүмүүсийг ашиглаж өөрсдийгөө хамгаалууллаа.  Тэнд манай намын 20 орчим хүн байсан. Бусад нь намын гишүүнчлэлгүй хүмүүс байлаа.

Хуралд оролцсон хүмүүст мөнгө тараасан гэж байгаа. Энэ нь баримттай юу?

– Хүн бүрт 100 мянган төгрөг тараасан байна лээ.  Энэ нь бохир, гэмт хэргийн чанартай үйл ажиллагаа юм.  Мөнгө тараасан баримт нотолгоо нь бүгд бий. Манай нам үзэл бодол үйл хэргээрээ  нэгдсэн хүмүүс.  Харин албан тушаал эрх мэдэлд дуртай ийм хүмүүсийг МАНАН бий болгож байна.  Монголын түүхэнд Манжийн колончлолын үед Монголын шунахай, хэргэм албан тушаалд дуртай ноёдыг мөнгөөр худалдан авч байсан. Үүний үргэлжлэлийг О.Баасанхүү нар харуулж байна. Энэ хүмүүс өнөөдөр эрх мэдэл албан тушаал мөнгөний  төлөө намаа худалдаж байгаа бол маргааш Монголынхоо тусгаар тогтнолыг хэн нэгэнд зарахад бэлэн болсон байна. Цөөн үгээр хэлэхэд тэр өөрийгөө хэн бэ, юу вэ гэдгийг харууллаа.  МАХН энэ үйл явдлаас айгаад, гайхаад байх зүйл алга. 2016 оны  сонгуулиар бас л хэд хэдэн хүнийг  МАН ажил албан тушаал амлан худалдаж авсан.  Түүний дараагаас хэдэн зуун мянган хүн манай намыг дэмжиж орж ирсэн. Өнөөдөр ч гэсэн энэ үйл явдал бидний тэмцлийг улам  хурцалж, сэрээж өглөө. “Эх орныхоо төлөө үхэхгүй амь, урсахгүй цус гэж байдаггүй” гэж  нэрт жанжин Д.Сүхбаатар хэлсэн байдаг.  Шаардлагатай бол бид амиа  золиод ч гэсэн ард түмэндээ баялагийг нь авч  өгч, луйварчдын гадаадад хадгалж  монголыг  өртэй болгож байгаа тэр баялагийг буцааж авчрахыг төлөө   тууштай тэмцэнэ. Монгол хүн бүр баян, сайхан амьдрах учиртай. Үүнийг бид Шинэ дээд  Үндсэн хуульдаа зарлан тунхагласан байгаа.

МАХН-ын түмт, мянгат, зуут, аравтын анхдугаар зөвлөгөөн болж байна.  Хэлэлцэж буй гол асуудал нь юу вэ?

-Бид Шинэ дээд Үндсэн хуулиа Монгол орноо нар зөв тойрч хэлэлцүүллээ.  Сая гаруй хүнтэй уулзаж, 100 мянган хүний гарын үсгийг  авлаа.  Ард иргэд маань дэмжиж байна.  Тиймээс бид түмт, мянгат, зуут, аравтын анхдугаар зөвлөгөөнөө зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Манай нам ард түмнийг сэрээж, хувьсгалт өөрчлөлтөд уриалан дуудаж байна.  Шаардлагатай бол   бид ард түмний эрх ашиг, өөрсдийн үнэт зүйлийн төлөө хатуу  тэмцэл хийх болно. Монголд хуулийн байгууллага гэж байх аа больж байна. Бүгд эрх мэдэлтнүүдэд үйлчилж байна.  Шударга  ёс ярьж гарч ирсэн хүмүүсийг хэлмэгдүүлдэг, айлган сүрдүүлдэг ийм  дарангуйллын нийгэм бий боллоо. О.Баасанхүү хууль бус ажиллагааг нь эсэргүүцэж  очсон  МАХН-ын жирийн гишүүдэд “Н.Энхбаяр даргыг чинь шоронд хийлгэнэ” гэж занасан байна лээ. Ийм байдлаар өнөөдөр Монголын улс төрийн ажил явагдаж байна.  Бохир улс төр Монголыг ангал руу явуулж байна. Дэндүү  бохир технологи ашиглах боллоо. Улсын Дээд шүүх,  Ерөнхийлөгч , Ерөнхий сайд бидний ард байгаа гээд одоогийн МАХН руу дайрч байна.  Тиймээс Хөвсгөлийн тайгаас Өмнийн говь хүртэл, Дорнын их талаас  Алтайн цэнхэр  хязгаар хүртэлх энэ уужим сайхан монгол оронд амьдарч  буй ард түмний  сэрээж, 1921 оных шиг хувьсгал хийхээс өөр гарц үлдэхгүй нь.   Эх орон  газар шороо баялагтаа эзэн байхын төлөө эрх, эрх чөлөөгөө эдэлж улс орондоо жаргалтай байхын  төлөө ард түмнээ шийдвэртэй тэмцэхийг уриалж байна.  Энэ тэмцэлд манай нам манлайлан босно. Хэрэв миний  амь, бидний цус хэрэгтэй бол түүнийгээ зориулахад ч бэлэн байна.

О.Баасанхүү нарын асуудлаар хуулийн байгууллагад хандсан уу?

-Мэдээж хууль шүүхийн байгууллагад хандана.  Гэхдээ О.Баасанхүү хуулийн байгууллагын ивээл дор энэхүү үйл ажиллагааг явуулж байна.  Бид энэ хүнээ авч, үйл ажиллагааг нь хуулийн дагуу явуулахыг шаардах болно. О.Баасанхүү олон жил Н.Энхбаяр  гэдэг хүнийг тагнаж чагнаж цаашаа алтан хошуу хүргэж, амь зогоосон хүн.  Тэр Эрдэнэтийн 49 хувийг  Монголын ард түмэнд өгөх намынхаа санаачлагыг уландаа гишгэсэн. Мөн Ерөнхийлөгчийн сон­гуулийн үеэр нэр дэвшигчээ дэмжсэн бол бид тасархай ялалт байгуулж, МАНАН-гийнханд сонгуулийнхаа үр дүнг луйвардуулахгүй байсан.  900  хүний санал  дутсан шүү дээ. Эрх мэдэл, шүүх прокурор, цагдаа бүгд МАНАН-гийн талд байгааг далимдуулж сонгуулийн бузар луйвраа тэд хийсэн. Энэ цаг үе өнөөдөр  дуусгавар болно. Монголчууд үүнийг таньж мэдэрч байна. Дахиад хэчнээн ийм зүйл хийж, зохиомол хэрэг  үүсгэж бидэнд наагаад  ч  ард түмэн  хүлээж авахгүй. Ийм зүйлийг тэсч, тэвчиж хүлээж чадахгүй болтлоо ард иргэдэд бухимдал бий болсон. Тэдэнд зөвхөн хүлээлт байна. Бид шударга ёс, эрүүл нийгмийн төлөө ард иргэдтэй хамтарч ажиллана. Эрх баригчид нийгэмд шударга ёсыг тогтоож, улс төрийн бохир хогоо цэвэрлэхгүй бол ард түмэн тэсрэх нь дамжиггүй. МАНАН-гийн удирдлагуудад хандаж хэлэхэд элдэв байдлаар МАХН-ыг хагалан бутаргах, хөрөнгө санхүүг нь гаргаж тэднийг өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулахаа таслан зогсоохыг намын  дэд даргын хувьд би шаардаж байна. Намын дүрэм,  журамд байхгүй зүйлс хийх талаар  дур зоргоороо ярьж байгаа асуудал байна. Энэ хэзээ ч бүтэхгүй. Хэн нэг  хүний  захиалгаар явж байгаа, урван тэрслэх үйл ажиллагаа явагдаж байгааг бид хүлээн авч чадахгүй гэдгээ мэдэгдье.

-2020 он хүртэл ард түмэн, сонгогч олон улс төрийн намуудыг харж,  ажиглаж,  сонгуулиар дүнгээ тавих нь ойлгомжтой.  Тэгэхээр  МАХН  цаашид ч гэсэн  ямар бодлого, чиглэл барьж ажиллах вэ ?

-МАХН жирийн иргэд,  шударга хүмүүстэй өргөн хүрээнд хамтран ажиллахыг зорьж байна. Монгол Улс энэ  байдлаар  цаашид явах юм бол нөхцөл байдал улам дордож, гадаад орнуудын золиос болж  улс орны  тусгаар тогтнол,  бие даасан байдал алдагдана. Монголчууд маань ядуу зүдүү,  гадагшаа дүрвэсэн, бухимдсан,  эрүүл мэнд амь нас нь хүртэл аюулд орох эрсдэлтэй. Тиймээс бид  Үндсэн хуулиа өөрчилж, улс орноо эрүүл төрийн тогтолцоо  руу оруулах шаардлага  байна. Ийм зорилго монгол хүн бүрт бий. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ард түмний зүгээс ийм хүлээлт байгаа. Тиймээс бид  нийгмийн шударга хэсэгтэй хамтран ажиллана. Мөн МАХН-ын гишүүд, дэмжигчдийн  эв нэгдэл юу юунаас чухал. МАХН “Эвтэй байхдаа хүчтэй” гэсэн өөрийн  уриатай. Энэ уриа өнөөдөр урьдынхаасаа ч хүчтэй, чанга  сонсогдох ёстой. Юу гэвэл, намыг доороос нь, дотроос нь бусниулах, энэ намыг үгүй хийх гэсэн бусад нам, улстөрийн хүчний үйл ажиллагаа илтэд явж байгаа учраас бид эвтэй байж хууль бус үйлдлийг таслан зогсоох болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монголын Засгийн газар ялагдал хүлээв
Монголын Засгийн газар ялагдал хүлээв
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​