fbpx Г.Баяртогтох: Мэргэжлийн боксод хүч үзэх нөхцөл бүрдэхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
4 минут 48 секунд

Г.Баяртогтох: Мэргэжлийн боксод хүч үзэх нөхцөл бүрдэхгүй байна

"Чингис мэргэжлийн боксын холбоо” ТББ-ны тэргүүн Г.Баяртогтохтой ярилцлаа.

-Сайн байна уу? Танай холбоо хэзээ байгуулагдсан бэ? Нийт хэчнээн тулаан зохион байгуулав?

-Энэ оны хоёрдугаар сард "Чингэс мэргэжлийн боксын холбоо ТББ”-ыг байгуулж эхний тэмцээнээ 3 сарын 4-нд"Хавай” спорт ордонд зохиосон. Энэ тэмцээнээр Чингис хааныхаа зурагтай аваргын бүс хоёрыг хийлгэж хоёр жинд аварга шалгаруулсан. Үүний 66.2кг жинд манай холбооны Сүхмягмар аварга болж, би өөрөө Оросын боксчин Василий Сергеевичийг оноогоор ялж 90.7 кг хүндэвтэр жингийн аварга болж байсан. Сүүлд 8 сарын 4-нд Хан-Уул дүүргийн "Соёлын ордонд” холбооныхоо хоёр дахь тэмцээнийг зохион байгууллаа. Энэ тэмцээнд миний бие аваргын бүсээ хамгаалах тулааныг Т.Чулуунтөмөртэй хийж оноогоор ялагдлаа. Ингээд хүндэвтэр жингийн 90.7кг жинд Т.Чулуунтөмөр шинэ аварга болсон. Энэ тэмцээний үеэр дагалдан тулаанаар эмэгтэй гурван хос тамирчин тулалдсан. Миний хувьд Монгол улсдаа зохион байгуулсан тав дахь тулаан минь байлаа.

-Гишүүнчлэлийн хувьд асуухад хэчнээн гишүүнтэй болж байна. Цаашдаа олон улсад гарах зорилт тавьсан уу?

-Холбоо маань байгуулагдаад удаагүй байгаа учраас гишүүдээ бүртгээд явж байна. Олон улсад санал тавиад тулаан хийх боломжтой. Өнгөрсөн жил би хоёр тамирчин Солонгос улсад зохиогдсон тэмцээнд оруулж хоёулаа ялалт байгуулж байсан. Одоогоор гадагшаа тулалдана гэхээсээ илүү дотооддоо тамирчдаа бэлтгэх хэрэгтэй. Тиймээс эхний ээлжинд дотооддоо тэмцээн уралдаан зохиож, туршлагатай болохыг илүүд үзэж байгаа.

-Таны хувьд мэргэжлийн боксод өнгөрсөн хугацаанд ямар ямар амжилт гаргаж байв?

-Мэргэжлийн боксынхоо 33 дахь тулаанаа найман сард хийлээ. 2002 оны "WBC” холбооны "Дэлхийн залуучуудын аварга” болж байсан. Ерөнхийдөө олон улсад мэргэжлийн боксын олон тулаанд орсон.Хэсэг хугацаанд завсарлаж байгаад саяхнаас эргээд боксын спортдоо орж өөрөө тэмцээн зохион байгуулж байна. Амарч байх хугацаанд нэлээн жин нэмж хүнд жингийн тав дахь тулаанаа хийсэн байгаа.

-Та мэргэжлийн боксын олон улсын тэмцээнд удаа дараа оролцож байсан хүний хувьд манай улс хэр төвшинд явж байна?

-Манай улс анх 1995 оноос эхлэн мэргэжлийн боксод дэлхийн аварга Лхагваа гавьяат маань оролцож эхэлсэн байдаг. Гэвч Монголд тогтмол мэргэжлийн боксын үйл ажиллагаа явуулда гхолбоо байдаггүй учир тамирчид маань өөрсдийнхөө хэмжээнд гадагшаа тэмцээнд оролцоод нэлээн өндөр амжилт үзүүлсэн гэж боддог. Тив дэлхийн олон аварга төрсөн. Одоо өөрсдийн сонирхлоор гадаадад тулалддаг залуу боксчид олон байна.

-Танай холбооны хувьд тамирчдаа олон улсад гаргахад тулгамдаж байгаа асуудал мөн боломж юу байна?

-Төр засгаас олимпын бокс, сонирхогчийн бокст л дэмжлэг үзүүлэхээс биш мэргэжлийн боксыг олон улсад гаргах тал дээр анхаарч, сонирхдоггүй юм шиг санагддаг. Мэргэжлийн бокс Монголд хаягдсан гэж хэлж болно. Тамирчид бид өөрсдөө ивээн тэтгэгчээ хайж олдог. Ер нь гадагшаа тэмцээнд явах, тэмцээн уралдаан зохион байгуулахад хамгийн түрүүнд хөрөнгө мөнгөний асуудал их тулгамддаг. Тиймээс тэр болгон тэмцээн зохиогоод байж чаддаггүй.

Мэргэжлийн боксод хүч үзэх нөхцөл нь бүрдэхгүй байна. Адаглаад үйл ажиллагаа явуулдаг байнгын холбоо алга. Боломжийг нь бүрдүүлээд өгвөл Монгол хүн өмнө нь ч амжилт үзүүлж байсан. Цаашдаа ч улам илүү амжилт үзүүлэх боломжтой.

-Танай холбооноос цаашдаа хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

-Төлөвлөсөн олон ажлууд бий. Юун түрүүнд мэргэжлийн боксын клуб байгуулахаар ажиллаж байна. Холбооны хүрээнд "Чингис хаан”-ы аваргын бүсийн тэмцээн зохионо гэх мэтээр төлөвлөгөөт ажлууд байгаа.

-Тантай ярилцахад сайхан байлаа. Цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

-За баярлалаа. Чамд болоод танай МҮСХНХ-ныүйл ажиллагаанд нь амжилт хүсье

Эх сурвалж:mongolcomment.mn

Ярилцсан: М.Март

Ерөнхийлөгч Х.Баттулга: “60 тэрбумын” хэргийг шийдвэрлэхгүй байгаагаас дарга нар нэгнийгээ хөнөөсөн хэрэг гарсан
Ерөнхийлөгч Х.Баттулга: “60 тэрбумын” хэргийг шийдвэрлэхгүй байгаагаас дарга нар нэгнийгээ хөнөөсөн хэрэг гарсан" гэв
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​