fbpx Улс төрийн ШИЙДВЭР ба улстөрчийн үйлдсэн ГЭМТ ХЭРЭГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 19 секунд

Улс төрийн ШИЙДВЭР ба улстөрчийн үйлдсэн ГЭМТ ХЭРЭГ

Оюутолгойн гэрээ алдаатай болсон гэж Монголын ард түмний дийлэнх үздэг. Бас саяхнаас АТГ-аас ийм агуулгаар хэрэг нээж, энэ гэрээг анхлан байгуулсан Ерөнхий сайд С.Баяр, дунд нь Дубайд очиж гэрээ байгуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа.

Тэднийг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулж, хоёр сар хориод сулласан юм.

Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учир Оюутолгойн гэрээнүүдийг хэрхэн будлиулсан нь одоогоор нууцад хамаарна. Гэхдээ АТГ эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтэн, яллагдагчаар татна гэдэг асуудал байна гэсэн үг.

Тэгээд ч Оюутолгойн гэрээ ашиггүй болсон гэдгийг улстөрчид. судлаачид, иргэний нийгмийн байгууллагынхан гээд олон хүн барим тавим баримтаар ярьдаг юм. Дээрээс нь Ерөнхий сайд асан С.Баяр л гэхэд ойр дотны хүмүүсийнхээ оффшор, гадаад дахь өндөр үнэтэй олон байшингийнхаа учрыг одоог хүртэл тайлбарлаж чадаагүй байна.

Үүнээс гадна, Оюутолгойн гэрээний хамгийн том нотолгоо нь одоогийн бодит байдал юм. Наад зах нь Оюутолгойн мөнгө Монголын банкуудаас холуур “урсдаг” ,

Оюутолгой цахилгаанаа Монголоос биш Хятадаас авдаг. Харин манайд “унаж” байгаа нь туслах ажилчид, бараа материал туслан нийлүүлэгчдийг маань л ажлын байртай болгодог гэдэг. Энэ талаар хэдэн сарын өмнө Уул уурхайн дэд сайд Д.Загджав дорвитойхон дуугарч үзсэн. Бодит байдал ийм л юм.

Харин Ерөнхий сайд нар хоёр сар хоригдохдоо яг ижил агуулгатай тайлбарыг хийсэн байгаа юм. Бодвол үүнийгээ АТГ-ынханд бас хэлдэг байх. Тэд “...Энэ бол улс төрийн шийдвэр байсан “ гээд байгаа.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоригдож байхдаа төр, засгийн удирдлагуудад Нээлттэй захидал илгээсэн байдаг. Түүндээ “...Улс төрийн шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол Улсад улс төрийн хоригдлууд л шинээр төрж эхэлнэ. Өнөөдөр Монгол Улсын хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс холбогдох албан тушаалтнууд улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө эрх чөлөөгөө хасуулан цагдан хоригдож байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн үүрэгт ажлаа гүйцэтгэж, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө урт хугацаанд хоригдох залхаан цээрлүүлэлт 'Вышинский'-н аргын амьд хохирогч болж байгаад ҮАБЗ-ийн гишүүдийн хувьд анхаарлаа хандуулахыг хүсье" гэж бичиж байлаа.

Харин Ерөнхий сайд асан С.Баяр айхтар хүн. Өөрөө бус нийтлэлч Баабараар энэ үгээ дайлгасан байдаг юм. Баабар энэ оны тавдугаар сарын 22-нд Эдийн засгийн чуулган дээр ороод “...Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Ерөнхий сайд А.Амар сануулж байсан. XX зуун болоод энэ зууны эхний 20 шахам жилд үүргийнхээ дагуу улс төрийн шийдвэр гаргаад түүндээ дандаа буруутсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг. Тэр бүү хэл бүх Ерөнхий сайдын 20 хувь нь алагдаж, бусдын эрхшээлд нас барсан. Сайн нэртэй, эс бол мартагдсан удирдагчид нь ямар ч улс төрийн шийдвэр гаргалгүй чимээгүй амиа бодон явагсад байсан. Нэгэнт ийм г.ашуун туршлага байгаа болохоор цаашид ч энэ байдал улам лавшрах болно. Улс орны бүү хэл айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг юм. Буруу шийдвэр гаргаж болно. Үүнийг засах боломжийг бий болгож байгаа юм. Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн тохиромжтой, дардан зам” гэж илтгэв.

Цааш нь Баабар энэ илтгэлээрээ С.Баярыг, Ч.Сайханбилэгийг, бас Оюутолгойг өмөөрөв. Бас энэ илтгэлээс 20-иод хоногийн дараа С.Баяр суллагдсан байдаг. Харин С.Баяр суллагдаад, зусланд, хотын төвд хүнтэй уулзахаараа “... Манай намын надад атаархсан хүмүүс намайг унагах гэж энэ бүхнийг зохион байгуулж байгаа” гээд ярьдаг гэж байгаа. Энэ бол С.Баярын “шивнээ” үгийн сураг л даа.

Тэгэхээр “...Бид улс төрийн шийдвэр гаргасан” гээд байдаг нь Монголын ард түмэн, АТГ-т өгдөг өчиг нь болж таарах гээд байгаа юм. Нэг үгээр С.Баярын стратеги юм л даа.

Ер нь бол Ерөнхий сайд нар Оюутолгойн гэрээнүүдээ "Улс төрийн шийдвэр" болгох томоос том шалтгаан байгаа юм. Хэрвээ тэднийг "...Улс төрийн шийдвэр гаргасан байна" гэж шүүх үзэх л юм бол гэм буруугийн тухай ярих хэрэггүй болно. Тэд цагаадна.

Учир нь манай хүн хуулийн тайлбарт "...Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно” гэжээ. Ийм учраас л С.Баяр, Ч.Сайханбилэг нар улс төрийн шийдвэр байсан гэж улайраад байгаа хэрэг.

Яг үнэндээ С.Баяр баривчлагдаж, хоригдох хүртлээ “...Оюутолгойн гэрээг улс төрийн шийдвэр байсан” гэж огт ярьж байгаагүй хүн. “...Оюутолгойн гэрээг хийснээрээ бахархдаг” гэж л олон удаа ярьсныг та ч хэвлэлээс олж уншсан байх. Харин “... Оюутолгойн гэрээний хариуцлагыг хар толгойгоороо хариуцна” гэж мэдэгдэж байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа үлдсэн байна.

Үүнээс гадна С.Баяр 2007 онд намынхаа Их хурлаар М.Энхболдоос МАХН-ын даргын албан тушаалыг нь авчихаад, залгуулан “...Өгсөн шиг өгчих, хариуцсан шиг хариуцна” гэж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдлын ажлыг хамтад нь авчихаж байлаа.

Тэрээр хоёр жилийн дараа Оюутолгойн гэрээг байгуулсан юм.

Гэтэл Улс төрийн шинжлэх ухааны онолд улс төрийн шийдвэр /Political decision, политические решение/ гэдгийг улс төрийн үйл ажиллагааны боломжит хувилбаруудаас илүү оновчтой, үр дүнтэйг нь эрх мэдэлдээ дулдуйдах эсвэл зөвшилд хүрэх замаар сонгох үйл явц гэж тодорхойлсон байдаг байна. Энэ нь Ерөнхий сайд нарын байгуулсан Оюутолгойн гэрээнээс арай хол сонсогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Баяр оффшор данстай, олон хаустай байх уу үгүй юу гэдэг, Ч.Сайханбилэгийн байгуулсан гэрээгээр Монгол Улсад ашигтай байх гэрээ дордсон уу үгүй юу гэдэг нь улс төрийн шийдвэр болох уу.

За яахав, С.Баяр намынхнаасаа, Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчөөс гуйсаар байгаад улс төрийн шийдвэр гаргасан болж хувиргая. Тэгээд энэ хэргээс мултарлаа гэж бодъё.

Дараа нь юу болох вэ?! Шуудхан хэлэхэд улстөрчдийн үйлдсэн гэмт хэрэг болгон улс төрийн шийдвэр болж хувирна. Хариуцлага хүлээдэг улстөрч үгүй болно. Үндсэндээ С.Баярын тогтоосон стандарт бус” жишиг болж үлдэх юм.

Эндээс нэг хөгийн юм харагдаад байгаа юм. Одоо тэгээд намын харьяаллаар бөөн бөөнөөр нь хоморголон халсан дарга, намынхаа гишүүний объектыг төрд худалдан авсан авсан сайд нар “... Улс төрийн шийдвэр гаргасан юм” гэчихвэл шүүх яах болж байна вэ. Бүр “романтиклаад" Монголын нэг дарга Монголоо худалдчихсан байгаад, түүнийгээ дээрх үгээр тайлбарлаад сууж байвал “...Хөөрхий минь. улс төрийн шийдвэр гаргасан байна” гээд сууж байх уу.

Үгүй юм. Ямбыг нь эдэлсэн бол ялыг нь үүр гэдэг үг бий. Яах гэж С.Баярыг, Ч.Сайханбилэгийг монголчууд бид Ерөнхий сайд болгож орой дээрээ залаад, төрийн хамгаалалт, тусгай хангамжийн дор ажиллуулсан юм бэ. Тэд Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө ажиллаж, энэ явцдаа алдаа гаргах ёс зүйн болоод хууль эрх зүйн эрх байхгүй. Алдсан бол хариуцлага хүлээнэ гэж Ерөнхий сайд болсон хүмүүс.

Хэрвээ АТГ, прокуророос тэднийг буруутай гэж үзсэн л бол шүүх хуулийн дагуу хариуцлага ярих учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гээд тов тодохой заачихсан. Дарга хүн улс төрийн шийдвэр гаргасан бол хариуцлага хүлээхгүй гэж алга. Тиймээс “Улс төрийн шийдвэр” гэдгээр халхавчлан гэм бурууг нь хаацайлж үлдэх ёсгүй. Ингэж гэмээнэ Монголд шударга ёс бүрэлдэн тогтох нэг алхам, бас нэг ”стандарт” болох билээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

П.Орхон Азийн наадмын аварга боллоо
П.Орхон Азийн наадмын аварга боллоо
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​